Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн таван өртөө- хүчилтөрөгч, ус, хөдөлгөөн, нойр, стресс менежмент

 "Этүгэн инновацын өдрүүд"-ийн үеэр Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунцэцэг оролцогчдыг эрүүл мэндийн таван өртөөтэй танилцуулсан. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын тушаалаар сувилагч нарт сувилахуйн төв байгуулах эрх олгогдсон. Загвар төв ийм байж болох юм гэсэн инновацийн санаагаа бид танилцуулж байгаа юм” гэлээ. Эрүүл мэндэд нэн шаардлагатай гэдгээр нь жагсаавал хүчилтөрөгч, ус, хөдөлгөөн, нойр, стресс менежмент хамгийн чухал гэнэ. “Энэ хэдэн өртөөг дамжихад эрүүл байх боломж өөрт нь байгааг хүмүүс олж харна” гэж Б.Оюунцэцэг онцолсон. Эхний өртөө нь хүчилтөрөгчийнх байлаа.

Зөв амьсгал

 Хүний амьдралын чухал хэрэгцээ болох хүчилтөрөгчийн хангамжийг бий болгох сувилахуйн төвийн хамгийн эхний өртөө энэ байх юм. Бид өөрсдөө хүчилтөрөгчийг бий болгох бүрэн боломжтой. Хүчилтөрөгчтэй орчинд байгаа ч бид буруу амьсгалдаг юм байна. Яаж зөв амьсгалах, хүчилтөрөгчтэй орчноо яаж бий болгох талаар зөвлөх юм. Зөв амьсгалахгүй бол хүчилтөрөгчийг хангалттай авч чаддаггүй юм байна. Зөв амьсгалахын тулд хамраараа амьсгал авч байх үедээ гэдсээ төмбийлгөөд, таван секунд түгж. Хамраараа амьсгалаа буцаад гаргах үед гэдэс хойшоогоо татагдаж өгнө. Энэ нь зөв амьсгалж байгаа хэрэг.

Уух усаа жиндээ тохируул

 Хүн эрүүл амьдрахад ус чухал. Усаа зөв уух, цаг тухайд нь уух, жиндээ тохируулж уух учиртай. Хүн болгоны гар утсан дээр уух усыг сануулах аппликейшн татаж өгч болно. Аппликейшнд өөрийнхөө кг жинг оруулаад, хэдэн цагийн хугацаатай, ямар хэмжээтэй ус уух гэдэг тэмдэглэгээгээ хийчихвэл танд сануулна. Цаг 30 минутын зайтай 250г ус ууя гэвэл аппликейшн дээрээ тэмдэглэхэд сануулна. Уух ёстой усны хэмжээ тухайн хүний жингээс хамаарна. Жин ихтэй хүмүүс дунжаар хоёр литр гаруй ус уухад тохиромжтой. Үүнийгээ заавал бага багаар хувааж уух учиртай.

Хөдөлгөөнийг орлох эм үгүй

 Дараагийн чухал зүйл хөдөлгөөн. Хөдөлгөөнийг орлох эм байдаггүй. Эмийг орлох хөдөлгөөн байдаг гэсэн үг байдаг. Хувь хүний зовиурыг сонсч үнэлээд, хөдөлгөөнөөр эмчлэх боломжтой.
Хөдөлгөөн хийхэд бие халаад, хөлс чийхэрвэл үр дүнтэй. Бүх үенүүдээ сунгах, бүх булчиндаа ачаалал өгөх ёстой. Гэхдээ та сэргээш авах гэж хөдөлгөөн хийж байна уу, булчиндаа ачаалал авч, шөнө тайван сайхан нойрсох гэж байна уу. Зорилгоосоо хамаарч, ямар хөдөлгөөнийг хэзээ хийх нь зохистойг бид зөвлөж байгаа. Хамгийн багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийх нь зохистой. Гэхдээ та 10 минутанд маш эрчтэй хөдөлгөөн хийгээд хөлс чинь чийхэрч байвал ач тусаа өгч байна гэсэн үг.
Миний хувьд гэрийнхээ ажлыг хийх явцдаа, хөдөлгөөн хийж болно гэж үздэг.

Нойрны өртөө

 Дөрөв дэх өртөө буюу нойрны өртөө. Нойрыг яагаад ингэж чухалчилж байгаа гэхээр 2016-2017 оны Нобелийн шагналтнууд нойрны тухай бүтээлээрээ үнэлэгдсэн. Японы эрдэмтэн Осуми гуай юу хэлээд байна гэхээр чи зөв цагт зөв унт. Байгалийн цагаар л унт. Тэгж чадвал чиний бие махбод дотор эсийн түвшинд автофагийн механизм явагдана гэсэн. Автофагийн механизм гэдэг нь хүнд хэрэггүй эсүүдийг нь устгаж дахин шинээр эс гаргахыг хэлдэг. Тэгж чадвал чи эрүүл байх боломжтой гэсэн. 2017 оны Нобелийн шагналтнууд болох АНУ-ын эрдэмтэд болох Жеффри Халл, Майкл Янг, Мишель Росбаш нар ургамал, амьтан хүний бие биологийн цаг буюу өдөр, шөнийн тэнцвэрийг удирддаг эсийн түвшний механизмын судалгаа хийсэн. Дэлхий дээр амьдарч буй бүх амьд организмууд яагаад шөнийн цагаар нойрсдог, өдрийн цагаар сэрүүн байдгийг тэд эсийн түвшинд судлан, тайллыг нь олсон.
Тийм учраас бид зөв цагт зөв амрах гэдэг мессежийг хүмүүст өгч байгаа юм

Стресс

 Хүн стрессгүй байхын тулд төлөвлөгөөтэй байх учиртай. Өдрийн, долоо хоног, улирал, жилийнхээ ажлыг төдийгүй насан туршийнхаа амьдралыг төлөвлөх хэрэгтэй. Энэ аргуудыг бид хүүхдүүддээ зааж өгдөг. Бид байгууллагуудаар очиж зөвлөгөө өгч, лекц уншиж болно. Эдгээрийг зөв менежмент хийж чадвал тухайн хүний гарт эрүүл мэнд нь бий гэв.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com