Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
БОАЖЯ-ны 149 албан хаагчийн 45 нь хууль бусаар томилогджээ

Төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөл эхний төлөвлөгөөт хяналт шалгалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас эхлэв. Шалгалт өнгөрөгч сарын 20-24-ны өдрүүдэд үргэлжилсэн байна. Төрийн албаны зөвлөлийн хяналт, шалгалтын баг зургадугаар сарын 04-нд тус яаманд дүнг танилцууллаа.


Хяналт, шалгалтын зорилго нь уг яам түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн байна.


Тус яамны батлагдсан орон тооны хязгаар нь 121 албан хаагч бөгөөд энэ хэмжээ хязгаарыг Засгийн газрын 2016 оны гуравдугаар тогтоолоор баталсан байдаг байна. Харин одоо тус яаманд ажиллаж байгаа албан хаагчдын тоо 149 байгаа нь Засгийн газрын тус тогтоолыг зөрчиж 28 албан хаагчийн зөрүүтэй ажиллаж байгааг илтгэж байна.
Мөн томилгооны зөрчилтэй буюу хууль бус томилгоотой 45 албан хаагч тус яам, харьяа төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа гэсэн зөрчил илэрчээ. Нийт 45 албан хаагч томилгооны зөрчилтэй буюу хууль бусаар томилогдсон. Үүнд. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа


Үүнд:
- Төрийн захиргааны албан тушаалд анх томилохдоо хөдөлмөрийн гэрээгээр томилдог, цалин хөлсийг тогтоохдоо ТЗ болон ТҮ цалингийн сүлжээгээр олгодог;
- 2016-2018 оны хооронд төрийн захиргааны албан тушаалд иргэний хөдөлмөрийн гэрээгээр томилдог, шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэний дараа дүгнэлт гаргуулж тухайн албан тушаалд дахин томилдог;
- Төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилдог;
- Төрийн албаны тухай хууль/2002 оны/-ийн 24.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэн, шинээр шууд томилсон;
- Хүний нөөцийн тушаал, шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актыг буруу хэрэглэдэг,
- Төрийн захиргааны албан тушаалын томилгоог хийхдээ Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлд баримталдаггүй;
- Жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилж, тангараг өргүүлдэг

Мөн томилгооны зөрчилтэй 45 албан хаагчийн тухайд:


- БОАЖЯаманд – Гэрээт долоон ажилтан
- Төрийн захиргааны албан тушаалыг Төрийн үйлчилгээний албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлсэн.
- Шалгалт өгөөгүй иргэнийг Төрийн захиргааны албан тушаалд томилсон.
- Хоёр албан хаагчийг түр томилсон.

 

Цаг уур орчны шинжилгээний дарга 22 иргэнийг төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр томилжээ

Мөн шалгалтын дүнд мэдээлснээр БОАЖЯ-ны харьяа Цаг уур орчны шинжилгээний газрын дарга нь 22 иргэнийг төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр томилсон зөрчил илрэв. Эдгээр 22 ажилтнаас нэгээс бусад 21 иргэнийг төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдүүлгийг авсан эсэх нь тогтоогдохгүй байна.


Мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэл шалтгаанаар төсвийн шууд захирагчийг албан тушаалаас нь чөлөөлдөг, түр орлон гүйцэтгэгчээр томилдог, томилогдсоноос хойш тодорхой хугацааны дараа түр орлон гүйцэтгэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд жинхлэн томилдог нийтлэг зөрчил салбарын хэмжээнд хэвийн үзэгдэл болсон байна.

 

Хугацаа нь дууссан бичиг баримт хувийн хэргийн бүрдүүлэлтэд байжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа байгууллагуудад хийсэн шалгалтын баг хүний нөөцийн хүрээнд нийт 259 албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцжээ. Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баяжилт хийгдээгүй, хувийн хэрэгт байвал зохих зарим баримт бичгүүдийн /иргэний үнэмлэхний болон дипломын, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, төрийн албаны шалгалт өгсөн материал байхгүй/ зэрэг бүрдэл дутуу, зарим албан хаагчийн хувийн хэрэг огт байхгүй байх зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.

 

2018 онд сургалт, мэдээлэл хийгдээгүй

Хяналт, шалгалтын чиглэлд багтсан төрийн албан хаагчийн сургалтын тухайд 2018 онд тус яам болон харьяа байгууллагуудад сургалт, мэдээлэл огт хийгдээгүй байна. Харин энэ онд Төрийн албаны тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэхтэй холбогдуулан гурван удаагийн сургалтад нийт 241 албан хаагч хамрагджээ.

