Сонгуулийн дүн:
“Ардчилал таймс” өдөр тутмын сониноос “76 тойрог” буюу УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогч таны сонголт ямар үр дүнтэй байв гэдгийг эргэн нэг сануулах үүднээс “Сонгогч таны сонголт” булангаа нээж байна.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сард УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт болж, монголчууд ирэх дөрвөн жилд парламентад суух төлөөллөө сонгосон билээ. Ингээд УИХ-ын жижигсгэсэн 76 тойрогт 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч гээд нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн.
Улсын хэмжээнд нийт 1.912.901 сонгуулийн насны иргэн бүртгэгдсэнээс ирц орон даяар 72.1, аймгуудад 75.5 хувь, нийслэлд 68 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн хэдэн сонгуульд байгаагүй өндөр ирц байжээ.
Ингээд шинээр сонгогдсон УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, есөн суудлыг нь Ардчилсан нам, МАХН-аас О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нэг суудал авснаар парламент бүрдсэн юм. Сонгогдсон гишүүдийн 37 нь хоёр ба түүнээс дээш удаа, 39 нь анх удаа УИХ-д сонгогдож байв. Өөрөөр хэлбэл, 50 гаруй хувь нь шинэ гишүүн байсан юм.
Эргэн сануулахад, 2012 оны сонгууль пропорциональ, мажоритар холимог системээр явуулж байсан бол энэ удаад дан мажоритар буюу жижиг 76 тойргоор зохион байгуулсан юм. Ингээд 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт өрсөлдсөн нэр дэвшигчид болон, сонгогдсон гишүүний талаарх мэдээллийг хүргэе.
Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулгын тухайд...
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар МАН-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өрсөлдөж, ялалт байгуулан, парламентад түүхэндээ хамгийн залуу гишүүнээр тодорсон хүн бол Д.Гантулга. Хэнтий нутгийн ууган хүү Д.Гантулга нь 2005-2009 онд Монгол, Оросын хамтарсан “Сан” дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр дүүргэж, улмаар 2012 онд Удирдлагын академийн бизнесийн удирдлагын докторантаар суралцаж, төгсчээ. Тэрбээр ажлын гараагаа “Дэлхийн зөн Монголд” ОУБ-аас эхлүүлж, илтгэх урлагт суралцан “Үндэсний шилдэг лектор” гэгч цолтой болсноор улс төр дэх замынхаа эхлэлийг тавьжээ.
Ийн тэрбээр 2008 оноос УИХ-ын нэр бүхий гишүүдэд зөвлөж, 2009 онд МАН-д элсэн орсон. Улмаар НАМЗХ болон МАН-ын УЗ-ийн гишүүний албан тушаал хашиж байсан нь УИХ-ын гишүүн болоход үндсэн суурь болсон гэхэд болно. Тэрбээр 2016 онд сонгогдохынхоо өмнө тухайн үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан аж. Ингээд МАН түшсэн залуу лектор дөнгөж 29-хөн насандаа төрийн хариуцлагатай албанд очсон билээ.
Ингээд гишүүн болмогцоо олон нийтэд ажил үйлсээрээ төдийлөн танигдаагүй байсан атлаа муу нэрээр олноо танигдсан.
Д.Гантулга УИХ-д нэг жил 10 сар ажиллаад л хүчингийн хэрэгт нэр холбогдож Төрийн индрээс “Бандаашаа өмсөөд гарсан” гэж хэлээд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй болж, Д.Гантулга хэмээх залуу улс төрийн тавцангаас бүрмөсөн “арчигдсан” юм.
Ийнхүү МАН-ын хамгийн залуу гишүүн намаа, өөрийнхөө нэр нүүрийг шаварт хутгаж, сонгогчдын итгэлийг хугалан Хэнтийн 42-р тойргийг энэ УИХ-д төлөөлөлгүй болгосон юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг МАН өөрсдөө унагав
МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингээд УИХ-ын даргаар М.Энхболд, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан юм. Гэвч 1.2 жилийн настай Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессийн луйвраас болж унасан билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагахад Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 42 гишүүн оролцож, гарын үсэг зурсан юм. Ингээд МАН-ын засгаа унагахад кноп дарсан болон дэмжээгүй гишүүдийн нэрсийг дэлгэе.
