Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрчүүд эрүүл мэндээ хайхрахгүй байгаагаас шалтгаалж элэгний өвчлөл бага хувиар буурчээ

Дэлхийн “Хепатитийн өдөр” өнгөрсөн баасан гарагт тохиож, Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусийн шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийлээ. Энэ өдөр ард иргэдэд Хепатитийн халдвараас урьдчилан сэргийлж, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын өвчнийг эрт илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж буйг албаны хүмүүс онцолж байв.
Биднийг очих үеэр В,С вирусын халдвартай эсэхээ тодруулах шинжилгээнд хамрагдахаар төв талбайг зорин ирсэн иргэдийн урт дараалал үүссэн байлаа. Хачирхалтай нь, өдөр бүр оршин суугаа газрынх нь харьяа дүүргийн хороо, сум, баг дээр үнэ төлбөргүй явуулж байгаа тус шинжилгээг ганцхан өнөөдөр л аваад дуусчих гэж байгаа мэтээр муйхарлан ойлгож, урагш зүтгэгчид олон харагдсан. 

Зарим нь хаана, юунд дугаарлаж байгаагаа ч мэдэхгүй, зүгээр л байр эзлэж зогсохыг илүүд үзэж байв. Шинжилгээ авах ногоон асар хоёрыг барьжээ.
Эхний асарт Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэд шинжилгээ өгөх бол дараагийн асарт нь Сонгинохайрхан , Баянзүрх дүүргийн иргэд дарааллын дагуу үзлэгт хамрагдаж байгаа харагдана. Энэ үеэр зөвхөн шинжилгээ болон элэгний хатуурлыг тодорхойлох эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм. Тодруулбал, Улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд болон дүүргүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг эмнэлгийн шат шатны байгууллагууд нэгэн дор иргэдэд үйлчилгээ үзүүлж буйгаар онцлогтой байв.

 

Шинжилгээнд 40-65 насныхан идэвхтэй хамрагдав

Зарим иргэд үнэ төлбөргүй үзлэг явагдана гэх мэдээлэл аваад өглөө эрт дугаарлахаар иржээ. 08.00 цагаас хойш дугаарлаж буй иргэн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Энэ асарт үзлэг, эхо шинжилгээ гэсэн байхаар нь дүүрэг хамаарахгүй үзүүлнэ гэж ойлгоод зогсож байтал заавал харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн газраас бичиг авах ёстой юм байна. Тэнд нь бас бөөн оочер дараалал. Хэдийгээр үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь сайн хэрэг боловч зохион байгуулалт муу байгаагаас эмх замбараагүй байдал үүсч байна. Зарим хүмүүс урдуур дайрч бүдүүлэг авирлах юм” гэв. Баянзүрх дүүргийн өндөр настан Д.Оюунхорол “Ард иргэдэд ойртож үйлчилсэн сайхан ажил болж байна. Би өглөө ирэхдээ сандалаа авчирсан болохоор ядах юмгүй дугаарлаад үзүүлчихлээ. Өглөөгүүр хүн багатай байсан, одоо үзүүлэхээр дугаарлаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Залуучууд эрүүл мэнддээ их анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг гэв. Өнгөрсөн жил уг арга хэмжээний үеэр нийт 1800 орчим хүн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийлгэж, элэгний хатуурлаа тодорхойлуулах үйлчилгээнд хамрагджээ. Энэ удаагийн өдөрлөгт хамрагдаж буй хүмүүсийн ихэнх нь 40-65 хүртэлх насны иргэд зонхилж байлаа.

 

Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд В,С вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдана

Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдар, элэгний хатуураал өвчнөөр өвдөх хүмүүсийн нас улам залуужиж байгаа аж. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт өвчлөлүүд элэгний вирусыг архаг халдвараас үүдэлтэй. Дэлхий эрүүл мэндийн байгууллагийн статистик мэдээллээр өнөөдөр 325 сая хүн элэгний архаг вирусын халдвартай байгаа бол жилд 1.3 сая хүн элэгний хатуурал, элэгний хорт хавдар өвчнөөр нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Манай улсын хувьд ч энэ төрлийн өвчлөлөөр нас барах хүмүүсийн тоо тэргүүлэх үзүүлэлтэд хүрсэн нь харамсалтай. Энэ өвчлөл залуужих хандлагатай байна.Элэгний хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа илэрч байна. Оройтож үзүүлж, оношлуулж байгаагаас болж бид ойр дотныхоо хүнийг алдаж байна. Тиймээс хамтарч тэмцэх шаардлага байна. Өнөөдөр үнэгүй оношилгоо, шинжилгээ хийж байгаа. Гэхдээ энэ ажил ганцхан өнөөдөр хийгээд дуусчих ажил биш. Элэгний В, С вирус илрүүлэх үзлэгийг өдөр бүр өрх, сум, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хийж байгаа. Иргэд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагааны зорилго нь энэхүү эрт илрүүлгийн ажлыг харуулж сурталчлан таниулж байна. Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдраар өвдөж байгаа иргэдийн дунд залуус багагүй тоотой байгаа нь сэтгэл зовоож буй. Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар эрүүл мэндийн даатгал төлсөн 900 гаруй мянган иргэдийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулсан. Энэ нь хамрагдвал зохих ёстой иргэдийн 59 хувь нь юм. Вирус илрүүлэх шинжилгээ, оношилгоо, үзлэгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа тул иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдахгүй энэ үйлчилгээг авч чадахгүй хоцрогдож байна. Тиймээс үүргийнхээ дагуу даатгалд хамрагдах ёстой” гэв.

 

ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ 2020 ОНД БҮРЭН УСТГАНА

Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа эрчүүд илүү хойрго хандаж байгааг албаны хүмүүс хэллээ. “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Элэгний В, С вирус бол бэлгийн замаар болон арьс салст, зарим тохиолдолд үсээ засуулж байхдаа уг халдварыг авах эрсдэлтэй. Үсний угт гарсан шархны тав унасан байхад өмнө нь вирусын халдвартай хүн үсээ засуулж, сам хэрэглэсэн бол В, С вирусийн халдвар авна. Вирусийн халдвартай хүний тоо ихсэх тусам халдвар авах эрсдэл өндөр болно гэсэн үг. Монгол Улсад “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр жил хүрэхгүй хугацаанд Улаанбаатар хотын нийт хүн амын дундах элэгний В,С вирусийн архаг халдвартай хүний тоо 56 хувиар буурсан. Монгол Улсын хүн амын 50 хувь нь оршин суудаг энэ хотод хүн амын дундаас санамсаргүй түүврийн аргаар судалгаа явуулахад сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчүүдийн дунд B, C вирус 80-55 хувь, эмэгтэйчүүд 80-25 хүртэл буурсан үзүүлэлттэй гарсан. Эрчүүдийн дунд вирус ийм бага хэмжээтэй буурсан нь эрчүүд эрүүл мэндээ хайхардаггүйтэй холбоотой. Цаашид 2020 он гэхэд элэгний В, С вирусийн халдварыг бүрэн устгах боломжтой гэж үзэж байна” гэв

 

Элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд 29,9 сая төгрөг төсөвлөжээ

Монгол Улсад өнгөрсөн жилийн байдлаар энэ өвчнөөр 1614 хүн амиа алдсан гэсэн дүн мэдээ байна. Дэлхийд дээгүүрт бичигдэж буй уг өвчнийг бууруулахын тулд Монгол Улс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил гаруй хугацааг үдэж байна. Жилд 2500 хүн элэгний өвчнөөр алтан амиа алдаж байсан бол өнгөрсөн жил 886 хүнээр буурчээ. Элэгний B вирусээр 330 мянган хүн, С вирусээр 221 мянган хүн өвчилсөн гэсэн тоон мэдээ байдаг. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн гол зорилт нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж буй юм. Тодруулбал, энэ хүрээнд өнгөрсөн онд 40-65 насныхны 40 хувийг хепатитын В болон С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бол, энэ онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжих бөгөөд 15-39 насныхныг хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах аж. Монгол Улс хүн амаа элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд 2017 онд 11.8 сая төгрөг зарцуулсан бол энэ онд 29.9 сая төгрөг төсөвлөжээ.
Тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг 530 хүнд үзлэг, шинжилгээ болон оношилгоо нийт 8325 хүнд хийсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com