 

Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ өөрсдөөр нь үнэлүүлдэг байсан болох нь илэрчээ

Ажлын хэсгээс БОАЖЯ, түүний харьяа байгууллагуудын ТШЗ, дунд шатны газар, хэлтсийн дарга нарын болон мэргэжилтнүүд нийт 289 албан хаагчийн 2016, 2017, 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ холбогдох дүрэм, журамд нийцэж буй эсэхийг нягтлан шалгаж арга зүйн зөвлөгөө өгөв

• БОАЖЯ, түүний харьяа байгууллагууд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээ, арга хэмжээ тус бүрээр үнэлдэггүй, үнэлгээ өгөхдөө төрийн албан хаагч нартай ярилцлага хийдэггүй, албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох зорилгоор үр дүнгийн гэрээний үнэлгээг А, В гэж өндөр үнэлдэг, ТШЗ-ийн үр дүнгийн гэрээг дүгнэхдээ өөрсдөөр нь үнэлгээ тавиулж, түүнийг нь дээш доош болгодог, илтгэх хуудсан дээрх үнэлгээ, тайлангийн үнэлгээ хоорондоо зөрүүтэй, гарын үсэг зурдаггүй, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг заагаагүй г.м
• БОАЖЯ хагас, бүтэн жилээр “А” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 60-80 хувиар, “В” үнэлгээ авсан үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 40-60 хувиар, Туул голын сав газрын захиргаа “А” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 70 хувиар, “В” үнэлгээ авсан үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 50 хувиар тус тус урамшуулдаг байна.

Дээрх хяналт, шалгалтын дүнг танилцуулахдаа Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хоёр тогтоол бүхий зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд эдгээр зөрчлийг арилган арилгахыг долдугаар сарын 09-ны дотор Төрийн албаны зөвлөлд тайлагнаж мэдээлэхийг тус яамны эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

 

Ажлын хэсгийн санал, дүгнэлт: 

 

Боловсон хүчний томилгоо, цалин хангамжийн талаар БОАЖЯ-д хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг толилуулж байна.

Дүгнэлтэд:
БОАЖЯ, түүний харьяа зарим төрийн захиргааны байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдалд дараах дүгнэлт, саналыг гаргасан байна. Үүнд:

 

• Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон түүнд нийцүүлэн батлагдсан дүрэм, журмын хэрэгжилт БОАЖЯ, түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудад хангалтгүй;
• Төрийн албаны тухай хуулийг зөрчиж төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд хөдөлмөрийн гэрээт албан хаагчийг ажиллуулдаг;
• Батлагдсан бүтэц, орон тоог баримталж ажиллаагүй, орон тоог хэтрүүлсэн, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг удирдлага болгоогүй, байхгүй албан тушаал бий болгож цалинжуулсан;
• Төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдүүлэлт дутуу, хувийн хэргийн баяжилт хийгддэггүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээний илтгэх хуудас, үр дүнгийн гэрээг хувийн хэрэгт хадгалаагүй
• Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр “Албан даалгавар”-ын хэрэгжилтийн тайланг зөрүүтэй тайлагнасан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй;
• Төрийн албан хаагчийн сургалтын болон ажилах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг өмнөх онуудад батлан хэрэгжүүлээгүй;
• Албан тушаалын тодорхойлолтыг хэлбэрийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны гурав дугаар тогтоолд нийцүүлэн боловсруулж байгаа хэдий ч бүтэц, агуулгын хувьд зөрүүтэй, боловсруулалт хангалтгүй байна.


1. БОАЖЯ, түүний харьяа зарим төрийн захиргааны байгууллагуудад Төрийн албаны тухай хуулийг зөрчиж төрийн албаны болон удирдах ажилтны шалгалт өгөөгүй иргэнийг төрийн албан тушаалд томилсон, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд хөдөлмөрийн гэрээт албан хаагчийг ажиллуулсан хууль бус томилгоог хүчингүй болгуулах.

2. Батлагдсан бүтэц, орон тооны хязгаараас илүү орон тоонд ажиллуулж байгаа албан хаагчдыг чөлөөлөх, батлагдсан орон тоо хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх санал хүргүүлэх.

3. Төрийн албан хаагчийн сургалтын болон ажиллах нөхцөл нийгмийн баталгааны хөтөлбөрийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх.

4. Албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны гурав дугаар тогтоолд нийцүүлэн боловсруулж, ажлын байрны шинжилгээг сайтар хийж, батлагдсан хуваарийн дагуу ирүүлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд даалгах.

5. Төрийн албан хаагчдын хувийн хэргийг журамд нийцүүлэн шинэчлэх, хувийн хэргийн баяжилтыг тухай бүр хийх ажлыг тогтмолжуулах

6. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны нэгдүгээр “Албан даалгавар”-ын хэрэгжүүлэх, хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлж дуусгах.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны байгаль хамгаалагчийн албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалаас гаргаж, төрийн үйлчилгээний албан хаагч болгох.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10-т тус тус заасны дагуу сав газрын захиргааны болон дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргааны дарга /төсвийн шууд захирагч/-ыг томилж чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан долдугаар зүйлийн 7.1.2-т заасан “мэргэшсэн,тогтвортой байх” зарчим, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасантай тус тус зөрчилдөж байна.

Иймд Улсын Их Хурлын 2017 оны 75 дугаар тогтоолын тавд заасны дагуу Усны тухай хуулийн болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох хэсгийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com