Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндсэн хуулийг өөрчлөх УИХ-ын чуулганы дэгийн хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хоёр төслийг хэлэлцэв. Эхлээд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Ингээд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Энэ хуулийн төсөл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх талаар нарийн зохицуулалт байхгүй аж. Тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулаагүй тул үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсвэл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл байдал бий болж болзошгүй юм. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.

Ж.Мөнхбат: Хэдэн зарчмын зөрүүтэй саналаа яая л гэж байгаа парламент шүү дээ
-Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох горимыг гишүүд дэмжээд шийдээд явбал асуудалд илүү нарийвчлан хандана-

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд уг хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд ямар байр суурь илэрхийлснийг өгүүлье.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
УИХ-ын даргын 2019 оны 43 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж намайг ахлагчаар нь томилсон. Тэгээд дэлхийн улс орнуудын парламентын дэг, түүний боловсронгуй зохицуулалтыг судалж Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг танилцуулах үүрэг хүлээсэн юм. УИХ-ын тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслөөс хийсэн судалгаа, зөвлөмжид үндэслээд уг хуулийн төслийг боловсруулсан. Одоо мөрдөж байгаа хуулийг 2007 онд баталснаас хойш 140 гаруй удаа дэгээ шинэчилсэн байна. Ингээд Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 49 хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан. Харин 50 хувьд хүрвэл хуулийн шинэчилсэн найруулга болох учраас зүйл заалт нэг бүрээр тоолж 49 хувьд нь багтаасан байгаа. Монголын парламентын төлөвшилд хувь нэмэр, ахиц дэвшил гарахаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг гадаадын экспертүүдийн зөвлөсөн зөвлөмжийг үндэслэн боловсруулсан.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Х.Нямбаатар гишүүний өргөн барьсан хуулийг дэмжихгүй. Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хууль бүр сармийсан. Олон удаа өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг шинэчлэн найруулж шинэ хууль болгох цаг нь болсон гэж үзэж байна. Гишүүд бүр өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр хууль өргөн барьсан гэж харж байгаа. УИХ-ын гишүүн гэдэг бол иргэдийн төлөөлөл, төрийн бодлогыг тодорхойлж хууль санаачлах бүрэн эрхийг нь хасах, санал өгөхийг нь чангалах, үг хэлэх эрхийг нь хязгаарлах, дэглэдэг хууль санаачилж болохгүй. УИХ-ын гишүүн үгээ чөлөөтэй хэлэх, зүйд нийцэхгүй асуудалд санал өгөхгүй байх нээлттэй орчинг бүрдүүлж өгөх учиртай. УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдэгдүүлэх үүднээс өнөөдөр ирц бүртгүүлэх, санал өгөх үйл ажиллагааг хурууны хээгээр авдаг болсон. Энэ бол дэвшил. Тэгвэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан хуулиар энэ нь дэвшил биш хүлээс болохоор байна. УИХ-ын тамга ширээний баруун эсвэл зүүн талд байна гэж дэгийн хуульд тусгах ямар хэрэг байгаа юм. Энэ хэнд хэрэгтэй юм. УИХ-ын гишүүн аль нэг байнгын хороонд орсныхоо төлөө ийм үгийг ингэж хэлнэ, тийм үгийг тэгж хэлэхгүй гэж дэглэх ямар хэрэг байна. Тухайн төсөлд нийцээгүй саналын эрх гаргах эрхгүй гэж УИХ-ын гишүүний эрхийг хасдаг ямар дэг байдаг юм бэ? Энэ мэтээр санаанд нийцэхгүй зүйл маш их байна. Хуулийн процесстоо асуудал байхгүй. Өнөөдөр хууль боловсруулах чадвар, хуулийг хэлэлцэх асуудал учир дутагдалтай байгаа юм. Энэ тал дээр л анхаарах ёстой. Гэтэл ийм заалт нэг ч алга. Одоо 64 гишүүн 64 янзын хууль өргөн барьдаг. Бодлогогүй, тооцоогүй, популист ард түмэнд таалагдах гэсэн хэлбэрийг байлгахгүйн тулд ямар зөв зохион байгуулалтад орох вэ гэдгээ ярих учиртай. Жишээ нь УИХ-ын байнгын хорооны зохион байгуулалт өнөөдөр ямар талаар ярилцъя л даа. Хуулиа чанартай гаргахын тулд хэлэлцэж байгаа зарчмаа өөрчилье. Хуулийн төслийн хоёр удаагийн хэлэлцүүлэг дутаад байна. Дотоод, ердийн, нээлттэй, хаалттай хэлэлцүүлэгтэй болъё. Хуулийг популист маягаар ярьдагаа болих хэрэгтэй. Хууль гэдэг бол ард түмэн, хүний эрхийг хамгаалах зориулалттай зүйл.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Парламентат ёс тогтсон орнуудад ингэж гишүүдийг хариуцлагажуулдаг юм билээ. Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох горимыг гишүүд дэмжээд шийдээд явбал асуудалд илүү нарийвчлан хандана. УИХ-ын гишүүд үг хэлэхдээ бэлтгэж орж ирдэг хэрэгтэй. Одоо гишүүдийн ярьсан зүйлийг ажлын хэсэг болон Засгийн газрын гишүүд ойлгохгүй байна гэдэг болсон. Тэгээд бүх асуудалд кноп дардаг. Холбогдох асуудлаар танин мэдэхүйн асуулт асуухаа больё. Парламентат ёсны төлөвшил өндөр орнуудын сайн туршлагуудыг энэ хуулийн төсөлд тусгасан. Жишээ нь Канадын парламентын туршлагаар хэлэлцэх асуудлын талаар долоо хоногийн өмнө үг хэлэх саналаа цахимаар өгдөг” гэх мэт дэгийн зохицуулалтууд оруулж ирсэн байгаа. Д.Эрдэнэбат сөрөг хүчний зүгээс асуудалд хандаад байна.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Х.Нямбаатар гишүүнээ наад бодлоо толгойноосоо авч хая. Би УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, гишүүдийн эрхийн тухай асуудал ярьж байна. Сайн парламентын туршлага байж болно. Гэхдээ манай УИХ бол цөөн тоотой парламент. 300 хүнтэй парламент өөр зарчмаар явна. Үүнийг анхаараач ээ гэж хүсье. Миний хувьд энэ хуулийн төслийг шинэчилсэн найруулгын зарчмаар оруулж ирэх ёстой гэсэн зарчмын санал оруулж байгаа юм. Одоо үүн дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар яаж хэлэлцэх тухай дэг нэмж орж ирж байгаа. Ингээд энэ хууль наян задархай бодлогын нэгдсэн процессгүй болох гээд байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Улсын Их Хурлын чуулганы дэгээ сайжруулъя гэж байгаад санал нэг байна. УИХ-ын гишүүн сууж байгаад үг хэлсэн, босч байгаад үг хэлэхэд хариуцлага сайжрах уу? Өнгөрсөн парламентад С.Ганбаатар гишүүн байнга босч байгаад үг хэлж байсан. Надад бэлдсэн үгээ цааснаас хараад хэлж харагддаг. Энэ дэгээр бол хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд үг хэлэхэд зовлонтой болох юм байна. Тойрогтоо ажиллаж байх үед нөгөө интернэт байхгүй нөхцөлд үг хэлэх саналаа яаж урьдчилж өгөх вэ? Үг хэлэх гэхэд урьдчилж санал аваад дууссан. Одоо боломжгүй гэдэг асуудал гарах нь. Ард түмэн зурагтаар шоуддаг хэдэн хүмүүстэй боллоо гэж гишүүдийг хэлдэг болсон. Үүнийг цэгцлэх, гишүүдийг ажил хэрэгч болгох нь зөв. Гэхдээ хэтэрхий амьдралд нийцэхгүй заалтууд оржээ. Би Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. Манай улсын парламент 76 гишүүнтэй. Тэдний 39 нь байж байж асуудал шийгдэгдээд явдаг. Гэтэл зарим улс орон 200, 300, 500 гишүүнтэй парламенттай. Тэгэхээр ийм зүйлтэй харьцуулж зохицуулах нь зөв үү?

