Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Аав Пак Чон Хи буюу Солонгосын эдийн засгийн гайхамшиг

1940-өөд оны эцэс гэхэд Солонгос тун ядуу, ихэнх солонгосчууд өлсч үхэхгүйн тулд модны навчаар хооллодог, нийслэл Сөүл балгас болсон гүрэн байлаа. Бүр 1961 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 93 ам.доллар байж, цагаан будааг иргэддээ кг-аар биш, ширхгээр тоолон хуваарилж байсан юм. Харин 1980 он гэхэд энэ улс автомашин, ган, телевизор, дүрс бичлэгийн камер, компьютер, хагас дамжуулагч АНУ, Японтой өрсөлдөгч гол орны нэг болсон байлаа.

Эдийн засгийн энэ үсрэлтийн эхлэл нь 1961 оны тавдугаар сарын 16-ны төрийн эргэлт байсан юм. Энэ эргэлтээр хүчтэй улстөрч, “сонгодог дарангуйлагч” Пак Чон Хи төрийн эрхэнд гарч ирсэн юм.
Дэлхийн хоёрдугаар дайнд японы талд байлдаж, дайны дараа коммунист намд элсч, үүнийхээ төлөө буудан алах ялаар шийтгүүлсэн ч намын нөхдөө барьж өгснөөр өршөөгдөж, хожим нь коммунистуудыг устгах ажилд оролцож байсан хүн. Улмаар 1963 онд ерөнхийлөгчийн сонгуулиар иргэний ерөнхийлөгч, төрийн тэргүүн болсон байна.
Пакийн засаглал шууд л хэлмэгдүүллээр эхэлсэн. Тагнуулын төв газар байгуулан өөрийн нь дэглэмийг эсэргүүцэгчдийг баривчлах, залхаах ажлуудыг хариуцууллаа. Дараагийн нэг том ажил нь авлигатай тэмцсэн. Батлан хамгаалах үйлдвэрлэл, армийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэв.


Бас нэг зүйл бол Пак тосгоны ядуучуудыг хот руу хөөж, экспортод гаргадаг хямд бөс даавуу, тоглоом, хиймэл үс үйлдвэрлэдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд ажиллуулсан байна.
Америкийн нэг сэтгүүлч түүний тухайд “Пак улсынхаа нэлээд гайгүй тэргүүлэх бизнесмэнүүдийг цуглуулаад даалгавар өгсөн. Чухам энэ л эдийн засгийн үсрэнгүй хөгжил, эдийн засгийн гайхамшгийн эхлэл байлаа. “Цой чи ямар бизнес хийдэг вэ” гэж асуугаад “тоглоом, цагаан будаа” гэхэд нь “Одоо чи хөлөг онгоц барь. Британи, норвегичуудаас юугаар дутах юм”. “Би чамд тусална, төр тусална. Эхлээд хэцүү байх болно, гэхдээ бид ялна. Хамгийн гол нь Солонгос хүчирхэг гүрэн болох ёстой. Ойлгов уу”, “харин Ким чи телевизор, магнитфон үйлдвэрлэ, Чо машин хийх болно” гэдэг байсан” хэмээн бичжээ.
Үнэхээр тэр хүмүүсийг ажиллуулж чадсан. Зарим хүн бүр ажлын байрандаа амь алдаж байлаа.
Энэ бүхний үр дүнд түүний засаглалын төгсгөл 1970 оны эцэс гэхэд Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам.доллар болсон байлаа.
Пак Чон Хи ажил олгогчдын орлого, ажиллагсдын амьжиргааг дээшлүүлэх гол үндэс нь харилцан итгэлцэл, найдвартай түнш байх явдал гэж үзэж байжээ. “Ажиллагсдадаа гэр бүлийнхээ хүн шиг харьцах юм бол тэр өөрийнхөө байгууллагад чин үнэнч, сэтгэлээсээ ажиллах болно” гэж бичиж байж. Хүн-капиталыг үр ашигтай ашиглах ёстой хэмээн “Солонгос байгалийн баялгаар хомс байж болно, харин өндөр боловсролтой, сайн бэлтгэгдсэн хүмүүсээр баян улс” гэсэн байна.


