Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Ганбат: Салбарын бодлогууд нь Төсвийн хуультайгаа зөрчилддөг тал бий

Ирэх оны нэгдсэн төсөв болон орон нутгийн төсвийн төсөөллийг эдүгээ гаргаж байгаа. Төсвийн төсөөлөлд орон нутгийн төсвийг дараах байдлаар төлөвлөж байна. 

Орон нутгийн хөгжлийн сан Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2019 онд аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд дараах эх үүсвэрээс тус тус тооцон орлогын шилжүүлэг олгоно.

Үүнд:
1. Дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ- 5 хувь
2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого-5 хувь
3. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого-30 хувь
4. Тогтвортой амьжиргаа төслөөс олгох гүйцэтгэлд суурилсан урамшуулал шалгуур үзүүлэлт хангасан сумдын 2018 оны батлагдсан төсвийн гүйцэтгэлийн 25 хувь хүртэл хэмжээнд урамшуулал тооцно.
5. Тогтвортой амьжиргаа төслөөс сумдын ОНХС-ийн төсөвт олгох дэмжлэг
6. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого- 50 хувь. (Энэхүү эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2020 оноос эхлэн 100 хувь орон нутагт нь шилжүүлнэ)


Ингээд Дундговь аймгийн санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбатаас орон нутгийн төсөв, санхүү ямар байдаг талаар тодрууллаа.


-Төсвийн тухай хууль амьдралд хэр нийцэж байна вэ?
-Төсвийн тухай хуулийг 2013 оноос эхлэн мөрдөж буй юм. Энэ хуулийн хүрээнд тухайн жилийнхээ төсвөө зохиож ирсэн. Гэвч энэ хуульд өөрчлөх ёстой, асуудалтай зүйл бий. Тухайлбал, Төсвийн тухай хуультай зөрчилдсөн заалтууд салбар хуулиудад нэлээд байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгмийн тухайн салбарын бодлого Төсвийн хуультайгаа зөрчилдсөн зүйл байгаа юм. Энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. Нөгөө талаар Төсвийн тухай хуулиас өмнө гарсан Засгийн газрын тогтоол шийдвэрээ шинэчилж амжаагүй тал бий. Энэ мэтчилэн хууль эрх зүйн хүрээнд нийцүүлэх, зохицуулах зүйл нэлээд байна.


-Тэгэхээр тухайн жилийн төсвийг зохиохдоо ямар шалгуур үзүүлэлтүүдэд анхаарч үзэх ёстой юм бол. Таны хэлснээр хууль эрх зүйд нийцүүлэх, шинэчлэх ямар ямар асуудал байгаа юм бэ?
-Ер нь төсвийн норм, норматив хуучирсан гэж болно. Урд нь манай улс төсвийн төлөвлөлтийн норм гэдэг зүйл байсан. Одоо төсвийн төлөвлөлтийн норм, норматив тэр бүр ашиглахгүй байгаа. Ялангуяа, орон нутгийн төсөвт норм гэж зүйл байхгүй. Жишээлбэл, 1000 хүн амтай дөрвөн багтай сум байна гэж бодъё. Тэгвэл 3000 хүн амтай, гурван багтай сумын төв бас бий. Тэгээд яг адил хэмжээний төсөвтэй. Өөрөөр хэлбэл баг, сумын хүн амын тоо нь олон цөөнөөс үл хамаарч адил төсөвтэй байна гэсэн үг.

-Төсвийн орлого, зарлагыг өнөөдөр хэрхэн тооцон гаргаж байна вэ?
-Төсвийн тухай хуулийн 23-р зүйлд тодорхой тусгасан. Үүнд улс, аймаг, сум, орон нутгийн төсвийн орлого ийм байна гээд тодорхойлж өгсөн байгаа. УИХ-аас 2013 онд баталсан Төсвийн тухай хуульд орон нутагт гол шинэлэг зүйл бий болгосон. Энэ нь “Орон нутгийн хөгжлийн сан” гэж байгуулж, орлого, зарцуулалтыг нь хуульчилж өгсөн юм. Энэ санг анх байгуулахад чамгүй мөнгө төвлөрүүлсэн. Гэвч улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн хүрэлцээ зэргээс хамаарч хэмжээ нь буурсан. Сангийн сайдын баталсан журмаар “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгийг захиран зарцуулдаг. Өнгөрсөн онд Сангийн сайдын тушаалаар уг журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгаа. Мөн энэ сантай “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хамтран ажиллаж байна.

