Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойд байгаа зэвсгийн агуулах дэлбэрэхэд Төрийн ордон нурна

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээс хэрэв 10 сая ам.доллар авсан бол үнэнээ хэл гэж асуугаад,  гарч хэвлэлийн бага хурал хий гэсэн-

 

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулав. Тус банк дөрвөн их наяд төгрөгийн актив, 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцтай үйл ажиллагаа явуулж буй аж. Шалгалтаар дараах зөрчил илэрчээ. Тухайлбал, 2017 оны дөрөвдүгээр сараас Хөгжлийн банкны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн авсан зээлээрээ арилжааны банкны чанаргүй зээлээ төлсөн зээлдэгч ч байгаа аж. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулдаггүй, татварын “Х” тайлан гаргадаг аж ахуйн нэгжид зээл олгосон, зээл олгосны “Х” тайлан гаргаж буйд нь хяналт тавилгүй иржээ. Бас зээлийн эргэн төлөлтийн хуваарь алдагдаж төлөлт хийхгүй байдал үүсэхэд ихэнх тохиолдолд зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг зөрчил илэрсэн. Товчхондоо зээлийг эргэн төлүүлэх талаар дорвитой арга хэмжээ авдаггүй байна. Жишээ нь зарим зээлд найман удаа өөрчлөлт хийж, эргэн төлөх гэрээний хугацааг сунгажээ.

 

Ингээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны шалгалт болон бусад асуудлаар тодруулга өглөө.

-Эдийн засаг сайжирсан гээд байгаа ч үнийн өсөлт иргэдийн түрийвчийг хоосолж байна. Үнэ, ханшийг Засгийн газар хэрхэн зохицуулах вэ?
-Бид өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ, валютын ханшийн талаар судалж үзсэн. Энэ талаар тодорхой ажлын хэсэг байгуулаад энэ асуудлыг мухарлан шийдэхээр ажиллаж байна. Бидэнд хоёрхон гарц бий. Нэгдүгээрт бид газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Ийм нөхцөлд Засгийн газар шатахууны үнийг бодлогын түвшинд барьж чадна. Энэ төслийг заавал хэрэгжүүлэх ёстой. Шүүмжлэхээс илүү дэмжиж ашиглалтад оруулах ёстой стратегийн чухал үйлдвэр юм. Хоёрдугаарт үнийн ихэнх өсөлт валютын ханшаас шалтгаалсан. Ханш өсч байгаа учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Манай улс гадаадаас тэр дундаа ОХУ-аас шатахуун худалдан авдаг тул валютын ханшийн зөрүү гарч үнэ нэмэгдэж байна. Монголбанк энэ тохиолдолд мөнгө хэвлэх байдлаар интервенц хийх нь буруу гэсэн байр суурь илэрхийлж байгаа.


-Валютын ханш өсч байгаа учраас Монголбанкны удирдлагуудад ямар нэг хариуцлага тооцох уу?
-Валютын ханш, инфляцыг барьж чадаагүй учраас Монголбанкны удирдлагуудад тодорхой хэмжээгээр хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг Засгийн газрын болон УИХ-ын зарим гишүүд илэрхийлж байгаа. Ер нь тодорхой чиглэлүүдээр ажлын хэсэг байгуулсан. Тэд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд ажлын үр дүнгээ танилцуулна. Жишээ нь, өнөөгийн байдлаар махны үнийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Тэгээд экспортод гарч буй маханд тодорхой квот тогтоох, нөөцлөх тухай хэлэлцлээ. Мах бэлтгэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийн дунд маргаан гараад байгаа. Тухайлбал, урд хөршид мах экспортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд бий. Гэтэл тэдэнд мах нийлүүлдэг ченжүүдийн сүлжээ үүссэн байна. Энэ нь зохиомол хомсдол үүсгэх нөхцөл бүрдүүлээд байгаа юм. Үүнээс гадна махны үнэ өдрөөс өдөрт буурч байгаа шинж тэмдэг илэрч эхэлсэн.


