Уншиж байна...
 
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа
Улсын эмнэлгүүд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа

Амбулаторийн цогц тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах өдрийн эмчилгээ, архаг өвчний үеийн хэвтэн эмчлүүлэх эмийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлэхгүй болсон талаар эмнэлгүүд мэдээлсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өгөв.

Тэрбээр, "Зарим улсын эмнэлгийн хувьд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээ нь хэтэрсэн асуудал байгаа. Эдгээр эмнэлэгтэй хэлцэл хийнэ. Улирлын нөхцөл байдлаас шалтгаалан улсын эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс нэн шаардлагатай биш архаг хууч өвчлөлтэй хүмүүсийг хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Түүнээс нэн яаралтай тусламж үйлчилгээ авах боломжтой, үүний санхүүжилтэд эрсдэл үүссэн зүйл байхгүй. Монгол-Японы эмнэлэг болон бусад улсын эмнэлэг тусламж үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээгээ үзүүлж байгаа гэж ойлгож болно. Бүх эмнэлэг ЭМД-ын сантай. ЭМД сан хязгаарлагдмал хөрөнгөтэй. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн төсөвтөө багтаан эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Тиймээс ялангуяа томоохон эмнэлгүүдэд гэрээ хэтэрсэн зүйл бий. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гуравдугаар эмнэлэг, УНТЭМонгол-Японы эмнэлгүүдийн ЭМДЕГ-тай хийсэн гэрээ дууссан. Гэсэн хэдий ч тухайн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалаар яаралтай тусламж үйлчилгээнүүдээ хэвийн  үзүүлж байгаа. ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITYA197.211.61.114
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
2 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
7 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com