Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ё.Баатарбилэг: Сургалтын зөвшөөрөл нь хүчингүй болсон сургуулиуд элсэлт авахгүй

Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар Төрийн ордонд хуралдаж байна. Энэ чуулганд Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр: 

 

-Манай улсын нийт хүн амын 32.6 хувь буюу нэг сая гаруй хүүхэд, залуучууд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа.
Хүн ам өсч, шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орохын хэрээр бидэнд багшлах боловсон хүчний нэмэлт эрэлт хэрэгцээ үүсч байна. Манай улсын цэцэрлэгийн нэг багшид 33 хүүхэд, бага ангийн багшид 30 хүүхэд ногдож байхад Ази, Номхон далайн бүсэд цэцэрлэгийн багшид 18, бага ангийн багшид 16, дэлхийн түвшинд цэцэрлэгийн багшид 16, бага ангийн багшид 19 хүүхэд ногдож байна гэлээ.

 

Ингээд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс их, дээд сургуулийн талаар тодрууллаа.

 

-Зарим их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн мэдээлэл бий. Тийм асуудал байгаа юм уу?
-Дээд боловсролын үйл ажиллагаа явуулах боломж муутай сургуулиудад арга хэмжээ авч байгаа. Одоогоор их дээд сургуулиудын элсэлт, төгсөлт болж байгаа учир хамгийн их ачаалалтай байдаг үе. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөнд ордог цаг хугацаа нь болохоор төдийлөн нэр заан цохож олон нийтэд мэдээлээгүй байгаа. Сургалтын зөвшөөрлийг нь хүчингүй болгож хаасан сургуулиудыг өөрсдөд нь болон боловсролын шат шатны байгууллагуудад мэдэгдсэн. Тэдгээр сургууль элсэлт авахгүй.
-Энэ онд хэдэн хүүхэд Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсч байна вэ?
-Энэ онд 18 мянга орчим хүүхэд Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөнө. Ер нь жилд 35-40 хүүхэд төгсч ирсэн. Тэгэхээр энэ жил цөөн хүүхэд төгсч байгаа нь их дээд сургуулиудад нэлээд том сорилт болно гэж үзэж байгаа. Учир нь цөөн төгсөгч дунд маш өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалт болно.
-Цаашид их дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ. Дандаа сургалт муу гэсэн шүүмжлэлд өртөж байдаг шүү дээ?
-Их дээд сургуулиуд цомхон чиглэл, чиглэлээрээ сургалтаа маш сайн явуулдаг болох ёстой. Ялангуяа, төрийн өмчит их дээд сургуулиуд өөрсдийн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулах учиртай юм. Зах зээлийн зарчмаа дагаад хамгийн их эрэлттэй, оюутнууд сонирхож байгаа мэргэжлүүдээр бараг бүх сургууль элсэлт авдаг болсон. ШУТИС гэхэд одоо нийгмийн ухааны, ХААИС л гэхэд эдийн засгийн маш том сургуультай болсон байгаа. Уг нь өөрийн чиглэлийн мэргэжилтнүүдээ маш сайн бэлтгэх л үүрэг хүлээх ёстой юм. Ер нь их дээд сургуулийн тогтолцоо, бүтцэд онцгой анхаарах цаг нь ирсэн. Үүнээс гадна сургалтын агуулга, чанарт анхаарч аттестатчилна. Тэгэхгүй бол сургуулиуд өөр өөрийн хөтөлбөрөөр чанаргүй боловсон хүчин бэлтгэж байна гэдэгтэй санал нэг байна.
-Ерөнхий боловсролын 10 гаруй сургуульд газаргүй гэдэг шалтгаанаар өнгөрсөн онд барил­гын ажил нь эхлээгүй. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Нийт 19 сургуулийн барилга газаргүй гэдэг шалтгаанаар саатсан. Одоогоор есөн сургуулийн газрыг нь шийдсэн. Улаанбаатар хотын удирдлагууд энэ асуудалд анхаарч байгаа. Хэрэв энэ сургуулиудын газрын асуудлыг энэ жил шийдэж чадахгүй бол төсөвлөсөн хөрөнгө нь улсын төсөвт буцааж татагдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com