Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар нийтээрээ ярилцах хугацаа хэрэгтэй байна

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийж эхэлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцож байр сууриа илэрхийлж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний санал оруулж ирсэн юм. Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн, ажлын хэсгийн гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга:
-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж санал гаргасан. Үүнийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулган дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар байр сууриа илэрхийллээ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй орж ирсэн зарим шинэ санаа, Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд хуралдаж ямар заалтуудыг оруулах нь зүйтэй вэ гэдгийг хэлэлцэнэ.

Хамгийн гол нь сонгодог парламентын суурь зарчим буруу тийшээгээ хөндөгдөж болохгүй. Олонхын бүлэг үүнийг ярьж байгаа байлгүй дээ. Үүнээс гадна санал нийлж байгаа олон зүйл бий. Жишээлбэл, сонгодог парламентын гол суурь зарчим бол "сонгуулийн хэлбэр нь ямар байх ёстой вэ" гэдэгт оршдог. Бид өнөөдөр сонгуулийн тогтолцооны талаар маргадаг. Ерөнхийлөгчийн гаргасан саналд сонгуулийг холимог хэлбэрээр явуулъя гэсэн байна. Парламент бол төлөөллийн байгууллага. Иймд хүн амын өсөлтийн тоонд тохируулаад төлөөллийн тоог нэмэх нь зүйтэй гэдэг санал нэгдэж байгаа. Түүнээс гадна Үндсэн хуулийн гол суурь зарчимд тулгуурласан, өнгөрсөн 20 гаруй жилд бидэнд саад болоод байсан гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Нэгдүгээрт: Сонгодог парламентын төлөөллийн суурь зарчим бол "Сонгуулийн тогтолцоо ямар хэлбэртэй байхаас онцгой чухал хамаарна.
Хоёрдугаарт: Эдийн засгийн асуудал чухал. Үндсэн хуульд төр эдийн засгийг зохицуулна гээд заасан. Тэр дундаа парламентын гүйцэтгэх гол үүргийн нэг нь эдийн засгийн асуудал юм. Улс орны хөгжил орон нутгаас эхэлдэг гэдэг. Ийм учраас эдийн засгийн хөгжлийн тухай ярих ёстой. Гэтэл одоо орж ирсэн хуулийн төслүүдэд эдийн засгийн ойлголтыг эсрэгээр нь бүрхэгдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийг дэмжье гэвэл эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлэх ёстой. Энэ мэтчилэн олон асуудал бий. Бид Ерөнхийлөгчийн ерөнхий гол санаануудыг дэмжиж байгаа. Энэ талаар зарчмын байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж харж байна. Гэвч цаашид асуудал яаж өрнөх нь вэ гэдгийг харъя. Ерөнхийлөгч нэгэнт хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт шахуу зүйлийг санаачлаад оруулаад ирсэн юм чинь УИХ зайлшгүй харилцан ярилцаж ойлголцох цаг хугацаа хэрэгтэй гэж харж байгаа.

-Тэгэхээр УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинэчилсэн ажлын хэсэг байгуулах ёстой юу?
-Одоо ямар шийдвэр гарахыг харна. Төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан байна. Би шинэчилсэн ажлын хэсэг байгуулах болсон болов уу гэж ойлгож байгаа. Зарчмын хувьд Ерөнхийлөгчтэй зайлшгүй зөвшилцөх ёстой. Үндсэн хууль хэлэлцэж л байгаа бол зөвшилцөлгүйгээр хэлэлцүүлэг өрнөх боломжгүй юм. Үүнээс гадна Ардчилсан нам өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ.
-Ерөнхийлөгчийн гаргасан санал бие даасан хуулийн төслийн хэмжээнд байгаа. Энэ нь хуульд хэр нийцэж байна. Энэ талаар УИХ-аас дүгнэлт гаргах шаардлага бий юү?
-Цаг хугацааны хувьд ийм дүгнэлт гаргах шаардлага өнөөдөр байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-д өргөн баригдсан хүрээндээ яригдаж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал бараг нэмэлт өөрчлөлтийн хуулийн хэмжээнд хүрсэн. Нөгөө талаасаа санал мөн. Гэхдээ УИХ үүнийг хэрхэн авч үзэхийг би сайн мэдэхгүй байна. Үүнийг ярилцаж байж шийдэх байх.
-Ард нийтийн санал асуулга явуулах эсэх талаар та ямар байр суурьтай байна. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэж байгаа шүү дээ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга зайлшгүй явуулах ёстой. Гэвч мэдээлэлгүй иргэдээс ард нийтийн санал асуулга авч хууль баталж болохгүй. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар бидэнд, бүх нийтээрээ ярилцах хугацаа зайлшгүй хэрэгтэй байна.

