Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төрийн байгууллагууд Нууц нэрийн дор мэдээлэл өгөхөөс татгалздаг

“Глоб Интернэшнл” Төв Азийн сангийн дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтийн шахалт, шаардлагыг нэмэгдүүлэх замаар төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, гүйцэтгэх түвшинд мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий судалгаа, нөлөөллийн ажлыг эхлүүлээд байгаа юм.  Энэхүү ажлын хүрээнд “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээний тайлан”-г хуульч Л.Галбаатар,“Кейс судалгааны урьдчилсан  үр дүн”-г сэтгүүлч, судлаач П.Түмэнцэцэг нар тус тус танилцууллаа. Уулзалтад төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, түүнд холбогдох бусад асуудлаар санал бодлоо хуваалцсан юм.

 


Хотын А зэрэглэЛИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРОХ УЧИРГҮЙ

Сэтгүүлч, судлаач П.Түмэнцэцэг хэлэхдээ “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг тодруулах үүднээс дөрвөн байгууллага, хоёр телевиз, нэг сайт, нэг төрийн бус байгууллагаас албан бичгээр 16 байгууллагад мэдээлэл авах хүсэлт гаргасан. Ингэхдээ хуулийн хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуульд хамаараагүй, олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн. Хүсэлт хүргүүлсэн 16 байгууллагаас хоёр байгууллага бүрэн мэдээлэл өгсөн, гурван байгууллага бүрэн бус мэдээлэл өгсөн, зургаан байгууллага хариу өгсөн боловч, бидний асуусан асуултад хариулт өгөөгүй. Энэ нь хариу өгөөгүйгээс ялгаа байхгүй гэсэн үг. Таван байгууллагаас ямар ч хариу өгөөгүй. Эндээс юу харагдаж байна гэхээр иргэн, хуулийн этгээд мэдээллийг ил тод авах эрх нь ноцтой зөрчигдөж байгааг харуулж байна. Энэ бол албан ёсоор, албан бичгээр мэдэгдэж байхад гарсан үр дүн. Энгийн иргэд хүртэл хүсэлт гаргах эрхтэй. Энэ байдлаас харахад энгийн иргэн мэдээлэл авах хүсэлт гаргавал мэдээлэл авч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Хуульд зааснаар ажлын долоо хоногт багтаан эргэн хариу өгөх ёстой. Гэтэл 12-14 хоногт багтаж хариу өгсөн. Магадгүй, таны авахыг хүссэн мэдээллийг боловсруулахад хугацаа шаардлагатай байна гэж үзвэл долоо хоногоор хугацааг нь сунгах боломжтой. Гэтэл дээрх байгууллагаас ямар нэгэн байдлаар хугацаа сунгах талаар мэдээлэл өгөөгүй. Бид албан бичгээр мэдээлэл авах хүсэлтээ өгчхөөд хуулийнхаа хугацаанд зүгээр хүлээгээд суугаагүй. Албан бичиг өгсөн тохиолдолд “тэр албан тушаалтан дээр таны бичиг очсон байна” гэж хариу мэдээлэл өгөх нь байгууллага бүрт байх ёс зүй, соёл юм.

Мөн л ямар ч байгууллагаас ийм хариу мэдээлэл ирээгүй. Тийм учраас хамгийн багадаа 2-3 удаа утсаар холбогдож хэн гэдэг хүн дээр очсон, хариу хэзээ өгөх талаар лавлаж асуусны үр дүнд хариугаа авсан. Уг нь бол хуулиндаа мэдээлэл өгөхдөө шуурхай хандах ёстой гээд заачихсан байгаа. Гэтэл энэ байдал огт хэрэгжихгүй байна. Тухайлбал, Нийслэлийн газрын албанаас хотын А зэрэглэлийн байршилд байгаа газрууд ямар хүний нэр дээр байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн. Газрын мэдээллийн сан, кадастрын зураг нээлттэй байх ёстой. Гэтэл тус байгууллагын хэлтэс хариуцсан дарга нь” Манайхаас энэ мэдээллийг өгөх боломжгүй. Энэ бол төрийн нууц” гэсэн хариулт өгсөн. Төрийн нууцын тухай хуулийг сөхөхөд бидний авахыг хүссэн мэдээлэл нь төрийн нууцад огт хамаарахгүй байх жишээтэй. Бүр болиод албаны нууцын жагсаалтад орчихсон юм болов уу гээд таамаглаж байгаа. Тухайн байгууллага албаны нууцын жагсаалтдаа оруулсан бол “Манай нууцын жагсаалт энэ байна, энэ жагсаалтад таны хүссэн мэдээлэл багтсан учраас нууц байна” гэсэн хариу өгөх ёстой. Гэтэл тэгээгүй. Энэ нь төрийн өмчийн байгуулагууд мэдээлэл өгөхдөө өөрсдийн дураар мэдээллийг нууцалдгийг энэ дүр зураг харуулж байна. Тиймээс Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулиа баримталдаг баймаар байна. Мөн тухайн байгууллага нууцын жагсаалттай бол юу юу нууцын жагсаалтад орсон нь нээлттэй баймаар байна. Магадгүй энэ байдлаараа бүх асуудлыг нууцлаад, мэдээлэл авахыг хүссэн хүнд бүрэн бус мэдээлэл өгөх, тодорхойгүй хариулт өгөх зэрэг нь олон нийтийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэв.

