Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
СОНСГОЛ: Ногоон автобус худалдан авах үйл ажиллагаа төрийн нууцын тухай хуульд нийцэхгүй

УИХ-ын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) Төрийн ордонд эхэллээ.

Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл сэдвийн хүрээнд 14 гэрч дуудагдсан бөгөөд үүнээс 3 гэрч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй 4 гэрч,  2 гэрчтэй холбоо барьж чадаагүй байна. 

Шинжээч Төсвийн ерөнхийлөн захирагч Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэхдээ худалдан авах хуулийн 48-р зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан “төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна. 2023 оны Улсын төсөв батлагдсанаас хойш нээлттэй тендер шалгарууллатын журмаар тус төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг холбогдох хуульд нийцүүлэн ил тод нээлттэй, тэгш өрсөлдөх боломжоор ханган шуурхай зохион байгуулах боломжтой байжээ. Автобус худалдан авах үйл ажиллагаа төрийн болон албаны нууцын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан холбогдох заалтуудад нийцэхгүй байна” хэмээн танилцууллаа.  

Энэ үеэр түр шалгах хорооны гишүүд Евро 5-ыг Евро 4 болгосон, яагаад төрийн нууцад хамааруулж байгаад тендер зарласан талаар гэрчүүдээс асуув. 

Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ "Үндэсний аюулгүй байдалтай асуудлаар дүгнэлт гаргадаг Тагнуулын ерөнхий газар руу бичиг яваад энэ асуудал нь эдийн засгийн аюулгүй байдал мөн хүний эрүүл аюулгүй амьдрахтай холбоотой асуудал мөн байна гэсэн дүгнэлт гарсны дагуу 3.4-өөр энэ асуудал зохион байгуулагдахаар яригдсан" гэв. 

Үүний хариуд Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар "Өнгөрсөн онд манай байгууллагад нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийслэлийн засаг даргын зүгээс ямар нэг байдлаар хандаж байгаагүй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.5 дүгээр заалтад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газраас баталдаг. Гэхдээ энэ жагсаалтад нийтийн тээврийг багтаасан шийдвэр гараагүй" гэв. 

Нийтийн тээврийн газрын дарга асан С.ЖавхланБаатар "Евро 5-г шатлал бууруулж Евро 4 болгох гурван янзын шалтгаан байсан. Нэгдүгээрт зах зээлийн үнэ өртгөөсөө төсөвт тавигдсан техникийн тоог нэмэгдүүлэх тооцоолол. Хоёрдугаарт монгол улсад ашиглагдаж байгаа евро 5 түлшний чанар, стандартад нэлээд асуудал яригддаг. Гуравдугаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Евро 3, 4 гэсэн хөдөлгүүрүүдийн техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг нэлээдгүй ярьдаг. Ашиглах хугацаа бодолцсон санал хүсэлтүүд ирж байсан. Энэ хэрэгцээ шаардлагад нь тодорхойлоод тухайн үед Евро 5-г Евро 4 гэдэг нөхцөлөөр явуулсан боловч дараа дараагийн үйл явцад нь дандаа евро 5 хөдөлгүүр дээрээ техникийн тодорхойлолт зэрэг бүх юм нь боловсруулагдаад явсан" гэв. 

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар "Нийтийн тээвэр яагаад Ж.Сүхбаатартай холбогдчих воо гэдэг асуудал яригдана. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал надаас өмнө яригдчихсан санхүүжилт нь гацчихсан байсан. Би орж ирээд автобустай ноцолдъё гэх ямар ч бодол байгаагүй. Түгжрэлтэй үзэх суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. 2025 он гэхэд бүх автобуснууд ашиглалтаас гарахаар болсон мөн 10 жилийн хугацаатай ашиглагдах автобуснуудыг хоёр жилээр сунгачихсан байсан. Олон жил парк шинэчлэлт хийгээгүйгээс овоороод 100, 100-аараа актлагдахаар болчихсон, эхнээсээ шатаад эхэлчихсэн байсан нь цочирдуулсан. Би сайдын хувьд үүнийг хотын асуудал гээд орхиж болох байсан ч гэсэн энэ асуудал руу орсон юм" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com