Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ТАНИЛЦ: 2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь

Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын хуваарь албан ёсоор гарсныг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцууллаа. Дараах хуваарийн дагуу Элсэлтийн Шалгалтыг зохион байгуулна.

Хүснэгт 1: Шалгалтын хуваарь 

Сар, өдөр  Цаг  Шалгалт 

Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт
10:00-11:20   Түүх 
14:00-15:20 Англи хэл 
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт  10:00-11:40 Хими 
13:00-14:20  Газарзүй
16:30-17:50  Нийгэм судлал 
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт  10:00-11:20 Биологи 
14:00-15:40 Математик 
Долдугаар сарын 7-нд Ням гарагт 

10:00-11:40 

Физик 

13:00-14:20 

Орос хэл 

16:00-17:20

Монгол хэл 

 

"Сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх эрх багш, удирдлагуудад байхгүй" 

БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ "Монгол хэл, математик, англи хэл, физик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, химийн хичээлээр сурагчид элсэлтийн шалгалт өгдөг. 

Эдгээр хичээлийн хүрээнд шалгалт өгч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах, ямар хөтөлбөрөөр элсэх зэргээс хамааран хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож, өгөх боломж нээлттэй бий.

Өмнөх жилүүдээс харж байхад зарим сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргадаг. Энэ төрлийн гомдлууд ирдэг.

"Чи энэ хичээлийг гүнзгийрүүлж, сонгон судалж үзээгүй учраас битгий өг” гэж сурагчдадаа хэлэх эрх үүрэг багш, удирдлагуудад байхгүй. Хэдэн хичээлээр ямар шалгалт өгөх нь тухайн элсэлтийн шалгалтад хамрагдах гэж байгаа шалгуулагчийн өөрийнх нь эрх.

Элсэлтийн Шалгалтын онлайн бүртгэлийг энэ долоо хоногоос эхлэн БҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хот болон орон нутгийн бүх сургууль дээр танхим, цахим хэлбэрээр зохион байгуулж, 12 дугаар ангийн хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана" хэмээв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com