 

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Манайх хамгийн цөөн гишүүнтэй улсын тоонд ордог. 1990 онд 2-3 сая хүн амтай улсын парламентын жишигтэй харьцуулж 76 гишүүнтэй байхаар тогтсон. Өнөөдөр манай хүн ам 3.1 хувиар өсчихсөн. УИХ-ын даргын захирамжаар бид Солонгосын парламентын үйл ажиллагаатай танилцсан. Тус улсын парламент 300 хүнтэй. Нэг байнгын хороонд ойролцоогоор 20 гишүүнтэй. Хууль хэлэлцэх процесс нь бидний санаачилсан хуулийн төсөлтэй адилхан. Бид 1990 оноос хойш советийн засаглалаас уламжлалтай Ардын Их Хурлын хэв шинж рүү орсон. Мэтгэлцэгч талууд баримт нотолгоо гаргаж ирээд парламентын танхимын төв хэсэгт зогсоод өөрийн саналаа дэмжүүлэх гэж санал хураадаг болбол яасан юм бэ гэсэн агуулгаар хандаж байгаа юм. Манай улс нүүдлийн соёл иргэншилдээ УИХ-ын чуулганаа хаврын, намрын гэж тохируулсан. Үүнийг бид зохицуулах гээд яагаад ч болохгүй. Бусад улсад парламентын хуралдаан нь жилийн дөрвөн улиралд үргэлжилдэг.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Чуулганы голд зогсоод үг хэлнэ гэдэг нь илүү. Үүдэнд сууж байгаа гишүүн танхимын голд очоод үг хэлнэ гэдэг хэдэн минут авна. Хуулийн заалт бүрээр санал хураана гэдэг нь асуудалтай. Нэг том хууль өргөн барьсан бол өдөржин санал хураагаад таарах нь. Хэдэн зарчмын зөрүүтэй саналаа яая л гэж байгаа парламент шүү дээ. Иймэрхүү зүйлээ ажлын хэсэг дээр сайн ярих хэрэгтэй. Шүүсийг нь сайн шахах шаардлагатай. Миний хувьд дэмжмээргүй хуулийн төсөл байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com