Засгийн газраа огцруулахыг ДЭМЖСЭН гишүүд:
ТАТГАЛЗСАН гишүүд:
МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт !!!
МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Бид зүтгэнэ, хамтаа хөгжинө” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөртөө 316 зүйл заалт бүхий ажил төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 35 зүйл заалт буюу 11 хувийн биелэлттэй байна. Тэгэхээр УИХ-ын ээлжит сонгууль болох нэг жилийн хугацаанд тэр амлалтуудаа биелүүлж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.
Учир нь МАН дотроо “60 тэрбум”, “ЖДҮ”-чин гэсэн хоёр бүлэгт хуваагдаж нөгөө л эрх мэдэл, сандал суудлын төлөөх тэмцэл, талцал нь үргэлжилсээр буй билээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийн бүхий л зүйл заалтыг биелсэн, биелээгүй гэж харьцуулвал овоо зузаан роман болох буй за. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг хэдхэн зүйлээр танилцуулъя.
Амлалт:
1. Бид таны хүүхдийг төрөхөд цэцэрлэг, сургуульд хамруулж, Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт
ялгаваргүй олгоно.
2. Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжүүлэн олгож, сурлагын амжилтыг шударгаар
үнэлэх тогтолцоог бий болгоно.
3. Бид өрийн дарамтаа бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн шахалт
дарамтыг багасгана.
4. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.
5. Аймаг бүрт үйлдвэр байгуулж, хувийн хэвшлээ бүх талаар дэмжиж, ЖДҮ болон өрхийн
бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
6. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй.
7. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.
8. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжиж, орлого багатай иргэдээ тэтгэнэ.
9. Цалин, урамшууллыг нэмж, өрхийн сарын дундаж орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ.
10. Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, оочер дугаарыг гэрээсээ захиалдаг болгоно.
11. Хуулийг хүн бүр тэгш үйлчилдэг болгоно.
12. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж, шударга халамжийн систем тогтооно.
13. Улаанбурхан, салхин цэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтыг бүрэн шийдэж,
өвчлөлийг эрс бууруулна. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлнэ.
14. Ипотекийн зээлийн хувилбарыг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлж, зээлийн нөхцөлийг
сайжруулах бодлого барина.
15. Баян, ядуугийн ялгааг бууруулж, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлнэ.
16. Төсвийн алдагдлаа бууруулахын тулд өндөр хүүтэй зээл авахгүй.
Биелэлт:
1. МАН-ын гишүүн 60 тэрбум төгрөгийн схемийн луйвар хийсэн.
2. УИХ, Засгийн газрын 51 гишүүн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон.
3. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн 40 сая
ам.долларын өрийг татвар төлөгчдөөр төлүүлэв.
4. Капитал банкийг дампууруулж, улсын мөнгийг салхинд хийсгэв.
5. Ахмадуудад хэрэгтэй Хамтын тэтгэврийн тухай хуулийг хориглов.
6. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоов.
7. МАН-ын гишүүн 800 тэрбум төгрөгийн концессын хулгай хийв.
8. 2018 оны байдлаар ядуурал дөнгөж 1.2 орчим хувиар буурав.
9. Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгодог болгов.
10. Цалин, тэтгэврийн дөнгөж 20-хон мянган төгрөгөөр нэмэв.
11. Төрийн алба завхарч, албан хаагчид нь нэгнийхээ аминд хүрэв.
12. Ипотекийн найман хувийн зээлийг зогсонги байдалд оруулав.
13. Монгол Улсын өр 2016 оноос хойш зургаан тэрбум төгрөгөөр өсөв.
14. Эрүүл, мэнд нийгмийн даатгалын татварын хувь хэмжээг 0.5-1 хүртэл хувиар нэмэв.
15. Мах, бензин, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадав.
16. Хувийн бизнес рүү халдаж, томоохон ордуудыг төр эргүүлэн авна гэж заналхийлэв.
17. Хуулийн хүрээнд хувь хүний эрх чөлөөнд халдсан хуулиудыг батлав. Тухайлбал, Шүүгчийн
эрх зүйн байдлын тухай хууль баталж, Үндсэн хууль зөрчив.
18. Халдварт сүрьеэ өвчнөөр 800 гаруй хүүхэд өвчлөв.