-Та “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө мөнгө нь эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээ зэргээр шалтгаалж буурсан гэлээ. Яг хэдий хэмжээний мөнгө хуваарилж байна вэ?
-Тухайлбал, нэг жижигхэн суманд л гэхэд 12 сая төгрөг жилдээ очих жишээтэй. Хүн ам ихээр төвлөрсөн томоохон суманд 100, 200 сая төгрөгтэй байна. Гэтэл уг мөнгийг зарцуулахад бүрдүүлдэг баримт бичиг нь адилхан. Тэгэхээр тэр жижигхэн сум 12 төгрөгийн төлөө баахан бичиг цаас бүрдүүлэх үйл явц нь хүндрэл болж буй тал бий.

-“Орон нутгийн хөгжлийн сан”-гийн орлого нь ямар эх үүсвэрээс бүрддэг юм бэ?
-Энэ сангийн орлого нь хуульчлагдсан, нэр заасан эх үүсвэрээс бүрддэг. Миний бодлоор энэ сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бий гэж үздэг. Тухайлбал, урд нь мөрдөж байсан малын хөлийн татвартай болгох хэрэгтэй. Энэ мөнгийг “Орон нутгийн хөгжлийн сан”-д төвлөрүүлж зарцуулбал тухайн сум, орон нутгийн хөгжилд ихээхэн дэм тустай зүйл болно. Тухайн сум хэдэн толгой малтай байна тэр хэмжээгээр орлого нь нэмэгдэх тал ажиглагддаг. Өнөөдөр энэ санг бүрдүүлдэг гол эх үүсвэр нь уул уурхай, газрын баялагтай холбоотой. Тэгэхээр сум бүр уул уурхай, ашигт малтмалын нөөц баялаг байхгүй. Ашиглалт, хайгуулын лиценз олгоод байх нөхцөл, бололцоо байхгүй юм. Тэгэхээр энэ асуудлыг зохицуулахаас өөр арга байхгүй. Жишээ нь Өмнөговь аймгийн нэг сумын “Орон нутгийн хөгжлийн сан” дөрвөн тэрбум төгрөгтэй байгаа юм. Гэтэл бүхэл бүтэн нэг аймгийн хэмжээнд “Орон нутгийн хөгжлийн сан” нь тэр хэмжээний мөнгө арай чүү бүрдүүлэх тал бий. Иймд дахин хэлэхэд энэ сангийн орлогыг тэнцүүлэх гарц нь мал аж ахуйн татвар гэж харагдаад байгаа юм.

-Тэгэхээр малчид малын хөлийн татвар авахыг дэмжихгүй тал бас бий шүү дээ?
-Энэ хоёр талтай асуудал. Бэлчээрийн даац хэтэрсэн өнөө цаг үед мал аж ахуйн татварыг малчид дэмждэг болсон. Зэргэлдээх аймаг, сумаас олон малтай ирж зусах, өвөлждөг ч татвар төлөхгүй бэлчээр сүйтгээд явах тал ажиглагддаг. Мөн татваргүй учраас олон малтай болж бэлчээрийн доройтлыг хурдасгаж байна гэсэн шүүмжлэл малчид өөрсдөө гаргадаг болсон. Гэхдээ аливаа зүйлд шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаа хийж гаргаж ирэх нь чухал л даа.

-“Төсвийн тогтворжуулалтын сан” гэж бий. Энэ сангийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Улсын нэгдсэн төсөвт “Төсвийн тогторжуулалтын сан” чухал үүрэгтэй. Түүнээс биш орон нутгийн төсөвт төдийлөн хамаатай биш. Гэхдээ Монгол Улс өнөөдөр байгаа баялаг, олсон орлогоо бүгдийг нь идэж уугаад, үрэн таран хийх ёсгүй. Ийм учраас уг санд хөрөнгө мөнгө төвлөрүүлэх учиртай. Олсоныхоо хэрээр зарцуулах бус хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй шүү дээ.

-“Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгийг ямар ямар үйл ажилд зарцуулах ёстой юм бэ?

-Ер нь тухайн орон нутагт хөрөнгө оруулалт хийх ёстой. Нийтийн хэрэгцээний, нийгмийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг хөрөнгө. Шинэ он гарангуут иргэдээс энэ жил ямар ямар ажил хийх вэ гэж санал авдаг. Уг саналыг баг, сум, аймгаар хэлэлцэж хийх ажлын жагсаалтад ороод явдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com