Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах Ардчилсан намын тэмцлийг дэмжлээ

Ардчилсан нам ирэх пүрэв гараг буюу энэ сарын 30-нд Засгийн газрыг огцрохыг шаардаж, Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдсэн. 

Засгийн газар огцрох ёстой гэж үзэж буй үндэслэл нь шатахуун болон махны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, Оюу толгойн асуудлаас болоод хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байгаа, ипотекийн зээлийн зогсолт гээд цааш хөвөрч байна.


АН-ын дарга С.Эрдэнэ, “У.Хүрэлсүхийн Засгийн газар сүржин мэдээлэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс Ардчилсан нам нэг сарын хугацаатай улс төрийн акц хийнэ” хэмээсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын байр суурьтай нэгдмэл байгаа бөгөөд сөрөг хүчний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ, УИХ-ыг өөрөө тарахыг санал болгож байгаагаас харагдана. УИХ тарна гэдэг бол УИХ-аас томилсон Засгийн газар ч унана гэсэн үг.
Энэ УИХ өөрөө ямар ч чадамжгүй, “гөлийсөн” байдалтай байна гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүртэл хэлээд авна лээ. Уг нь тэрээр М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах акцид эрх баригч намын гишүүдтэй хамт “гол дүр”-ийг бүтээж явсан хүн. Тиймдээ ч, “М.Энхболдыг л сольчихвол энэ УИХ сайхан болчих юм шиг, улс орны амьдрал сайжирчих юм шиг бодож явсан маань эндүүрэл байж” гэсэн утгатай үгийг УИХ-ын чуулганы танхимаас хэлээд авна лээ.


УИХ, Засгийн газрын явуулж буй бодлого ард иргэдийн амьдралд тусгалаа олохгүй, харин ч эсрэгээрээ дарамт болж байгааг бараг 2000 төгрөгт хүрчихээд буй шатахууны үнэийн өсөлт, кг нь 16 мянган төгрөгт хүрчихээд буй махны үнээс л харж болно.
Түүнчлэн ус, цахилгааны үнэ өссөн нь энэ сараас эхлээд айл, өрх, албан байгууллагын төлөх мөнгөн дээр эрс мэдрэгдэж эхэллээ. Уран цэцэн үг ярьж, хийрхэхээс өөрийг хийдэггүй Ерөнхий сайд, ЖДҮХС-гаас олонхиороо зээл авч, ард түмнийхээ боломжоос хулгайлчихаадхариуцлагаа хүлээдэггүй гишүүдтэй УИХ хоёрыг харж, хүлээж, хүлцэн 2020 онтой золгох боломж сонгогчдод үгүй учир УИХ, Засгийн газрыг тараах нь хамгийн зөв гарц байж мэднэ, өнөөгийн нөхцөлд. 

Ямартай ч, Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ыг өөрөө тарах ёстой гэж үзэж буй үндэслэлийг энд сийрүүлэн, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм. 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр миний бие УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэн өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан Миеэгомбын Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна.
Ийм учраас би УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

 

Эрхэм гишүүд ээ,


2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон.


УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон.
Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.


УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна.
Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.
Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.


Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

 

Эрхэм гишүүд ээ,


Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй.
Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун.
Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]