Гэхдээ Пакийн дэглэм тахин шүтүүлэх, дарангуйллын шинжтэй байсан юм. Тэр улстөрийн сөргөлдөгчөөсөө ямагт айж зүүний хүчний идэвхтнүүдийг хэлмэгдүүлэн, улс төрийн эрх чөлөөг хатуу хориглож байлаа.Тагнуулын сүлжээ ажиллуулж, бүхнийг хянаж, богино долгионы радио ашиглахыг хүртэл хорьж байв.
Дарангуйллын энэ дэглэм олны дургүйцлийг хүргэн 1970-аад оны сүүлчээс түүний дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөх болж 1979 оны аравдугаар сард 50 мянган хүн жагссаны 400 гаруйг баривчилж, Пусанд онц байдал зарлаж байв. Пак Чон хигийн амь насанд халдах гэж хэд хэдэн удаа орлож байлаа. 1968, 1974 онд түүний амь насанд халдахаар оролдож байсан бол 1979 оны аравдугаар сарын 26-нд Тагнуулын төв газрын нь дарга Ким Жэ Гю түүнийг буудан хөнөөсөн юм. Баривчлагдсаныхаа дараа Ким Жэ Гю “Пак Чон Хи ардчилалд садаа болж байсан болохоор түүнийг хөнөөх нь эх оронч хэрэг” гэж мэдүүлж байсан гэдэг.

хххххх

2018 оны эцсийн байдлаар Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 27999.24 ам.доллар болжээ. Хөдөлмөрийн хөлснийхөө хэмжээгээр бол дэлхийд 10-11 дүгээрт жагсчээ. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр өнөөдөр тус улсад хөдөлмөрийн хөлс дунджаар 2900-3455 ам.доллар байна. Хот тус бүр өөрч хамгийн өндөр цалинг инженерүүд 8064,8, менежерүүд 6272,62 ам.долларын цалин авч байна. Эмэгтэйчүүдийн ажлын ачаалал арай бага байдгаас эрчүүдээс 150-200 доллароор бага хөлс авдаг байна. 2018 онд тус улс цагийн ажлын хөлсний доод хэмжээг долоон доллароор тогтоосон байна.


Охин Пак Кын Хе: Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч, гэмт хэрэгтэн

2012 оны арван хоёрдугаар сарын 19-нд БНСУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Сэнури намаас нэр дэвшсэн Пак Кын Хе 51,55 хувийн саналаар ялж Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч боллоо.
60 настай энэ эмэгтэй бол өмнө дурдсан 1961-1979 онд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Чон Хигийн төрсөн охин байсан юм.
Пак Кын Хе 1974 онд цахилгааны инженер мэргэжлээр баклаврын зэрэг авсан бол 1987 онд Тайваны Хятад соёлын их сургууль, 2008 онд Солонгосын Шинжлэх ухаан, техникийн дээд сургууль KAIST, 2010 онд Соганы их сургуулийг дүүргэсэн байна.
1998 онд Аугаа орны намаас парламентын гишүүнээр сонгогдож 2008 он хүртэл зөвхөн Тэгу тойргоос гурван удаа дараалан сонгогдож байжээ. 2012 онд тэрбээр парламентад дахин нэр дэвшиж сонгогдохгүй хэмээн зарласан байна.
2011 онд Пак Кын Хе намын дарга буюу Онцгой хорооны даргаар сонгогдож улмаар нам нь 2012 оны парламентын сонгуульд хууль тогтоох байгууллагын 300 суудлаас 152-ыг авч ялснаар тэр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намдаа өрсөлдөх эрхтэй болсон юм.