 

 

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн холимог тогтолцоог иргэд юу үзэж байгааг тандана

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

-МАН-ын бүлэг долдугаар сарын 16-ны орой хуралдсан. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдлаа.
Нэгдүгээрт: Судлахад хугацаа хэрэгтэй юм гэж үзсэн. Ард иргэд юу гэж үзэж байна вэ? Энэ бүгдийг мэдэхэд хугацаа хэрэгтэй.
Хоёрдугаарт: Үндэсний зөвшилцөл хэрэгтэй байна.
МАН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын чуулган хуралдана.
Ерөнхийлөгчийн саналд хүлээж авмаар заалтууд байна. Сонгуулийн холимог тогтолцоо, 108 гишүүнтэй байх, парламентын гишүүнийг таван жилийн хугацаагаар томилох зэрэг заалтын талаар иргэд юу гэж үзэж байгааг тандана. Ард түмний дунд хэлэлцүүлэг хийнэ.

 

Х.Болорчулуун: Үндсэн хуульд косметик засвар хийх ёсгүй

УИХ-ын гишүүн

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудал тодорхой хэмжээнд хэл ам дагуулж, түүнийг даван гарч байж хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгнө. Ийм учраас Үндсэн хуульд зүгээр нэг косметик өөрчлөлт хийх ёсгүй. Зарчмын томоохон асуудлуудыг зайлшгүй хөндөх учиртай юм. Ерөнхийлөгч Х.Баттулга таван багц 20 зүйлийн асуудал оруулж ирж байна. Үүнд зөв зүйтэй, дэмжихээр асуудал нэлээд байгаа юм. Тухайлбал, одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд “Газрын хэвлийн баялаг, ашигт малтмал, ан амьтан, ургамал ард түмний мэдэлд төрийн хяналт, хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Гэтэл амьдрал дээр өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулиар тэр ашигт малтмалыг лиценз гэдэг цагаан цаасаар зарж, барьцаанд тавих зэргээр ард түмний мэдэл, төрийн хяналтаас гарч байгаа юм. Тэгвэл энэ байдлаас гарах асуудлыг Ерөнхийлөгч товч бөгөөд тодорхой оруулж ирлээ. Тухайлбал, стратегийн ач холбогдолтой ордуудын 51-ээс дээш хувийг төр баялгаа гаргаж эзэмших, үлдсэн 49 хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч мөнгө гаргаж үйл ажиллагаа явуулах заалт оруулж ирсэн. Энэ бол зөв зүйтэй санал. Ер нь Норвеги, Финлянд зэрэг орнууд томоохон ордуудаа төрийн хяналтад байлгадаг.

 

 

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 49 саналын 12 нь огт хөндөгдөөгүй санал

УИХ-ын гишүүн

-УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдлаа. Нутгийн удирдлага, гүйцэтгэх засаглал, парламентыг бэхжүүлэх, шүүх засаглал гэсэн дөрвөн ажлын дэд хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хуралдаанаар “Ерөнхийлөгч Х.Баттулга 49 санал гаргасан байна” гэж үзсэн. Үүнээс 12 нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд хөндөгдөөгүй буюу шинэ санаа орж ирсэн байгаа юм. Иймд ажлын хэсэг хуралдаад, эцсийн шийд гаргаагүй. Уг асуудалд нухацтай хандах хэрэгтэй гэж үзсэн.

 

 

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн төслийг саналын түвшинд хэлэлцэх боломжтой

Хуульч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-д зааснаар "УИХ-ын чуулганаар урьдчилж тогтсон зөвхөн нэг төслийг хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд хэлэлцэж болно. Харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно" гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ төслийн дээр нь “Санал” гэж тавьсан албан бичигтэй оруулж ирсэн юм. Тэгэхээр энэ тохиолдолд уг хуулийн төслийг ярихгүй. Яагаад гэвэл Учир нь "урьдчилж тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ" гэсэн хуулийн заалттай. Иймд урьдчилан тогтсон төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн байгаа. Ингээд нэгдүгээр хэлэлцүүлэгт хөндөгдсөн санал Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн бол зөвхөн саналын түвшинд хэлэлцэнэ. Одоогийн байдлаар Нутгийн удирдлагын түвшинд жишээ татъя. Саналын 57 дугаар зүйлийн нэгээс эхлээд хот гэдэг үг маш олон орсон байгаа. Хотыг Засаг захиргааны нэгжийн түвшинд авч үзэхээр оруулсан байна. Гэтэл энэ асуудал нь нэгдүгээр хэлэлцүүлгээр хөндөгдөөгүй орхигдсон юм. Тэгэхээр ийм саналыг нь орхино гэсэн үг. Мөн одоо хэлэлцэж буй төслийн заалтуудтай давхацсан зарим заалтыг нь УИХ-ын гишүүд саналын түвшинд нь хэлэлцэх боломжтой.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com