Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
  Хүлээлтээс давсан МАН-ын жагсаалтын нэр дэвшигчид

Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрсээ тодруулаад дуусч байна. Энэ сонгууль 126 гишүүнтэй, 48 нь жагсаалтаар, бүсчилсэн 13 тойрогт 76 гишүүнийг сонгохоороо онцлогтой юм. УИХ-д нэр дэвшиж буй хүмүүсийг танилцуулах булангаараа энэ удаа МАН-ын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдэд анализ хийе.

Эрх баригч МАН жагсаалтаар сонгогдох 48 нэр дэвшигчдээ голдуу шинэ залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачаар толгойлуулсан нь олон нийтийн талархлыг хүлээж чадлаа. УИХ-д байсан эл доль болсон гишүүд жагсаалтад нэг ч ороогүй гэдгээрээ оноо авч байна. Бусад намуудаас онцлог нь  намын дарга нь жагсаалтаа тэргүүлэлгүй тойрогт нэр дэвшихээр болсон.

МАН-ын жагсаалтын эхэнд Архитектор, хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц бичигдсэн бол хоёрт Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан М.Энхцэцэг, “Ондо”-гийн Ч.Анар гээд мэдлэг боловсрол өндөр, нэр цэвэр,  улс төрд шинэ хүмүүсийг дэвшүүлжээ.

МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт “Ахиллис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулуун бичигдсэн. Энэ нь намууд хүний эрхийн болоод улс төрийн мэдрэмжтэй хандаж, нийгмийн төлөөллийг хангахыг зорьж байгааг харуулна.

Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа, Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэн, ХЗДХЯ-ны дэд сайд Б.Солонго, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэх мэтээр гадаадын томоохон их, дээд сургууль төгссөн чадварлаг залуу мэргэжилтнүүдийг оруулжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, хэл бичгийн ухааны доктор Д.Бум-Очир гэхэд ХБНГУ-ын Боннын их сургууль, ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэрэг хамгаалсан, манай улсын цөөхөн мэргэжилтнүүдийн нэг.

Тэд улс төрийн намтар түүх багатай боловч, салбартаа манлайлж байгаа залуучууд юм. Төрийн бус, олон нийтийн байгууллагыг төлөөлж Шарк, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинг дэвшүүлсэн гэх.

Боловсролын салбарын төлөөллийн нэг бол “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах.

 Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал, Олон улсын Барын холбооны “Шилдэг Про боно хуульч” шагналт хуульч, өмгөөлөгч Х.Баасанжаргал, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмч М.Мөнхчулуун, Норвегийн Баялгийн сангийн мэргэжилтэн М.Найданхүү гэх зэргээр салбар бүрийн төлөөллийг оруулж өгчээ.

Насны хувьд залуучууд түлхүү орж ирсэн боловч залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаажээ. Академич Д.Рэгдэл нь ахмад үеийг төлөөлнө.

 МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө “2024 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж хэлж байв. Хэлсэндээ ч хүрчээ. Салбар бүрийн төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй нэр цэвэр хүмүүс жагсаалтад бичигдсэн.

  Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд орсон өөр нэг өөрчлөлт бол жендэрийн харьцаа. Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь алт нэг хүйсийнх байна гэж заасан. Мөн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжүүлж бичнэ гэсэн хуулийн дагуу МАН жагсаалтдаа 24 эмэгтэйг нэр дэвшүүлжээ. Нийгмийн хамгааллын сайд асан  А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Сангийн яамны дэд сайд  С.Мөнгөнчимэг зэрэг улстөрч эмэгтэйчүүд бий.

 МАН-ын жагсаалтаас харахад улс төрийн амьдралд цоо шинэ салхи оруулсан, дэвшилтэд үйл явц гэж хэлж болох зүйл бол нам бус салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч шинэ залуучуудыг олноор урьж оруулж иржээ. Энэ нь мөнгөөр “зодоод” тойрог авчихдаг улс төр дэх эрүүл бус үзэгдлийг халахыг зорьсон гэж харагдаж байна. Бусад намынхан будаан дээрээ зодоонтой гэгчээр улс төрд явж ирсэн хуучцуул зайгаа тавьж өгөхгүй байхтай харьцуулахад МАН эрүүл сонголт хийжээ.

   Ингэж салбар салбарын төлөөллөөс гадна бүтэн үе хоорондын шинэчлэлтийг хийлээ. Тус намын дарга, удирдлагууд нь өөрсдөө ч залуу боловсон хүчин. Бүр шинэ залуу үеийг дэмжиж оруулж ирсэн нь МАН-ын шинэчлэлийг харуулж байна. МАН сүүлийн жилүүдэд ахмад, дунд, залуу үе гэсэн гурван үеийн  хэлхээ холбооны харилцааг маш тэнцвэртэй барьж байгаа нам. Тэгсэн ч энэ удаа гайхширч цочмоор нь улс төрд цоо шинэ залуусаар эгнээгээ тэлэв. Салбартаа танигдсан, тэр бүү хэл төрийн бус байгууллагыг ч орхилгүй,   шилдэг төлөөллийг багтаасан байна. Насны хувьд эрс залуужсан. Үе солигдох реформыг хийж чадлаа. Ингэж өөрчлөлт шинэчлэлтийг зоригтойгоор хийв. МАН-ын жагсаалт хүлээлтээс давсан сайн сонголт болж чадлаа.

 Дашрамд дурдахад, СЕХ-ноос бичиг баримтын бүрдүүлэлтийг хянан шалгаж үзээд ирэх зургаадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Зарим хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан тохиолдолд ирэх сарын 3-наас өмнө дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх боломжтой байгаа юм. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 7 сэтгэгдэл
Сонгогч2405:5700:310:3b06:f529:a193:8e5:1419
Маш зөв шийдвэр, сонголт болж итгэж байна, дэмжиж байна
5 сарын өмнөөмнө
203.91.115.41
8 jil nohoi shig amidruulsan hun n odoo bi uur bolsoon gsn chin tm ee mundag hun geshhh. Tolgoi n hooson ulsuud uur yah ch bilee zuv uu zuv
5 сарын өмнөөмнө
203.91.115.41
Oyun_Erdene ch shine zaluu hulgaich…
5 сарын өмнөөмнө
Д Мандат122.201.31.240
Дэмжиж байна
5 сарын өмнөөмнө
Д Мандат122.201.31.240
Дэмжиж байна
5 сарын өмнөөмнө
202.9.40.85
Кнопчид
5 сарын өмнөөмнө
Энхээ202.9.46.78
Ёстой мундаг сонголт. Баяр хүргье
5 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com