“Ковид-19” цар тахалтай дэлхийн улс орнууд тэмцэж, энэ өвчнийг арилгах бүхий л арга хэмжээг дор бүрнээ авч ажиллаж байна. Ийм эгзэгтэй цаг үед цар тахлыг хэрхэн давж гарах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулах байтал АНУ зэрэг улс орон нь “Ковид-19” цар тахлыг улстөржүүлж, өөрийн орны хувьд цар тахлын үед авах арга хэмжээнд хариуцлага алдсан нөхцөл байдлаа эргүүлж, өөр улс орныг харлуулах, вирусын гарал үүслийн асуудлыг улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь дэлхийн дахины халдвар, хамгааллын нөхцөл байдалд ноцтой хохирол учрууллаа хэмээн гадны томоохон агентлагийн эх сурвалжаас мэдээлжээ.
“Ковид-19” цар тахлыг “лаборатороос алдсан” гэх хариуцлагагүй байр сууриа АНУ гүйцэлдүүлэхийн тулд шинжлэх ухааны судалгааг үл тоож, “Ковид-19” цар тахлын вирусын гарал үүслийн талаарх “шалгалтын дүгнэлтийг” 90 хоногийн дотор заавал зарлахыг тагнуулын байгууллагадаа даалгасан. Хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллээр Америкийн Засгийн газар бүх хүчээ дайчилсан ч “вирус Уханийн лабораториос алдагдсан”-ыг батлах нотолгоо, шинжлэх ухааны үндэслэлийг олж чадаагүй. Гэсэн хэдий ч Америк анх цацагдсан худал мэдээллийг эвлүүлэх, гуйвуулсан дүгнэлт гаргах, “гэм буруутай” болгох ажиллагаа явуулах аргаар Хятадын нэр хүндийг улам харлуулах ажил хийж байна гэжээ.
Хятад талаас олонтаа танилцуулж байсанчлан, одоогийн байдлаар Уханийн вирус судлалын хүрээлэнгийн нэг ч ажилтан эсвэл судлаач Ковид-19 цар тахлын халдвар аваагүй. Тус хүрээлэнд титэмт вирусын функцийн судалгаа хийгдэж байгаагүй бөгөөд зохиомол вирус гэгч зүйл огт байхгүй байна.
Америк нь Хятад болон ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг одоог хүртэл үл ойшоон, албаны бус эх сурвалж болон тагнуулын гэх баримтгүй мэдээллийг ашиглан “Ковид-19-ын вирус Уханийн вирус судлалын хүрээлэнгээс алдагдсан” хэмээн ор үндэслэлгүй шуугиан тарьж, улмаар Хятад улсыг буруутгах, хилс хэргийг тохохоор санаархаж байна гэжээ.
Ингэж мэдэгдэж байгаагийн цаад учир нь Америкт аль эрт гарсан халдварын тохиолдол болон ихээхэн эргэлзээ төрүүлж буй тэдний биологийн лабораторийн мэдээллийн үнэнийг дарах, олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн далд зорилготой гэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзэхэд Америкийн Форт Детрикийн биологийн лаборатори нь 2019 оны 8-р сард аюулгүй байдлын асуудлын улмаас хаагдаж байв. Түүний дараа Америкт цахилгаан тамхинаас үүдэлтэй хачирхалтай уушгины үрэвсэл гарсан ба Америкийн цэргийн арми 2019 онд цусны төслөөрөө дамжуулан шинэ төрлийн титэмт вирусыг Европт авчирсан. Улмаар 2019 оны 8-р сард Итали дахь АНУ-ын цэргийн бааз руу нэвтэрсэн сайн дурын ажилчид цар тахлын хамгийн анхны хохирогчид болсон. Түүнчлэн, Америк дэлхий даяар нийт 200 гаруй биологийн лаборатори байгуулж, янз бүрийн нэрийдлээр биологийн цэргийн үйл ажиллагаа явуулж байна. Америкийн лабораториуд ихэвчлэн тахал, боом, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) зэрэг бусад халдварт өвчин гардаг газруудад байрладаг.
Хэрэв Америкийн талаас вирусын гарал үүслийг судлах асуудалд үнэхээр анхаарал хандуулж байгаа бол дээр дурдсан эргэлзээ төрүүлж буй асуудлуудын талаар олон улсад нэн даруй хариу мэдэгдэл хийж, өмнө нь гарсан халдварын батлагдсан тохиолдлуудыг зарлаж, тэдгээрт шинжилгээ хийх хэрэгтэй. Мөн Форт Детрик төв, гадаадад байгаа 200 гаруй биологийн лабаоратори, ДЭМБ-ын судлаачдыг урин Хойд Каролинагийн их сургуульд шалгалт хийлгүүлж, Уханьд цэргийн сургуулилтад оролцсон Америкийн цэргүүдээс илэрсэн өвчлөлийн тохиолдлын тоогоо зарлаж дэлхий нийтэд тодорхой хариулт өгч, вирусын гарал үүслийн судалгаанд тулгарсан оньсогыг тайлахад туслах ёстой. Ямартай ч дэлхий нийтэд хийж буй гарал үүслийн судалгаанд Америк сохор бүс болж болохгүй гэжээ.
Дэлхийн бусад улс орнууд бүгд Ковид 19 цар тахлын хохирогчид. Бүгд л вирусын гарал үүслийг даруй олж халдварын тархалтыг зогсоохыг хүсч байгаа нь дамжиггүй. Гарал үүслийг судлах ажилд улс төрийн зорилгоор гэм бурууг бусдад тохох гэсэн зорилго, оролдлого яавч байж болохгүй. Энэ нь олон улсын нийтлэг ойлголт юм. Тиймээс вирусын гарал үүслийг тогтоох асуудлыг улстөржүүлэх Америкийн арга барил нь хэдийнээ олон улсын эсэргүүцэлтэй тулгараад байна.
Одоогийн байдлаар 80 гаруй улсаас ДЭМБ-ын Ерөнхий зохицуулагчид холбогдох албан бичиг, мэдэгдэл, ноот бичиг хүргүүлж, вирусын гарал үүслийн судалгаа шинжлэх ухааны нэгэн үүрэг бөгөөд улс төржигдөж болохгүй, Хятад-ДЭМБ-ын хамтарсан тайланг хамгаалах ёстой гэдгийг онцолжээ. Түүнчлэн 100 гаруй улс орон, бүс нутгийн 300 гаруй улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, судалгааны байгууллага хамтран ДЭМБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт “Хамтарсан мэдэгдэл” хүргүүлэн ДЭМБ-ыг дэлхий нийтийн Covid-19-ын вирусын гарал үүслийн асуудлыг бодит шударгаар судлахыг, энэ асуудлыг улс төржүүлэхгүй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: “Covid-19” вирусын гарал үүслийн талаарх холбогдох эх сурвалжаас