Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЖДҮХС-гийн 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг сангаар, түүнээс дээш бол банкаар дамжуулан олгоно

УИХ-ын пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаан 10.19 цагт эхэлж, хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хэлэлцэх асуудлын жагсаалтад, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлт, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтад хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх хүсэлт гаргав. Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус төслийн хөрөнгө оруулалтад хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх ажлын талаар төсөл боловсруулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгов. Тэрбээр, “Байнгын хорооноос төсөл боловсруулж ирүүлээгүй тохиолдолд чуулганаар хэлэлцэх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн юм. Ингээд чуулганы хуралдаан үргэлжилж, хэлэлцэх асуудалдаа орсон юм.

 

ЖДҮХС-гийн шинэчилсэн хуулийн төсөл батлагдав

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын өргөн барьсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгаагаас эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг хууль санаачлагчид дурдав.


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангаж, дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй. Уг хуулийн төсөл ийн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дараах боломжууд нээгдэх юм.

Тухайлбал,
-Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж “бичил" гэсэн ангилалд хамаарч байсныг 300 сая төгрөг,
-250-500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"-д хамаарч байсныг 300 саяас нэг тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 хүртэл сая төгрөгийн зээлийг сангаас шууд олгох бол түүнээс дээш хэмжээний мөнгийг банкаар дамжуулж олгох юм.
Харин ажлын байр шинээр бий болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд борлуулалтын жилийн орлого 300 сая төгрөг хүртэл бол орлогын албан татвар нэг хувиар ногдуулах, татварын хялбаршуулсан тайлан гаргадаг болох, жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 2030 он хүртэл төвлөрүүлэх, цаашид сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт шаардагдах хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд тусгах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудыг шинээр байгуулагдах агентлагийн бүтцэд шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж ирэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгох үүрэг өгсөн байна,

 

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг дэмжив

Дараа нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүн өнгөрсөн оны аравдугаар сард өргөн барьсан юм. Хуулийн төсөлд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг найман ам.цент хүртэл байхаар тусгажээ. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.


Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хүрээг нарийвчлан уялдуулж, хууль хоорондын хийдэл, зөрчлийг арилгаж ажиллалаа. Үүнд Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, хүүхэд хамгаалалттай холбоотой нийт 20 гаруй хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com