Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрх баригчид шунал тачаалын жагсаалтаа дэлгэжээ

Г.УУГАНБАЯР


Мөрөөдөлдөө мөнгө төлсөн эрхмүүд

“Ардын элч” гээч сайт бараг л УИХ-ын сонгууль явуулчихжээ. Ард түмний санал асуулга, Үндэсний рейтинг тогтоох судалгаа гэсэн малгай нэртэй энэ жагсаалтыг харах юм бол инээд, уур хоёр зэрэг хүрнэ. “2020 онд хэнийг нэр дэвшиж ард түмний элч болж төрд зүтгээсэй гэж хүсч байна вэ?” хэмээсэн асуултын дор 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шилдэг улстөрчид тодорсон юм байна. Ард олны нэрийг барин гаргасан эрэмбэ нь ард түмний хүсэл зориг огт биш бөгөөд мөнгөний, бас мөрөөдлийн жагсаалт болсон аж.


УИХ-ын сонгууль будилж, саналын хуудас тоолоход булхай ордог шиг энэхүү урьдчилсан санал асуулга ч бас чамгүй но-той болжээ. Гэхдээ эндээс ирэх жил болох УИХ-ын сонгуульд хаана, хэн хэн нэр дэвшихээр зүтгэж, өөрсдийгөө сойж байна вэ, тэд мөрөөдөлдөө хэр хэмжээний мөнгө төлж вэ гэдэг дүр зураг тодорхой харагдана. Товчхондоо бол эдүгээ аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон яам, агентлагийн даргаар ажиллаж буй хүмүүсээс нэлээд нь УИХ-ын гишүүний суудал сэрүүн зүүдэлж яваа гэж болохоор байна.


Аймаг, дүүргүүдийн жагсаалтад нэгээр гарсан эрхмүүдийн дотор өнөөгийн УИХ-ын гишүүдээс 12 хүн байна. Тэднээс үргэлжлүүлээд сонгочихоор хүн үнэндээ байхгүй. “Болор цом”-чин байснаа сүүлийн үед хувьсгалт суртлын киночин болоод буй Ж.Мөнхбат, зөвлөлдөх ардчилал хэмээх “туршилтын тун”-г авчран Монголд нутагшуулахаар улайрч буй Стэнфордын хувьсгалч, өмч хөрөнгийн уулгалан нийгэмчлэгч УИХ-ын дарга Г.Занданшатар, өнөө алдарт 60 тэрбумын загалмайлсан эцэг М.Энхболд, “Оргил” сүлжээ дэлгүүрийн наймаачин Ж.Ганбаатар, “боорцог” М.Оюунчимэг, хүүгээ төрийн албанд крандагч Ц.Нямдорж гээд дандаа МАН-ын гишүүдийг ард түмэн улируулан сонгохоор шийдээд байгаа гэнэ ээ. Үүн шиг үлгэр гэж байхгүй. Харин эндээс Ард түмний санал асуулга гээч энэхүү жагсаалт аль намын захиалгаар хийгдсэн бэ гэдэг нь төвөггүй харагдаж байна. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй уг санал асуулгыг тэргүүлсэн бусад хүмүүс нэгэн хийдийн ламбугай, бас хурдан морины зүтгэлтэн гэгдэх АН-ын гишүүн залуу хоёрыг эс тооцвол бүгд МАН-ын гишүүд байгаа нь үүнийг батална.


АН-аас ганцаараа орон нутгийн жагсаалтыг тэргүүлсэн тэр сайн эр нь Өмнөговь аймгийн АН-ын гишүүн В.Мөнхбат гэгч. Түүнийг УИХ-ын гишүүн асан, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн дүү Ш.Баянбатыг бүлэглэн зодож танхайрсан, Засаг дарга асан Б.Бадраатай гэр бүлийн найз бөгөөд үүнийгээ ашиглан барилгын компанидаа гурван тэрбумын зээл аваад төлөөгүй гэх мэт “хутга шөвөг”, мөнгө төгрөгний хэргээр нь өмнөговьчууд мэдэхээс биш улс төрд ямар дүр бүтээснийг нь санах хүн үгүй. Гэтэл мань эр аймгаасаа нэгээр гарсан байх жишээтэй. Тиймээс Ард түмний санал асуулгын “хар машин” багагүй будилж дээ гэж хардах сэтгэл эрхгүй төрнө.

