Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл анхны зорилтоосоо ухарч байна

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачилгаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мөн АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын загвар нь ямар байх, ямар асуудлаар санал асуулгыг явуулах талаар судалж, МАН-тай зөвшилцөх зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахлаж, дэд даргаар хуульч Х.Тэмүүжин ажиллах юм байна.

 

Монголын хамгийн том лазер гэрлийн шоу, бүх оддын тоглолт болно

Мэдээллийн эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан өнөөдөр болох Ардчиллын баярын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг дэлхийн Ардчиллын баярын өдөр болгон зарласан.

Энэ шийдвэрийн хүрээнд Монгол Улс ардчиллын 30 жилийн тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Манай нам энэ сарын 13-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд Ардчиллын баярыг ард түмэнтэйгээ хамтран анх удаа тэмдэглэх шийдвэрийг гарган зохион байгуулалтын ажлаа хийж байна. Ойн арга хэмжээний хүрээнд “Өчигдөр ба өнөөдрийн Монгол” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн. Мөн Монгол Улс ардчиллын замаар 30 жил сэдэвт “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” онол, практикийн хурлыг Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Нийслэлийн бүх дүүргүүдийн Ардчилсан нам оролцсон нээлттэй өдөрлөгийг мөн зохион байгуулна. Нээлттэй өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэг тус, тусдаа өөрсдийн онцлог үзүүлбэрүүдийг үзүүлэх юм. Мөн “Ардчиллын замнал, алдаа оноо, сургамж, сорилт” таван боть номын нэгдүгээр боть номын нээлтийг хийнэ. Мөн Сүхбаатарын талбайд хоолны фестиваль, урлагийн тоглолт, ховор чамин автомашины үзэсгэлэн, спортын арга хэмжээ явагдахаас гадна орой Монголын хамгийн том лазерын шоу, бүх оддын тоглолт болно” гэв.

 

Ард нийтийн санал асуулга явуулах чиглэлээр зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ард нийтийн санал асуулгын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2019 оны оны есдүгээр сарын 11-нд АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж нийгэм, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Бидний гол хэлэлцсэн асуудал бол, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар АН-аас цаашид баримтлах байр суурь, чиглэлийн талаар ярилцаж, санал солилцсон. АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН-ын зөвлөлд чиглэл өгсөн.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаатай уялдуулан АН ямар байр суурьтай байх талаар үзэл бодлоо нэгтгэхээр ажлын хэсгийг томилсон. Тус ажлын хэсэг Монгол Улсын иргэдийн эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах хүрээнд ажиллаж, Үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах ажлын хэсгийг баталж, Ард нийтийн санал асуулгыг ямар эх хувиар явуулах талаар тодорхой шийдэл гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, гишүүнээр АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хуульчдаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдахь хэлэлцүүлэг үндсэндээ дуусч байгаа энэ үед хоёр дахь хэлэлцүүлгийн төслийн анхны хувилбарыг бид дэмжиж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бид бүрэн утгаар нь үгүйсгэж байна. Учир нь нэгдүгээрт, анхны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ерөнхийлөгч болон АН-аас гаргасан санал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх хоёрдугаар хэлэлцүүлгийн төсөлд тусгалаа олж чадаагүй гэж харж байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл анхны зорилтоосоо ухарсан байдалтай байна. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөл нь үндсэндээ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шаардлага хангасан төсөл байж чадахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс хоёр дахь төслөөр ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол АН-аас эсэргүүцсэн байр суурь илэрхийлнэ. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл аль болох зөвшилцөх, эв эеэ олж, ойлголцох байр суурьтай явж ирсэн. Өнөөдөр ч ийм байр суурьтай байгаа. Цаашид ч энэ байр суурийн төлөө ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргаж байгаа санал санаачилгыг Ардчилсан намд хамаатуулах гэж оролдох байдал сүүлийн үед их гарч байна. Энэ асуудалд Ардчилсан нам өөрийн байр суурийг эрс хатуу илэрхийлж байгаа. Бид өнгөрсөн жил хуралдсан IX их хурлаараа Ардчилсан намын үзэл баримтлалыг эцэслэн баталсан. Ингээд 2019 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхэд үзэл баримтлалаа бүртгүүлснээр анх удаа үзэл баримтлалаа батлуулсан улс төрийн нам болсон. Энэ үзэл баримтлал дотор хувь хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалыг дээдэлсэн, парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө тэмцэх баруун төвийн нам байна гэдгээ албан ёсоор баталж, үзэл баримтлалаа батлуулсан юм. Ардчилсан нам үзэл баримтлалынхаа үзэл санааг цаашдаа ч хамгаалж ажиллах болно. Энэ утгаараа парламентын ардчилал, сонгодог парламентыг хөгжүүлэхийн төлөө Ардчилсан нам тууштай тэмцэх болно” гэв.

