Уншиж байна...
 
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн таван жилд олон өнгийн дээл сольж өмссөн гоё эмэгтэй гэдгээс өөр юу ч хийсэнгүй. Дэлхийд Монголыг таниулсан ямар ч эерэг мэдээ түгээсэнгүй. Түүнийг сайдаар ажиллах таван жилийн хугацаанд дэлхийн хэмжээний том зочин Монголд айлчилж дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт, гэрээ ярьсангүй. Ч.Сайханбилэг, С.Баярын үед хөдөлгөсөн Оюу толгой л гуравдагч хөршийн том гэрээ болж, дэлхийд Монголын нүүрийг талхалж байна.

У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа Засгийн газраа эмхлэн байгуулахад Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар дэвшүүлэн томилоход манай улсын гадаад харилцаа тийм ч уруудчихаагүй байв. Улмаар 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт түүнийг Гадаад харилцааны сайдаар томилоход гадны хөрөнгө оруулалтаас эхлээд олон зүйл дээр гацаа үүсчихсэн байлаа. 2024 онд Л.Оюун-Эрдэнэ дахин засгаа эмхлэн байгуулахад тэр мөн л Гадаад харилцааны сайдад тогтож үлдсэн.

Үр дүнд нь Монгол Улсын гадаад харилцаа зэвэрч, гадны хөрөнгө оруулалтын урсгал нэгэнт тасарчихсан. Тиймдээ ч олон төсөл хөтөлбөр, мега төсөл хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэд тэр нэрмээс л болж байв. Гадаад харилцааны сайд нь эдийн засгийн чиглэлээр хүчирхэг гүрнүүд буюу гуравдагч хөршүүдтэй огц харилцаж чадахгүй байна гэдэгт Засгийн газарт маш том саад тээг, уяа гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

Өдгөө тэр Г.Занданшатарын танхимд Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй. Яг л өмнөх шиг гадаадын хөрөнгө оруулалт тасарсан хэвээр байх нь тодорхой. Гуравдагч хөршийн ямар ч том зочин гийчингүй, баахан буурай орон тойрсон төрийн айлчлалууд яг л өнгөрсөн таван жилийнх шиг цуварна. Тэгэхээр түүнийг Гадаад харилцааны сайд хэвээр байлгасаар байвал Г.Занданшатар булшныхаа нүхийг өөрөө ухаж байна л гэсэн үг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com