 

Аймгийн удирдлагуудын аймшиггүй карьер

Ард түмний санал асуулга гээчид эдүгээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа аймгуудын удирдлагууд цөөнгүй жагсчээ. Засаг дарга гэхээсээ илүү хуучин цагийн хошуу ноён мэт аашилж авирлаж, төсвийн мөнгийг үрэн таран хийж суудаг цагаан захтнууд ирэх жил зэрэг нэмж УИХ-д морилох тэнгэрийн санаа агуулан буй ажээ. Эхнээс нь нэрлэе. Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч, тус аймгийн Ардын намын дарга В.Рэнцэндорж, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, мөн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар “Ардын элч”-ийн санал асуулгад нэгээр бичигдэж. Мөн Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, экс мээр Су.Батболд, Ц.Батбаяр зэрэг эрт, эдүгээгийн “хошуу ноёд” санал асуулгад аймшиггүйгээр айрагджээ. Дош дошин дээрээ эзэн суусандаа бардаж, парламентын гишүүний улаан зандан ширээ зүүдэлж яваа эдгээр эрхмүүдийн тус тусынх нь фактыг ухах юм бол “Хүрээний бузрыг ухвал далай далай” гэдэг шиг л юм болох тул ингэсгээд орхиё. Ард олны таашаалаар биш алд биеийнхээ тачаалаар өөрсдийгөө илчилж орхисон Засаг ноёд захиалгат санал асуулгын толгойд заларсанд гайхах юм алга.



Шинэ зангиатай хуучин залуус

Хурган дарга нар бол УИХ-ын гишүүн болох мөрөөдөл цээжинд нь буцалж байгаа дараагийн давхаргынхан юм. Үүнийгээ ч тэд ний нуугүй илчилсэн байна. Тойргийн дарааллаар нь хөөгөөд үзэхэд Барилга, хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан Баян-Өлгийд, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Булганд, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг Говьсүмбэрт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат Дундговьд, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Орхон аймагт, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат Чингэлтэй дүүрэгт гэх мэтээр цааш нэрлэж болно. Бүгд МАН-ынхан, бүгд зангиа нь шинэ ч зан нь хуучин нөхөд. Ингэж бичлээ гээд ирээдүйн улстөрчид маань гомдол гаргаж, Зөрчлийн хуулиар бангадуулахгүй гэдэгт итгэж байна.

 

Нэрийг нь сонсохоос халширмаар

Шалгаруулалтын зарчим, хөшигний арын “санал тооллого” зэрэг нь хэр шударга явагдсаныг үл өгүүлэн өгүүлэхэд энэхүү урьдчилсан санал асуулга “2020 онд хэнийг нэр дэвшиж ард түмний элч болж төрд зүтгээсэй гэж хүсч байна вэ?” гэсэн сайхан асуулттай. Гэхдээ хариулт нь даанч шог. Дахиад УИХ болон төрийн албанд бүү үзэгдээсэй гэж залбирмаар, халширмаар нөхөд энэхүү санал асуулгад түрүү, айрагт давхиж явахыг харахад хүрэл зүрх ч хайлна.


Намын дарга Намбарын Энхбаяр, дэд сайд Ж.Сауле, Баянхонгорын бетон Д.Ганбат, гишүүн Д.Гарамжав, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, гишүүн асан Э.Мөнх-Очир, чуулгандаа суудаггүй Б.Наранхүү, чимээгүй сайд С.Чинзориг, томоотой депутат Д.Тогтохсүрэн, Замын Р.Буд, ФМ-чин дэд сайд асан Б.Цогтгэрэл, 60 тэрбумын Ж.Эрдэнэбат, Тосон Бумбын Б.Чойжилсүрэн, Хотгор шанагын Ч.Хүрэлбаатар, сэтгүүлч сайд асан Т.Ганди, ИЗНН-ын Ц.Ганхуяг, эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, долдугаар сарын 1-ний гэгдэх Ц.Мөнх-Оргил, сүрьеэ, тэмбүүгийн сайд Д.Сарангэрэл гээд үеэ өнгөрөөсөн олон улстөрч дээгүүр бичигдсэнийг харсан хэн хүний уур хүрнэ.

Олон нийтийн дунд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн цөөн улстөрчийг нүүр царайгаа болгон гул барьж, УИХ-ын “мөлхөө ангид” элсэхээр зүтгэж буй увайгүй нөхдийг мөнгөөр нь эрэмбэлсэн энэхүү санал асуулгыг сонгож болохгүй улстөрчдийн хар жагсаалт гэж ойлгож унших нь үнэнд илүү ойр ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com