Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндсэн хуулийн шинэ түүх

Монголчууд шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр саяхан тохиолоо. Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 32 жил өнгөрчээ. Энэ хугацаанд эцэг хуулиа өөрчлөх, сайжруулах санаачилга гарч байсан ч өнөөгийнх шиг  зоригтой өөрчлөлт хийж чадаагүй юм. МАН сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацаанд засаглахдаа Үндсэн хуульд гурван удаа (2019, 2022, 2023) өөрчлөлт орууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлт бүр сайн, муу янз бүрийн хэл ам дагуулдаг.  Дээрх өөрчлөлтүүдээс  хамгийн зоримог өөрчлөлт нь 2023 оных ч байж мэдэх юм.  Тодруулбал, УИХ-ын холимог тогтолцоог сонгон Үндсэн хуульдаа тусгаж, парламентын гишүүдийн тоог нэмж 126 болгов. Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт хэдхэн сарын дараа УИХ-ын сонгуультай зэрэгцэн хэрэгжиж эхэлнэ. Учир нь, монголчууд Үндсэн хуульд анх удаа тусгасан холимог тогтолцооны дагуу 126 гишүүнээ сонгоно. Ингэж Үндсэн хуулийн өөрчлөлт амьдрал дээр бодитоор хэрэгжинэ. Товчхондоо Үндсэн хуулийн шинэ түүх энэ оноос эхэлж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар  дүгнэхэд арай эрт юм. Ямар ч байсан өмнө болохгүй байсан зүйлийг олны хэл амнаас айлгүй өөрчилж байгаа нь зоригтой алхам юм.

Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төрийн тогтолцооны энэхүү өөрчлөлт нь ирэх 30 жилийн өнгийг тодорхойлно гэдгийг онцолсон. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдах үед хууль санаачлагчийн хувиар чуулганы индэрээс үг хэлэхдээ “Сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна” хэмээн хэлж байгаа. Ерөнхий сайд тэр цаг мөчид суурийг нь тавьж чадсан реформоо хэрхэн үргэлжлүүлэхээ төлөвлөөд байсан бололтой. Учир нь, тэрээр Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, шинэчлэлийг УИХ-аар батлуулаад зогссонгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх нэг гол механизм болсон УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах тогтоолыг ч батлуулсан юм. Хоёроос гурван аймаг, дүүргийг нэгтгэн Монгол Улсыг 13 тойрогт хуваасан нь сонгуулийн холимог тогтолцоог сонгосонтой дүйцэхүйц томоохон өөрчлөлт болов. Улстөрчдийг жалга дов тойрсон тойргийн улстөрөөс холдуулж, улс орноо хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүднээс ийм хувилбарыг сонгон батлуулсан юм. Ингэснээр дахин сонгогдохын төлөө улайрсан УИХ-ын гишүүд татвар төлөгчдийн мөнгийг тойрог руугаа цутгадаг гаж тогтолцооноос салж, аймгаа, тойргоо бус улсаа гэсэн нэгэн сэтгэлээр ажиллахыг Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачлан эхлүүлсэн реформ улстөрчдөөс шаардах боллоо. Үүнийг харах юм бол шинэ гучин жилийг шинээр эхэлж байна гэж харж болно.

Ийнхүү 2024 оноос Үндсэн хуулийн шинэ түүх эхэлж сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульдаа тусгаж 126 гишүүнтэй болсноор улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн дүрмийг өөрчилдөг асуудал эцэс болж байгаа юм. Энэ л дүрмээрээ дараачийнхаа сонгуульд оролцоно. Мөн гишүүдийн тоо нэмэгдсэнээр нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл хэдхэн сарын дараа эцэс болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор аливаа  хууль УИХ-аас хяналтгүй гардаг явдал түүх болон үлдэнэ. Хуулийн төслийг шахсан бяслаг мэт нягтруулан хэлэлцэх үүрэгтэй Байнгын хороод ч илүү мэргэшсэн болох нөхцөл бүрдсэн юм. Сонгуулийн дараагаас УИХ-ын нэг гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагддаг болно гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм. Нягт нямбай, цалгардахгүй ажиллах цаг нь иржээ, эрхэм гишүүдийн хувьд. Нөгөө талаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнг цаг хугацаа л харуулна. Үнэхээр шинэ түүхийн эхлэл болж чадах  алсын хараа байж чадах нь уу, засаж сайжруулах зүйл гарах нь уу, эсвэл бүр дэмий юм байв уу. Ямартаа ч Ерөнхий сайд алсаа харж ийм өөрчлөлтийн саналыг санаачилсан биз, сонгогчдын төлөөлөл болж сонгогдсон гишүүд алсаа бодож олонхиороо үүнийг дэмжсэн биз. Ямартаа ч парламентад суудалтай нам, сөрөг хүчин үүнийг зарчмын хувьд дэмжсэнээс гадна, парламентад суудалгүй намууд ч санал нэгдсэн.

Б.НОМИН

   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com