Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
"ШИНЖЛЭХ УХААН – ОРОЛЦОО 2024" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухаан – Оролцоо 2024" арга хэмжээг шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох, улс орны хөгжилд шинжлэх ухаан, технологийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд дэвшүүлсэн 14 мега төслөөс 6 төслийг сонгож, тэдгээрт шинжлэх ухаан, технологийн оролцоог тодорхойлон төслийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж буйд оршиж байна. Энэхүү үйл ажиллагаанд шинжлэх ухааны байгууллага, төрийн захиргааны болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн 350 гаруй төлөөлөл оролцож, мега төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны шийдэл, инновацын талаар санал солилцож байна.

Арга хэмжээний хүрээнд Сэргээгдэх эрчим хүч, Усан цахилгаан станц, Газрын доорх болон гадаргын ус, Хүнд аж үйлдвэр, Химийн аж үйлдвэр, Хиймэл дагуул ба тандан судлал сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, судалгааны үр дүн, инновац, технологийн шийдлийг танилцуулсан тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгээр дамжуулан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан илүү үр дүнтэй болгох боломжуудыг олон нийтэд хүргэж, бодитой шийдлүүдийг санал болгох зорилготой юм.

Шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллагаас “Science engagement” буюу “Шинжлэх ухааны оролцоог” 2 дах жилдээ онцолж байна. Энгийнээр тодорхойлбол Шинжлэх ухааны оролцоо гэдэг нь Шинжлэх ухаан болон нийгэм, эдийн засгийг холбосон гүүр, үйл явц юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан болон нийгэм, эдийн засгийн хоорондын зайг ойртуулж, харилцан суралцах, харилцан үр ашиг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ, харилцан үйлчлэл гэж тодорхойлж болно. Энэ нь шинжлэх ухааны нээлттэй харилцаа болон шинжлэх ухаанд олон нийт, бусад оролцогчдын оролцооны бүхий л хүрээг хамардаг. Цаашид Шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, үндэсний шинжлэх ухааны чадавхыг эрэлт хэрэгцээ, шинэ санаачилга, инновацтай уялдуулан хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт бодит үнэ цэнэ, бүтээмж нэмэхэд чухал үүрэгтэй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com