Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгчийн зарим саналыг АН-ын зөвлөл дэмжиж байгаа гэв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж буй. Өчигдөр “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжлэв. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.


Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай, 108 гишүүнээс бүрдэх бөгөөд 54 гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, 54 гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорционал тогтолцоогоор тус тус сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ.
1992 онд Үндсэн хуулийг баталж байхад УИХ-ын нэг гишүүн 25.000 сонгогчийг төлөөлж байсан бол өдгөө манай улсын хүн амын тоо 1.2 саяар нэмэгдэн, нэг гишүүний төлөөлөх сонгогчийн тоо 43.000-д хүрээд буйг З.Энхболд дарга онцолсон. Түүнчлэн Үндсэн хуульд сонгуулийн тойргийн тогтолцооны асуудлыг тусгаснаар сонгуулийн хуулийг дөрвөн жил тутам өөрчилдөг байдлыг хаана хэмээн төсөл санаачлагч үзжээ.
УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон өөрчлөхөөр тусгасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээлсэн. Түүнчлэн иргэний сонгох эрхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр төсөлд тусгасан бөгөөд үүгээр мөнгө, эд зүйл тарааж, санал худалдан авах явдлыг зогсооно хэмээн үзжээ.


Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно хэмээн тусгахаар Ерөнхийлөгч саналдаа оруулжээ. Ингэснээр татварын бодлого болоод тодорхой хуулийг зөвхөн Засгийн газар санаачлах гэх мэт зохицуулалтыг бий болгоно хэмээн тайлбарласан юм.
Улс төрийн намтай холбоотой хэд хэдэн заалтыг шинээр оруулж ирж буй бөгөөд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 50 мянгаас доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл, өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтлөх, намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцахаар тусгажээ. Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй, намын орлогын эх сурвалж, зарцуулалт нийтэд ил тод байхаар тусгажээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал дахь зарим заалтуудыг УИХ дахь АН-ын зөвлөл дэмжиж байгааг З.Нарантуяа гишүүн илэрхийлсэн.
Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох, УИХ 108 гишүүнээс бүрдэх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоо холимог байх тухай заалтыг УИХ дахь АН-ын зөвлөл дэмжиж байгаа хэмээгээд 54 гишүүн гэж тодорхой заах эсэх асуудлыг дахин ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн төсөл, санал дахь улс төрийн намуудтай холбоотой заалтуудын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг илэрхийлсэн.
Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой тодорхойлолт байх шаардлагатай эсэхийг дахин бодож үзэх нь зүйтэй хэмээгээд намтай холбоотой бусад заалтуудыг нэгтгэн найруулах нь зүйтэй байх гэж зөвлөлийн зүгээс үзэж буйг илэрхийлсэн.
Намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцдаг туршлага олон оронд, тухайлбал БНСУ ийм тогтолцоотой байдгийг тэрбээр мөн дурдаж байлаа.


УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.
Тэрбээр УИХ хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцөлийг хангах зорилгоор УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулна хэмээсэн өмнөх заалтыг 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж өөрчилснийг дурдав.
Асуудлыг олонхоор шийдэх ардчиллыг хангах хүрээнд төсөлд ийнхүү тусгажээ.
УИХ сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж буйгаа тайлбарласан.


УИХ-ын хяналтыг боловсронгуй болгохдоо УИХ-ын нийт гишүүний ¼ буюу 19-өөс доошгүй гишүүний санаачилгаар Түр хороо байгуулах бөгөөд тус Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байхаар тусгасныг дурдсан юм.
Эцэст нь УИХ-ын сонгуультай холбоотой заалт, улс төрийн намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмын талаар төсөлд хэрхэн тусгасныг тайлбарлалаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид төслийн танилцуулгуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com