 

Энэ үеэр сэтгүүлчид Ардчилсан намын дарга С.Эрдэнээс сонирхсон асуултадаа хариулт авсан юм.

-Өчигдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор ард нийтийн санал асуулга явуулах талаар шийдвэр гарсан. Тиймээс АН-аас байгуулсан дээр дурьдсан ажлын хэсгийн дүнэлт гарахаар эхэд нэмж өөрчлөлт оруулах боломж бий юу?
-Санал асуулгын эхийг баталсан өчигдрийн хувилбартай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь төслийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ түрүүн хэлсэн. Цаашид эрх баригчид хүч түрээд хоёр дахь журмын дагуу ард нийтийн санал асуулга явуулна гэвэл Ардчилсан нам оролцох боломжгүй. Харин харилцан зөвшилцөөд ард нийтийн санал асуулгыг арай өөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ард нийтийн хүсэн хүлээсэн, нийгэм, улс төрийн хүлээлтийг хангасан хэмжээний өөрчлөлтийг оруулах юм бол бид хамтран ажиллахад бэлэн. Ард нийтийн санал асуулгыг Ардчилсан нам Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс өмнө тавьж байсан. Эхлээд ард нийтийн санал асуулгаа явуулсны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх санал оруулсан боловч харамсалтай нь эрх баригчид хүч түрэх бодлогоор, төсвийн мөнгөөр гараа угааж, зөвшилцөх санал асуулга гэх хууль бус бүтэц, зохион байгуулалтыг хийсэн. Тэд улс орон даяар гэдэг нэрээр зарим аймаг, сумдад улс төрийн томилсон төрийн албан хаагчдын хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. Миний бие өнгөрсөн зун 21 аймагт ажилласан. Энэ үеэр орон нутгийн иргэдээс Ард нийтийн санал асуулга буюу зөвлөлдөх санал асуулгын талаар асуухад, оролцсон иргэдийн тоо маш цөөхөн байсан. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт, шаардлагын түвшинд хүрээгүй, хоёрдугаарт, ард нийтийн санал асуулгыг зөвлөлдөх санал асуулгаар орлуулах гэсэн эрх баригчдын явуургүй үйл ажиллагаа болсон. Энэ талаар хэлсээр байтал хүчээр явуулж, түүндээ тулгуурлаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг явуулсан. Бид “Ард нийтийн санал асуулга явуулаагүй байж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулах боломжгүй. Наад асуудлаа болио” гэж удаа дараа шаардсан. Ингэж явсаар байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь төслийг гаргасан. Энэ төсөл дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж байгаа шаардлага хангасан нэг ч асуудал үндсэндээ байхгүй гэж хэлэхэд буруудахгүй.

-Ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг зарцуулна гэж МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Төсвийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тооцооллоор 12.5 тэрбум төгрөгт багтааж ард нийтийн санал асуулга явуулах боломжтой гэсэн юм билээ. Уг тооцоон дээр Үндэсний бүртгэлийн газар, цэрэг цагдаагийн байгууллага гэх мэт нэмэлт зардал нь нийлээд гурав орчим тэрбум төгрөг буюу үндсэндээ 15 орчим тэрбум төгрөгөөр ард нийтийн санал асуулга явуулах бүрэн боломжтой гэсэн саналууд ирсэн юм билээ. Гэтэл эрх баригчид ямар үндэслэлээр энэ төслийг хоёр дахин нэмэгдүүлж 29 тэрбум болгож байгаа юм. Үүн дээр дахиад гурван тэрбумыг суулгаж 32 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулна гэж байна. Энэ бол эрх баригчид өнөөх л мөнгө угаадаг, ард нийтийн санал асуулгын ирцийг хүргэхийн тулд мөнгө тараах санаархлаа биелүүлэхийн тулд энэ төсвийг гаргаж байгаа боловуу гэж бодож байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд энэ санал асуулгыг явуулах нөөц хөрөнгө байхгүй” гэж мэдэгдсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бүр дампуу юм хэлсэн. “Бид хэмнэлт гаргах замаар энэ төсвийг гаргах боломжтой” гэсэн. Энэ нь юу гэсэн үг юм. Улсын төсөв гэдэг бол хөдлөшгүй бичиг баримт. Үндсэн хуультай адилтгах хэмжээний хууль эрхзүйн акт. Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг яагаад дөрвөн удаа явуулдаг юм. Онцгой хууль хэлэлцэхдээ дөрвөн удаа хэлэлцэж баталдаг. Үүний үр дүнд ямар ч алдаа гаргахгүйн тулд дөрвөн удаа хэлэлцэж баталдаг. Гэтэл сангийн сайд нь “Бид хэмнэлт гаргах замаар энэ төсвийг гаргах боломжтой” гэж мэдэгдсэнийг ойлгохгүй байна. Цалин тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгө олгох, оюутны 70 мянган төгрөг өгөх, нэн шаардлагатай сургууль цэцэрлэг барих болохоор мөнгөгүй гэдэг мөртлөө өөрсдийн хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэх болохоороо “гаргаж болно оо” гээд зогсож байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн маш олон үйлдэл хийж байгаа. Өнөөдөр манай улсын төсвийн алдагдал, нийгэм, эдийн засгийн нөхцөл ямар байгаа билээ? Өдөр ирэх тусам бараа таваарын үнэ нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад цахилгаан хэрэглээний үнэ 16 хувь, махны үнэ 30 хувь өссөн байна. Ядуурал, ажилгүйдлын түвшин 30 хувьд хүрсэн байна. Энэ бүх зүйлд анхаарлаа хандуулж ажиллахгүй байгаа мөртлөө улс төржсөн бодлого шийдвэрээ санхүүжүүлэх болохоор “Төсөв хэмнэх замаар болно оо” гээд сууж байгаа нь хачирхалтай.

-УИХ-ын гишүүд давхар дээлгүй байх, хариуцлага алдсан тохиолдолд эгүүлэн татах ёстой гэсэн хуулийн заалтын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Давхар дээлгүй байх УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргээ дангаар хэрэгжүүлэх асуудал зөвхөн Ардчилсан намын асуудал биш. Ард нийтээрээ энэ асуудлыг шаардаж байна. Өнөөдрийн засаглалын асуудал юунаас үүдэлтэй билээ. УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага яагаад унаад байгаа билээ. Энэ асуудал улс төрийн үйл ажиллагааг сонирхон судалдаг бүх байгууллага, эрдэмтэн мэргэд давхар дээлний асуудлыг байж болохгүй гэж үзэж байгаа. Харамсалтай нь эрх баригчид оруулж ирсэн төслөөсөө тэс өөр юм явуулчихлаа. Сонгодог парламентын тогтолцоо буюу гүйцэтгэх засаглал нь хүчтэй, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах нь өнөөдрийн Монголын төрд ус, агаар шиг хэрэгтэй байна. Энэ мэтчилэн яриад байвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь удаагийн төсөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн шаардлага хангахуйц хэмжээний төсөл биш гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тиймээс уг төслөөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа асуудлууд дээр Ардчилсан нам өөрийн саналаа ажлын хэсгээрээ дамжуулж хүргүүлнэ. Эрх баригчидтай зөвшилцөнө. Хэрвээ зөвшөөрвөл, бид ард нийтийн санал асуулга дээр хамтарч ажиллахад бэлэн. Зөвшөөрөхгүй бол ард нийтийн санал асуулга гэх улс төрийн жүжигт бид оролцохыг хүсэхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com