Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
О.Баасанхүү: ББСБ-аар мөнгө угаасан найман үйлдэл УИХ-ын гишүүдтэй холбоотой

- Ганц Б.Батзоригоор туг тахиж, ЖДҮХС-гийн луйврын хэргийг төгсгөл болгож болохгүй -

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагын удирдлагуудад хандан ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээсэн юм. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой хариу ирүүлсэн талаар тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хаягласан албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хурдан шийдвэрлэх, хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн хүсэлт хүргүүлсэн. Хариу нь энэ сарын 1-ний өдөр ирсэн. Хоёр байгууллагаас ирүүлсэн бичгийн утга ерөнхийдөө ойролцоо байна. ЖДҮХС-тай холбоотой нийт 114 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2016 оноос өмнөхийг ЦЕГ, 2016 оноос хойших асуудлыг АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж шалгасан байна. Шалгалтын хүрээнд 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл боловсруулж, хийнэ гэж зээл авсан ч зориулалтын бусаар ашигласан гэсэн үг. 38.2 тэрбум төгрөгөөс мөрдөн шалгалтын явцад 3.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 20 аж ахуй нэгжийн дансыг битүүмжилсэн, 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байна. Тодруулбал, 2.3 тэрбум төгрөг хаачсан нь огт тодорхойгүй байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн зээлээ төлөх бичиг хүргүүлсний дүнд найман тэрбум төгрөг эргэж төлүүлсэн байна” гэв.
Зээл авсан хүмүүс дотор ломбард, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоотой нийт 34 аж ахуй нэгж, байгууллага байжээ. Үүнээс 11 нь улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын гишүүнтэй хамааралтай компани байж. Улмаар мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгахад найман үйлдэл тогтоогдсон байна. Өндөр хүүтэй хадгаламж руу мөнгөө оруулж, мөнгө хүүлсэн найман удаагийн үйлдэл тогтоогдсон гэсэн үг.
ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй 49 гишүүн болон тэдний хамаарал бүхий компани одоогоор тодроод байгаа. Эдгээр гишүүд өөрийн аж ахуй нэгж, байгууллага, өрөөл бусдад зээл авахад зуучилсны төлбөрт хахууль авсан, бага хүүтэй зээлийг банк бус болон ломбардаар дамжуулж 30 хувийн хүүтэй болгож, бусдад зээлсэн, улмаар ямар ч төсөл бичилгүй мөнгө авсан гэх мэт төрлөөр тус сангийн мөнгийг авсан байна.


Сэтгүүлчид түүнээс “Мөнгө угаасан байж болзошгүй найман үйлдэлд ямар хүмүүс холбоотой байсан юм бол. УИХ-ын гишүүд бол нэрийг нь хэлэхгүй боломжтой юу” гэж асуухад тэрбээр “Хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас надад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Нийт 216 аж ахуй нэгж шалгаж, 21 газарт нэгжлэг хийж, 586 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа юм. Ер нь бол УИХ-ын 49 гишүүн ямар компанитай, ямар нэрээр авсан гэдэг нь нийтэд ил болсон шүү дээ” гэсэн юм. Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнд дараах асуултуудыг тавив.


-Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна гэхээс өөр тайлбар өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Танд ирсэн бичигт илүү тодорхой зүйл байна уу?
-Хэргийг шалгахад ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, бусад гишүүдийн хэргийг нь шалгаж байгаа юм билээ. Угтаа бол хэргийг хэрэгт холбогдогч олдохгүй байх эсвэл энэ хэрэг нь өөр өөр үйлдэлтэй үед хэргийг тусгаарлаж шалгадаг. Гэтэл УИХ-ын гишүүд учраас тусгаарлаж шалгаж болохгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тусгаарлаж байгаа нь улс төрийн зорилгоор гэж харж байна. Үнэн хэрэгтээ Б.Батзориг буруугүй, намын даалгавар биелүүлсэн хүн шүү дээ. Намын удирдлагатайгаа хамт нийлээд нэг ижил дүнтэй мөнгө авсан байгааг нь харахаар Б.Батзориг бол намын даалгавар биелүүлсэн хүн байгаа юм. Эд нар ЖДҮ-ийн хэргээ хөөн хэлэлцэхийг нь хүлээж байгаад сонгуулийн өмнө Б.Батзоригоор туг тахих гэж байна гэж харж байна.
-Прокурорын байгууллагаас гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх болов уу?
-Оруулахгүй байх аа. Манай Ерөнхий прокурор их завгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллага чанга дуугарах ч эрхгүй байгаа энэ үед чадахгүй байх. Чаддаг бол одоо оруулаад ирж болно шүү дээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com