-Засгийн газрын нэг гишүүн авлигын хэрэгт холбогдсон мэдээлэл гараад удлаа. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үү?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн нэг бүрээс асуусан. Хэрэв 10 сая ам.доллар авсан бол үнэнээ хэл. Гарч хэвлэлийн бага хурал хий гэсэн. Тэгээд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид уг мэдээллийг шалгаж тогтоох үүрэг өгсөн юм. Бүх сайд ийм хэмжээний мөнгө авсан асуудал байхгүй гэж хэлсэн. Нэр усгүй ийм мэдээ түгсэн нь улс төрийн зорилготой байж магадгүй. Үнэхээр авлига авсан хэрэг гарсан бол хууль хяналтын байгууллага тогтоох байх. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн мэдээллээр одоогоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт 10 сая ам.долларын эх үүсвэр хэн нэгэн авсан гэдэг мэдээлэл ямар ч байдлаар орж ирээгүй гэсэн.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монголд хөрөнгө оруулах Францын компани Монгол Улсын Засгийн газрын нэг сайдад 1.3 сая еврогийн авлига өгсөн” хэмээн мэдээлсэн. Үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Уг мэдээллийг хууль хяналтын байгууллага албан ёсоор шалгаад явах байх. Би үүнийг тийм, эсвэл үгүй гэж хэлэх эрх мэдэлтэй хүн биш шүү дээ.


-Таны өрөөний үүдэнд хүн өндрөөс унаж нас барсан эмгэнэлт явдал гарсан. Төрийн ордны коридорийг камержуулах асуудал яригдах уу?
-Би Төрийн тусгай хамгаалалтын газрынхантай уулзсан. УИХ-ын гишүүд “Бидний нууцад халдах гээд байна. Тагнаж чагнах нь” гээд камер тавих шийдвэрийг нь үгүйсгэдэг юм билээ. Цаашдаа Төрийн ордон архидалтгүй, гишүүд өөрсдөө архи нууцаар оруулж ирэхгүй байх тал дээр анхаарах ёстой гэж бодож байгаа. Хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтүүд гарах байх.


-Тэгэхээр камержуулах боломжгүй гэсэн үг үү?
-Урд нь камержуулах шийдвэр удаа дараа гарсан юм билээ. Тэгээд УИХ-д очоод гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна гэсэн үндэслэлээр цуцлагдаж ирсэн. Би Засгийн газрын хуралдаанд Төрийн ордонтой холбоотой асуудлыг оруулна. Ер нь ний нуугүй хэлэхэд Мэргэжлийн хяналтын газрын 17 орчим дүгнэлтээр нурахад бэлэн болсон обьект. Тэгээд үүнийг ярихаар асар их хэмжээний мөнгө зарцуулах нь гэсэн асуудал гарч ирдэг. Энэ улс төрөөс айж явсаар өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл Тавантолгойд байгаа цэргийн ангийн зэвсгийн агуулахад ямар нэг байдлаар дэлбэрэлт болбол Төрийн ордон шууд нурах эрсдэлтэй. Ийм нөхцөлд байгаа. Бодит үнэнтэй бид нүүр тулж явах ёстой. Ингээд би Засгийн газрын хуралдаанд “Төрийн ордон нурах дөхөж байна. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ) анхаараач ээ” гэсэн асуудал тавина. Улс төрчид мэдээж олон нийтэд таалагдахын төлөө байлгүй яах вэ. Гэвч “Ниргэсэн хойно нь хашхирав” гэдэг шиг Төрийн ордон нурж эрсдэл учирсны дараа тэгдэг байж, ингэдэг байж гэхгүй байх ёстой. Тэгэхээр ҮАБЗ энэ талаар шийдвэрээ гаргах учиртай гэсэн байр суурьтай байна. Үүнд камер, олон хаалгатай холбоотой асуудал ч бий. Мөн Төрийн гурван өндөрлөг нэг ордонд хамт байх нь зөв үү, буруу юу гэдэг талаар ч ярьж байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com