Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Хамгийн том луйврын схем болох Эрдэнэтийн 49 хувийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

"Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг хууль бусаар худалдаж авсан, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан хэрэгт 21 хүн, 2 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан билээ. 

Энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдөр УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Сүүлийн 30 жил явсан хамгийн том луйврын схем бол Эрдэнэтийн 49%-ийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Цемент шохой" үйлдвэртэй хамт авах оролдлого байсан. Уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болох тул олон нийтийн анхаарал ирэх ёстой гэж бодож байна. "Цемент шохой" ТӨХК-ийн төрд учруулсан нийт хохирол 660 тэрбум төгрөг. Хөгжлийн Банкны 61 сая ам.долларын зээл нь одоог хүртэл төлөгдөөгүй" гээд луйврын схем хэрхэн явагдсаныг тайлбарлав. 

"Цемент шохой" ТӨХК-ийн хувьд:

2011.01.12-нд тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Х.Баттулга ажлын хэсэг байгуулж, БЭЙЗМЕНТ ХХК (Компанийн эзэмшигч нь ХХБ-ны Д.Эрдэнэбилэг)-ийг байгуулсан. Ийнхүү цаасан дээрх компани Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

2012.10.15-нд Хөгжлийн Банкнаас 61 сая ам.долларын зээл авсан.

2015 онд УИХ, Засгийн газраас УИХ-ын дарга З.Энхболд хувьчлах шийдвэр гаргасан. Ингэхдээ "Цемент шохой"-н хувьчлалыг хөрөнгө оруулагчид шууд гэрээгээр өг гэсэн чиглэл гаргасан.

2015.10.8-нд Төрийн өмчийн хорооноос хувьчилсан. Өөрөөр хэлбэл БЭЙЗМЕНТ ХХК-д хувьчлагдсан.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн тухайд:

2011.12.23-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

2013.09.06-нд Концессын жагсаалтад орсон.

2014.04.04-нд Концессын гэрээ байгуулсан

2015.09.07-нд концессын нөхцөлийг өөрчилсөн.

2016.02.01-нд Улсын төсвөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. 30 жил хүчин төгөлдөр байх ёстой концессын гэрээг нэг жилийн дотор дэд бүтцээ барингуутаа илүү мөнгөний санхүүжилт авсан гэсэн үг.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-ийн төрд учруулсан хохирол нь 1.2 их наяд төгрөг байна.

Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр яагаад хамтдаа энэ хэргийн хохирогч болж байгаа вэ гэдгийг О.Батнайрамдал тайлбарлахдаа.. "Эрдэнэтийн 49 хувийг авах үйл ажиллагаа 2012-2016 оны хооронд болсон гэсэн үг.   Яагаад гэвэл цемент шохой үйлдвэрлэдэг эндээс гарч ирж байгаа шохой, Дарханы төмөрлөгөөс гарч ирж байгаа ган бөмбөлөг бүгдээрээ Эрдэнэт үйлдвэр дээр очиж нийлүүлэгдэж Эрдэнэт үйлдвэрийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад ханган нийлүүлэлтийг гнь хийдэг гэсэн үг. Тэгэхээр Цемент шохой, Дарханы төмөрлөг үйлдвэртэй нь  хамтад  нь авч байж Эрдэнэт үйлдвэрийг цаашдаа эзэмших боломжтой болно" гэж мэдээллээ. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын учруулсан хохирол нь олон нийтэд гарсан мэдээллээр 9.3 их наяд төгрөг байгаа юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com