 

Засгийн газар төрийн нууцын жагсаалтыг баталж нууцлах ёсгүй мэдээллийг нууцалдаг болсон

Хуульч Л.Галбаатар хэлэхдээ “Нэгдүгээрт, мэдээлэлтэй байх эрхийг хангасан хуулиуд нь олон улсын стандартыг хангаж байна уу гэдэгт НҮБ-аас мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлахад баримтлах шалгуурыг тогтоосон байдаг. Мэдээлэлтэй байх эрх нь онцгой эрхээс гадна, онцгой үүрэг хариуцлага ногдуулдаг. Тиймээс ийм ийм тохиолдолд мэдээлэл авах эрхийг нь хязгаарлаж болно хэмээн заасан байдаг. НҮБ-ын хүний эрхийн комисс, хүний эрхийн зөвлөл хорооноос шалгуурыг нь гаргасан байдаг. Тухайн мэдээлэл ил байснаараа олон нийтийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд зайлшгүй хор хохирол учруулах юм байна гэдэг нь үнэлгээгээр тогтоогдсон байх ёстой. Мөн тухайн мэдээллийг нууцлах нь тухайн төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус юм уу зохисгүй үйл ажиллагааг халхавчлах зорилготой байж болохгүй гэсэн шалгуур бий. Эдгээр шалгууруудыг аваад үзэхээр манай Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, төрийн болон албаны тухай хууль учир дутагдалтай байна.Тиймээс олон улсын стандартад нийцүүлж өөрчлөх шаардлага байна гэж үзэж байгаа. Мөн мэдээлэлтэй байх эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэж Монгол Улсын Олон улсын гэрээнд заачихсан. Гэтэл одоо Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталж байна.

 

Өмнө нь 2004 онд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар төрийн нууцын жагсаалтыг баталдаг байсан бол одоо Засгийн газрын тогтоолоор төрийн нууцын жагсаалт баталдаг болсон байна. Үүнийг дагаад нууцлах ёсгүй мэдээллийг нууцалж байна. Тухайлбал, тавдугаар сарын 17-ны Засгийн газрын тогтоолоор төрийн нууцын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүн дээр төмөр зам дээр ажиллаж байгаа цэргүүдийн тоо, тоног төхөөрөмжийн тоо нууц байна гээд заачихсан. Гэтэл тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд гарсан мэдээллээр “Аль дугаар ангийн хэчнээн цэрэг, ямар тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа талаарх мэдээлэл нь ил цацагдсан. Энэ нь Ерөнхийлөгчийн Тамгын газар төрийн нууцын жагсаалтыг зөрчсөн гэхээсээ илүү, нууцлах ёсгүй материалыг Засгийн газар нууцалсан жишээ гэж үзэж байна. Хоёрдугаарт, албан нууцын жагсаалт гэж бий. Өмнө нь төрийн нууцыг нууц, маш чухал нууц, онц чухал нууц гэж гурав хуваадаг байсан. Одоо нууц гэсэн ангиллыг албан нууц болгосон. Албан нууцын жагсаалтыг тухайн байгууллагууд батална хэмээн заасан. Тухайлбал, төрийн 13 яам, 40 гаруй агентлаг гэх мэт төрийн өмчийн бүх байгууллагууд өөрсдийн албан нууцын жагсаалтыг баталдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр тухайн байгууллагын албан нууцын тухай жагсаалт нь вэб хуудас дээр нь ил тод байх ёстой боловч ихэнх газруудынх байдаггүй. Албан бичгээр “Танайх ямар мэдээллээ албан нууцын жагсаалтад оруулсан бэ” гэж асууж байгаа.Гэтэл Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб гэх мэт байгууллагууд албан нууцын жагсаалтаа ”Манай албан нууцын жагсаалт төрийн нууцад хамаарч байгаа учраас жагсаалтаа өгөхөөс татгалзаж байна” гэдэг. Төрийн нууцын жагсаалтад албан нууцын журам нууц байхаар зохицуулаагүй. Энэ нь төрийн байгууллагууд нууцын хууль тогтоомжийг буруугаар ойлгож, хэрэгжүүлж байгаагийн илрэл. Санаатай эсвэл санамсаргүй юу гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр нууц нэрийн дор мэдээлэл өгөхөөс татгалздаг асуудал байсаар байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com