Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Багануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна

Дотоодынхоо нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхыг нь сайжруулах цаг нэгэнт иржээ. Үүнд анхаарахгүй бол Багануурын уурхай яах вэ гэхэд ард иргэд чинь өвлийн хүйтэнд цахилгаан ч үгүй, дулаан ч үгүй болох аюул бодитой нүүрлэж байна.

Монголын сошиал орчинд хамгийн дагагчтай,  гишүүдээс бүрдсэн  20К клубын хамт олон   өнгөрсөн долоо хоногт Багануурын уурхайг зорьж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. 20к клубынхэн  #brandTrend  хэмээх аян  зохион байгуулаад нэлээд хугацаа өнгөрсөн.  Уурхайн үйл ажиллагаа тасралтгүй, уурхайчид ч завгүй ажиллаж байна. Тэднээс шалтгаалах юм алга. Харин бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нь тулгамдсан асуудал болжээ.

Санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч тэд үйлдвэрлэлтийн төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувь биелүүлсэн байна лээ.   Сэтгэлтэй зүтгэлтэй ийм хамт олныг нэг л дэмжээд өгчихвөл сэпхийгээд л босоод явчихна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Уг нь Багануурын уурхайн өнгө зүс, ажилчдын уйгагүй хөдөлмөр, удирдлагын арга барил, хичээл  зүтгэл ер дутаагүй юм билээ. Багануур яаж ажиллахаас нийслэлийнхний амьдрал шийдэгдэнэ гээд хэлчихэд буруутахгүй байх. Энэ удаа тус уурхайн үйл ажиллагаа руу олон нийт, төр засгийн анхаарлыг хандуулах нь зайлшгүй байжээ.

М.Содоо

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com