Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Учрал: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн учраас төсөлд үзэл баримтлалын томоохон өөрчлөлт хийхгүй

УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлын талаар байр сууриа ийнхүү илэрхийллээ.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс 2000 оноос хойш 19 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжих талаас нь иргэдийн дуу хоолойг сонсох ёстой. Ийм учраас “Ард нийтийн санал асуулга” явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ингээд УИХ-ын гишүүд тойрогтоо буюу өөрийн сонгогдсон орон нутгийн иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга зохион байгуулж байна. Би Сонгинохайрхан дүүргийн иргэдээс сонгон шалгаруулж, хуулийн байгууллагад ажиллаж байсан, төр нийгмийн зүтгэлтэн, гавьяат цолтон, Ардын Их Хурал, улсын Бага Хурлын депутат байсан хүмүүст Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж хэлэлцүүлсэн. Эндээс гарсан саналуудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед мөн ажлын хэсэгт гаргаж тавина. Зуны хугацаанд сонгогчдодоо нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа.

-УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Тэгэхээр иргэдээс авсан санал, дүгнэлтийг хэддүгээр хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөлд тусгах юм бэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Бид энэ ажлын хэсэгт иргэдийн саналыг хүргүүлнэ. Гэхдээ хэлэлцэх эсхийг нь дэмжсэн учраас Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу үзэл баримтлалын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд томоохон өөрчлөлт хийхгүй. Иргэд Үндсэн хуулийн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь дээр орон нутгийн харьяалалтай хотуудын асуудал, дүүрэг, сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь зөв, буруу эсэх талаар санал бодлоо хэлж байна. Мөн УИХ Засгийн газрын гишүүдийг томилох эрхээсээ татгалзах зэрэг тодорхой асуудалд зарчмын саналыг тусгана гэсэн байр суурьтай байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох тухай заалт орсон байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд намын жагсаалт гэдэг зүйл оруулж УИХ-ын гишүүнийг сонгох асуудал гарч магадгүй гэдэг зүйл харагдаж байна л даа. Одоо намын жагсаалт гэдэг зүйл Үндсэн хуулийн Цэцэд очоод дэмжлэг авахгүй байгаа?
-Сонгуулийн тогтолцоог бусад органик хуулиар зохицуулна. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд шууд хуульчилж өгсөн ойлголт биш. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог ингэж зохицуулж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт нэгэнт гарчихсан тул эргэж сэргэх боломж байхгүй. Иймд тэр пропорционал тогтолцоог хуульд хуульд тусгаагүй юм. Хэрэв сонгуулийн тогтолцоог пропорционал болгох, эсвэл хоёр танхимтай парламентын асуудал яривал Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга болно. Одоо зөвхөн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал ярьж байгаа юм.


-Орон нутагт татвар ногдуулах эрх өгөх заалт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл тусгасан байна. Тэгэхээр төсвийн нэгдсэн бодлого алдагдах тал бий гэсэн асуудал дагуулаад байна л даа?
-Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, бодлого хэрэгжүүлж буй нутгийн өөрөө удирдах, захиргааны байгууллага нь дотооддоо татварынхаа хувь хэмжээг тогтоогоод явах нь улсын төсвийн нэгдсэн бодлого алдагдуулахгүй. Зарим дүүрэг, орон нутгийн амьдрал эрс ялгаатай байгаа. Тэгэхээр өөрийн онцлогоос шалтгаалж татварын хувь хэмжээгээ тогтоовол орон нутагтаа төсөв бүрдүүлэх боломж нэмэгдэнэ. Үүнээс гадна тухайн орон нутаг хөгжих бололцоотой болох юм. Тэгэхгүй болохоор засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр цөөн болон олон хүн амтай орон нутаг харилцан адилгүй статустай байна. Тухайлбал, Улаанбаатар хоттой адил статустай 70 мянган хүн амтай аймаг бий. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай. Тэгвэл дүүрэгтэй адил статустай сум 2000 хүн амтай байгаа юм. Татварын хувь хэмжээгээр уг асуудлыг цэгцэлж явбал алслагдсан сумын төв, хүн ам их төвлөрсөн дүүргүүд хөгжих бололцоо бүрдэнэ.

-Тэгвэл иргэд, аж ахуйн нэгж орон нутагт, улсад гээд хоёр удаа татвар төлөх юм уу?
-Татварын хувь хэмжээ тогтоож болно л гэж байгаа. Жишээ нь нэг дүүргийн Иргэдийн Хуралд 40 Төлөөлөгч сонголоо гэж бодъё. Ингээд есөн дүүргийн ИТХ-аасаа нийслэлд төлөөлөх хүнээ сонгох учиртай. Энэ хуулиар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль гэж байхгүй болно. Тэгэхээр завсарын бүтцүүд байхгүй болох тул орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлээд явах бололцоо бүрдэнэ.

-Тэгэхээр Ерөнхийлөгч болон улс төрийн бусад намуудаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэзээ санал авах вэ?
-УИХ дахь МАН-ын бүлэг дээр энэ асуудлыг ярилцсан. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх талаар ярьж байна. Бусад намууд ч бас тодорхой саналууд өгнө гэсэн. Зөвшилцөх ажил хангалттай хийгдэж байгаа. Харин ямар байр суурь илэрхийлэх нь тухайн субьектын асуудал. Ажлын хэсгийн түвшинд Ерөнхийлөгчийн болон улс төрийн бусад намын саналыг тусгаад явна гэж ойлгож байна.

-УИХ, Ерөнхий сайдтай холбоотой заалтууд 2020 оноос хэрэгжинэ. Харин Ерөнхийлөгчтэй холбоотой заалт нь 2025 оноос хэрэгжих ёстой гэж байгаа. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?
-2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоо мөрдөж буй Үндсэн хуулиар Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох боломжтой. Иймд одоо сонгогдсон Ерөнхийлөгчийг хоёр удаа сонгох хугацааг нь дуусгаж байж энэ хууль хэрэгжих ёстой. Тэгэхгүйгээр ажиллаж байх хугацаанд нь хууль хэрэгжээд эхэлбэл олон асуудал яригдах болно. Жишээ нь 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч ялбал 10 жил ажиллах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Хууль хэрэгжихийн тулд түүнд хамаарах тухайн субьектийн боломжит хугацааг нь дуусгах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг бүрэн дуусгаж байж уг хууль хэрэгжих нь эрүүл үзэгдэл. Ийм учраас УИХ зарим бүрэн эрхээс татгалзах, Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал нь 2020 оны УИХ-ын сонгууль дуусгаад долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com