Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем хэрхэн бүрдсэн бэ?

“Монголын зэс” компани “Монголиан коппер корпрейшн” ХХК “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан 400 сая 270 мянган ам.долларын дийлэнх буюу 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсныг тогтоосон. Анхнаасаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани өөрийн 100 хувийн хөрөнгөөрөө худалдаад авчихсан бол өөр хэрэг. Гэтэл төрөөс буюу улсыг их хэмжээний хохиролд учруулан байж ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшингийн “Монголиан коппер корпорейшн”  компани руу их хэмжээний мөнгө шилжиж байсан байдаг.Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем хэрхэн бүрдсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 онд хийсэн танилцуулгадаа "Монголиан коппер корпорейшн" ХХК “Эрдэнэт”-ийн 49 хувийг  “Ростек”-ээс 400 сая 270 мянган ам.доллараар худалдан авсан санхүүжилтийг нийт дөрвөн эх үүсвэрээр бүрдүүлсэн байна.

Нэгд, Сангийн яамнаас 183.6 тэрбум төгрөгийн вексель бичих замаар "Кью Эс си" ХХК-д шилжүүлсэн байна. Уг компанийн ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг ажилладаг бөгөөд энэхүү компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессыг эзэмшдэг байна. Энэ компани вексель бичүүлж авсан эх үүсвэрээ дөрвөн компанид шилжүүлж, тус компаниуд нь "Монголиан коппер корпорейшн" компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн данс руу 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд шилжүүлсэн байна.

Хоёрт, Монголбанкнаас 200 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” компани руу шилжүүлж, өрийн бичиг гаргасан байна. Зөвхөн энэ үйлдвэл Монголбанкны тухай хууль болон бусад хуулийг шууд зөрчиж байгаа юм. 

Гуравт, Хөгжлийн банкнаас 122.6 сая ам.долларыг “Кью Эс Си” компани болон Хөтөлийн цемент шохой үйлдвэр рүү шилжүүлжээ. Ингэхдээ 2014 онд Хөгжлийн банкнаас 71.3 сая долларыг “Кью Эс Си” компани руу, 2015 онд 51.3 сая долларыг Хөтөл рүү шилжүүлж авсан байсан.

Дөрөвт, Худалдаа хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс 90.3 сая ам.долларын эх үүсвэрийг хамаарал бүхий дөрвөн компани руу шилжүүлж эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. Үндсэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлж, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн эх үүсвэрээс бүрдүүлсэн байна хэмээн дурдаж байв.

Ийнхүү 400 сая 270 мянган ам.долларын ихэнх нь буюу 72.4 хувь нь төрөөс гарчээ. Ингэхдээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын нэрэн дор Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээл гэсэн төрийн дөрвөн эх үүсвэрээс энэ мөнгийг бүрдүүлсэн нь өдгөө улсад учирсан хохирлын хэмжээ нь 9 их наяд төгрөгөөр тооцогдож байна.

 

Д.НАРАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com