Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ц.Гарамжав: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шийдэж чадахгүй бол УИХ тарах асуудал гарч магадгүй

УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон асуудлаар тодрууллаа.

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнд зарчмын зөрүүтэй саналууд нэлээд гарч байх шиг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нэлээд өөрчлөгдсөн. Ерөнхийлөгч мөн 49 зүйлтэй нэмэлт өөрчлөлт оруулах санал өргөн барьсан. Эдгээрийг шүүн тунгааж хэлэлцэж байна. Бас ард нийтийн санал асуулгын анхан шатны хэлэлцүүлэг ч өрнөлөө. Тэгээд зөвшилцсөн, санал зөрсөн байр сууриуд ч гарч байна.


-Хамгийн их маргаан дагуулж буй асуудлуудын талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилго тавьсан. Тухайлбал, гүйцэтгэх засаглал, УИХ хоорондын эрх, үүрэг давхцалын асуудлыг шийдэх учиртай. Засгийн газрын гишүүдийн давхар дээлний асуудлыг цэгцлэх ёстой гэж үзсэн юм. Мөн өнөөдөр нийгэмд тулгамдсан гол асуудлын нэг нь шүүхийн тогтолцоо, төрийн албаны хариуцлагагүй, шударга бус байгаа байдлыг л өөрчлөе гэсэн юм. Үүнээс гадна нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоог шинэчлэх ёстой. Иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. Орон нутаг, дүүрэг, багт сонгогдсон Засаг дарга нар ах дүүсэг, төрөл садансаг, намчирхах явдал газар авсан. Ийм учраас аль болох ард иргэдэд ойртуулсан сонголт хийе гэдэг үүднээс нутгийн өөрөө удирдах ёсны зарчмын тогтолцоог Үндсэн хуульд тодорхой болгох шаардлага бий. Иймэрхүү асуудлууд байсан. Мөн УИХ-ын сонгууль явуулах зарчмыг тодорхой болгох ёстой байсан. Бас УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх, ажиллах хугацааг сунгах санал орж ирсэн.

-УИХ-ын гишүүдийн тоо хэд байх тал дээр нэлээд санал зөрөлдөж байна л даа?
-Харин тийм. УИХ-ын гишүүдийн тоог 99 эсвэл 108 байх талаар санал зөрж байгаа. УИХ дахь МАН бүлэг дээр хэд хэдэн удаа хэлэлцэж УИХ-ын гишүүдийн тоо 99-108 байж болно гэдэгт санал нэгдэж тогтсон. Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-ын гишүүдийн ажиллах хугацааг таван жил болгох нь боломжгүй асуудал биш. Сонгуулийн хугацаа ойрхон давтамжтай учраас гол ажлаа хийж чадахгүй, үр дүнтэй бодлогын ахицтай зүйл гарахгүй байгаа юм.

-Шүүх засаглалын хараат бус байдлын талаар та ямар бодолтой байна вэ?
-Би дээр хэлсэн. Энэ бол хамгийн их тулгамдаж асуудал шүү дээ. Шүүх засаглалын тогтолцоог шинэчлэх, ард түмэнд ойртуулах, ардчилсан байх асуудал нийгэмд үгүйлэгдэж байгаа. Үүнийг ард түмнээр хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлага бий. УИХ-ын 57 гишүүн нэгдсэн чуулганд ирж байж хуралдах ирц бүрдэх учиртай. Гэтэл 50-иадхан гишүүн ирж УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэлгүй хоёр хоносон.

-УИХ-ын гишүүд яагаад хуралдаандаа ирэхгүй байгаа юм бол?
-Нэг хэсэг гишүүд ирэхгүй байна л даа. Чухам яагаад хуралдаа ирэхгүй байгаа нь ойлгомжгүй юм. Хэрэв УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэлгүй орхих тал бий.

-УИХ өөрөө удахгүй тарж магадгүй гэсэн яриа бас гараад байна. Ийм асуудал байгаа юм уу?
-Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шийдэж чадахгүй бол ийм асуудал гарч ирж магадгүй юм шиг байна. Хараад байхад улс төрийн нөхцөл байдал тийм зүйл рүү түлхэхээр л байх шиг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com