Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Бялуу хуваагч нь яллагдаж хүртэгсэд нь үлдэх үү ?

УИХ-ын ЖДҮ-чин гишүүдийн хэрэг мандаад ойндоо хүрэх гэж байна. Энэ хэрэг өнгөрсөн онд нийгэмд шуугиан тарьж олны анхаарлын төвд байсан ч өдгөө хуучирч шарласан хэвлэлийн хуудаснаа л үлдэж байна гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлт, өөр бусад асуудлын дунд бүдгэрч, мартагдахад хүрчээ.

 

Харин саяхнаас ЖДҮ-гийн хэргийн сураг сонсдов. Учир нь Авлигатай тэмцэх газраас ХХААХҮЯ болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар прокурорын байгууллагаас мэдээлэхдээ “ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн” гэв.

 

ЖДҮ-тэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Батзориг болон ЖДҮХС-гийн албан тушаалтнуудад холбогдох 13 хүний хэрэгт Эрүүгийн хуульд зааснаар ямар ял төлөвлөөд байгааг дор өгүүлье.
Эрүүгийн хуульд зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан бол “Нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жилээр хасч 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хугацаатай хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байна.
Харин 22.4-т “Хахууль шууд буюу бусдаар дамжуулан авсан бол 5-12 жил хүртэлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт бий.
Тэгвэл 22.5-д “Хахууль өгсөн хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч 120-400 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэжээ. Харин хахууль өгсөн хувь хүнд “Нийтийн албанд томилогдох 2-5 хүртэл жилийн хугацаагаар хасч 5.4 саяас 27 сая хүртлэх төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртлэх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-.5 жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байгаа юм.


Зарим эх сурвалжийн мэдээллээр У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 20-нд бүрдэсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ЖДҮХС-гийн мөнгийг хувааж авах тухай ярилцсан гэдэг яриа бий. Хэрэв энэ үнэн бол уг бялуу хуваагчаар ажилласан ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг бусдынхаа өмнөөс үүрэг хүлээж “аавын хаалга” татахдаа тулжээ. Харин бялуунаас хүртсэн журмын нөхөд нь тухлаг суудал, дулаан байрандаа нозоорч эвшээгээд, шүдээ чигчилээд сууж үлдэх нь. Харин ЖДҮ-чидийн хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн хэмээн Авлигатай тэмцэх газрын мэдээлэл гарсаны дараа ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг “Би энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа бөгөөд өөрийнх нь энэ үйлдлийг улстөржүүлээд байна” гэсэн утгатай тайлбар өгчээ. Бүр тодруулбал, “Хэрэг гээд байгаа зүйл ямар шатандаа явж буйг мэдэхгүй. Ямар нэгэн мэдээлэл алга. Ер нь энэ асуудлыг хэт улс төржүүлж байна. ЖДҮ-ээ дэмжиж байж л улс хөгжинө. Энэ сангаас Монгол Улсын иргэн хэн боловч барьцаагаа тавиад зээл авч болно. Бид чинь зах зээлийн нийгэмд амьдарч байна. Зээл авч болохгүй гэсэн хууль хаана байна. Би хоёр удаа очиж мэдээлэл өгсөн. Би бол журмын дагуу л зээл өгсөн. Гэхдээ би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд ХХААХҮ-ийн сайдын ажлаа өгсөн” хэмээн тайлбарлажээ. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын найман гишүүнд бас яллах дүгнэлт үйлдсэн тухай яриа гараад байгаа юм.


Дашрамд дурдахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ч бас ЖДҮ авсан баримтыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэлгэж байсан билээ. Тэрбээр “У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээнд гарын үсэг зурсан” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байв. ЖДҮ-чдын хэрэг ид хөвөрч байх үед энэ асуудал ч мөн батлагдсан мэдээлэл түгсэн билээ. Энэ хэрэгтэй эрс шийдэмгий тэмцэнэ, хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан Монгол Улсын Ерөнхий поркурор М.Энх-Амгалан ЖДҮ-чидийн шахалт, тэдний батласан хуулийн дагуу ажлаа өгч таг чиг болов. Тэр уг нь ажлаа өгөөгүй байхдаа УИХ-ын ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд тав таваар нь оруулж ирээд ярилцана хэмээж байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЖДҮХ сангаас УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий ойр дотны хүмүүс зээл авсан асуудал тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Олон нийтийн дургүйцлийг хүргэсэн албан тушаал, эрх мэдлээ ашигласан энэ хэрэгт УИХ-ын гишүүдийн тоо 50-д хүрсэн” хэмээн өөрийн твитер хуудсаар мэдээлсэн.
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу 2009-2018 оны хооронд нэг их наяд төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгосон мэдээлэл бий. Энэ бол бага мөнгө биш. Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид 5-50 хүртлэх сая төгрөгийн зээл хүсдэг ч авч чаддаггүй. Тэд энэ мөнгөө тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, түүхий эд авахад зарцуулна хэмээн ярьдаг билээ. Гэвч тэдэнд бус МАН-ын 50 гишүүний мөнгө угаах бизнест орсонд харамсч, бас эгдүүцэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ЖДҮ-гийн хэрэг мандаж байх үед мэдээлж байсан юм.

 

Т.Төмөр

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com