Уншиж байна...
 
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байнаАрьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэМонгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний ойн өдрөөр Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө
Төсвийн тэлэлтийг нүүрсээр “нөхөх” төлөвлөгөө биелэхгүй нь

УИХ 2019 оны төсвийг батлахдаа, нүүрсний экспортыг нэмж 42 сая тонныг хилийн чанадад нийлүүлнэ хэмээн батлуулсан нь хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн төсөв боллоо хэмээх шүүмжлэлийг дагуулж байв. Энэхүү өөдрөг төсөөлөл өнгөрсөн манай улс 2018 онд 28 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байсан ч, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 сая тоннд хүргэсэндээ урамшсаных, нөгөө талаас 2019 оны төсөв хэтэрхий тэлэлттэй байсан учраас алдагдлыг нүүрсээ зарж нөхөх гэсэн, яг үнэндээ хүчилсэн төсөв гэж мэргэжилтнүүд харж буй.

 

“Төсвийн бүрдүүлэлтийн төлөвлөгөө хийсвэр байна” хэмээн сөрөг хүчний зүгээс ч дүгнэж байсан. Харин өнөөдөр байдал ямар байна вэ. 2019 он дуусахад долоон сар дутуу байна, өөрөөр хэлбэл жилийн тал хувь нь өнгөрчихлөө. Экспортлохоор төлөвлөсөн нүүрсний дор хаяж 40 хувийг борлуулсан байх учиртай.


2019 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 11.4 сая тонн буюу 961 сая ам.долларын чулуун нүүрс экспортолсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ бол нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 171 сая ам.доллараар буюу тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Гэвч манай Засгийн газрын төлөвлөж буйчлан энэ онд экспортлох ёстой нүүрснийхээ гуравны нэгд ч хүрээгүй байна.


Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Нүүрсний судалгааны хэлтэст долоо хоногийн өмнө ирүүлсэн мэдээгээр нийт уурхайн амнаас ачилт хийж экспортлохоор төлөвлөсөн нүүрстэй нийлүүлбэл дээрх 11.4 сая тонн нь 13.7 сая тонн болж өснө. Өөрөөр хэлбэл, яг одоогийн байдлаар 2.3 сая тонн нүүрс экспортод гарахаар боомтууд дээр ээлжээ хүлээж байна гэсэн үг.
Нүүрсийг 2019 оны төсөвт төлөвлөсөн шиг их хэмжээгээр гаргах эсэх нь өдгөө манай Засгийн газар болон УИХ-ын шийдвэрээс шалтгаалдаггүйг өнөөдрийн байдлаар хилээр гаргачхаад буй нүүрсний хэмжээнээс харж болно. Урд хөршийнхөн байсхийгээд ямар нэгэн шалтаг хэлээд, нүүрсний импортыг зогсоочихдог учраас энэ асуудал бидний биш, тэдний төлөвлөгөөний дагуу явдаг билээ. Үүнийг үл ойшоон “42 сая тонн” гэдэг том тоо төсөөлсөн УИХ-ынхаа шийдвэрийг хамгаалах гэж Засгийн газар нь, бас салбарын сайд Д.Сумъяабазар нь “Ийм хэмжээний нүүрс гаргах бүрэн боломжтой” хэмээн мэдээлж байсан нь популизм байсан гэхээс өөр өнцөг харагдахгүй байна.


Популизм байсан гэж хардах бас нэгэн ноцтой шалтгаан нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2019 онд экспортлох боломжтой нүүрсний хэмжээг 42 сая тонн биш, харин 35.8 сая тонн гэж Сангийн яаманд хүргүүлж байжээ. Мэргэжлийн агентлагийн хувьд тооцоо судалгаа, нөөц, нөхцөлдөө таарсан тоог өгсөн хэрэг. Харин Монгол Улсын Засгийн газар үүнийг нь мэдсээр байж тэс өөр тооцоолол бодож явна. Тэгэхээр энэ оны төсвийн орлого бүрдэхгүй байх магадлал маш өндөр байна гэсэн үг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]