 

2016 оны улс төрийн дуулиан

Ерөнхийлөгч Пак Кын Хе засаглалынхаа үед удаан хугацааны турш дотно нөхдийнхөө нөлөөнд байж, улс төрийн олон чухал шийдвэрийг, тэр бүү хэл улсын нууц чухал баримтууд, шийдвэрийг тэдэнтэй зөвлөн гаргадаг байсан нь 2016 оны аравдугаар сард ил болж дуулиан тарилаа. Тэдний дотор 1970-аад оноос түүнтэй үерхэж байгаа Чхве Сун Соль гэгч нь шашны бизнес эрхэлдэг, өөрийн, христ, солонгосын бөөгийн ёслол хийдэг “Ёнсегё” гэдэг сүмтэй эмэгтэй байв. Пак Кын Хе залуудаа энэ секттэй холбоотой байснаараа найзынхаа үгийг дагадаг байж.
Чхвегийн хоёр сан том том фирмүүдээс спорт хөгжүүлэх, солонгос соёлыг гадаадад сурталчилна хэмээн хандив авдаг ч мөнгө зөвхөн өөрийнх нь халаасанд ордог байжээ.
Чхвегийн нарийн бичгийн газраас хаясан компьютер дээр ерөнхийлөгч Пак Кын Хегийн илгээсэн өрийн чухал чухал олон баримт бичиг гарсныг найз нь танилцаж бүр засварласан нь илэрснээр дуулиан эхлэх нь тэр. Бас шашин, бөөгийн холбоотой олон хүний нэр байжээ.
Хэвлэлүүд үүнийг өлгөж аван нийтэлж улмаар Сөүлийн гудамжаар олон мянган хүний жагсаал болж түүнийг огцрохыг шаардах нь тэр. Энэ бүхний эцэст Пак Кым Хе мэдэгдэл хийн, буруугаа хүлээж ард түмнээсээ уучлал гуйлаа. Хууль хяналтынхан ч Чхве Сун Солийг баривчиллаа. Ерөнхийлөгчийн нэр хүнд 33 хувь байсан бол ердөө таван хувь болтлоо буурч Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн бага үзүүлэлтэд хүрлээ. Түүнийг огцруулах асуудлаар парламент хэлэлцэж эхэллээ.

 

Огцруулсан нь

2016 оны арван­нэгдүгээр сарын 29-нд Пак Кын Хе өөрөө парламентад хандаж огцрох хүсэлтээ илэрхийллээ.
2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Пак Кын Хегийн бүрэн эрхийг түдгэлзүүлж төрийн тэргүүнээс эгүүлэн татахын төлөө парламентын 172 гишүүн санал өгөхөд хангалттай байсан ч 234 гишүүн санал өгсөн бол 56 гишүүн эсэргүүцэж, хоёр гишүүн түдгэлзсэнээр түүнийг эгүүлэн татжээ.

 

Эрүүгийн хэрэг

2017 оны гурав­дугаар сарын 30-нд шүүхийн шийдвэрээр Пак Кын Хег цагдаагийнхан баривчилж түүнд авлига, улсад хохирол учруулсан, улсын нууцыг задруулсан, бизнест хууль бусаар дарамт үзүүлсэн зэрэг 14 зүйлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тавдугаар сарын 23-нд болсон шүүх хуралдаан дээр Пак Кын Хе энэ бүх буруутгалыг няцаасан юм.
Гэсэн ч 2018 оны хоёрдугаар сарын 27-нд Сөүлийн Ерөнхий прокурорын газар Пак Кын Хег албан тушаалаа хэтрүүлсэн, авлига авсны нь төлөө 30 жил хорьж 118 тэрбум 500 сая вон /105,4 сая ам.доллар/-оор торгох ял төлөвлөсөн байна.
Эцэст нь 2018 оны дөрөвдүгээр сард Сөүлийн төв шүүх Пак Кын Хед 24 жлийн хорих ял өгч 16,8 сая долларын торгууль ногдуулах ял оносон юм.
Мөн долдугаар сард түүний улсын өмчийг үрэгдүүлсэн, 2016 оны парламентын сонгуульд садаа учруулсан хэргийн төлөө дахиад найман жилийн ял нэмж өгснөөр Пакийн шоронд суух хугацаа нийтдээ 32 жил болсон юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com