Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл Япон болон Монгол Улсад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт Кэмпбэлл энэ оны гуравдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд Япон болон Монгол Улсад айлчилна.

Уг айлчлал нь Др.Кэмпбэллийн хувьд Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн албаа аваад хийж буй анхных нь бөгөөд Энэтхэг-Номхон далай болон бусад улсад энх тайвныг урагшлуулахын төлөөх АНУ-ын хүчин чармайлтыг онцолж буй хэрэг юм.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Токио хотод Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, ирэх сард Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн Вашингтонд хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийн талаар ярилцана. Орлогч Кэмпбэлл мөн чөлөөт, нээлттэй, холбогдсон, цэцэглэн хөгжсөн, уян хатан, аюулгүй Энэтхэг-Номхон далайн төлөөх гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх уулзалтыг Япон болон Филиппиний түншүүдтэй хийнэ.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кэмпбэлл Монгол Улсын өндөр дээд албан тушаалтнуудтай Улаанбаатар хотод уулзана. Тэрбээр АНУ болон Монгол Улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг, мөн Америк-Монголын ард түмний тогтвортой найрамдалт харилцааг онцлон тэмдэглэх юм.

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com