Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
УУШГИ ЦЭВЭРЛЭГЧ “НОГООН ТӨГӨЛ” БАЙГУУЛНА

Зун цаг сайхан. Өнөөдөр дэлхий ногоон дээлээ өмсч, зуны эхэн сар аль хэдийн гарчээ. Зунд дургүй хүн бараг л байхгүй. Охид бүсгүйчүүд нийслэлийн гудамжинд өнгө өнгийн цэцэг алаглуулан хөгжилдөн зогсоно. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар дутагдалтай. Түүнчлэн мод тарих, эко бүс бий болгох орчин үгүйлэгдсээр. Шинэ зууны хүмүүст чөлөөт цагаа, хэрхэн, хаана өнгөрүүлэх вэ гэдэг асуудал үүссэн ч Улаанбатар хот минь тэлсээр. Хүүхдүүд очиж зугаацах газар ганцхан “Хүүхдийн парк” гүйцээ. Гэр бүлээрээ очиж амрах, мод тарих газар гэж уг нь Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан ч өнөөдөр төдийлөн тав тухтай орчинг үүсгэж чадаагүй. Тэгэхээр Монголчууд чөлөөт цагаа жаргалтай өнгөрүүлэх газар байна уу. Байхгүй. Удахгүй дэлхийн жишигт нийцсэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мод тарих, эко орчинг бий болгож, өөрсдөө суралцах газар “Найрамдал төгөл” ногоон хүрээлэнг бий болгохоор эхний алхам хийгдэж, өнөөдөр эхлэлээ тавьж байгаатай таарав. Уушги цэвэрлэгч “ногоон төгөл” Монголд тун удахгүй бий болох нь. Аль хэдийн бэлтгэл ажилдаа тэд оржээ. Ингээд албаны хүмүүстэй уулзаж сурвалжилснаа танд хүргэе. 

 

2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр Сөүл хотын Сондун дүүрэгтэй Баянгол дүүрэг найрамдалт харилцаа тогтоосон. Бид нийгэм, эдийн засаг, залуучууд, байгаль орчин, экологи гээд олон асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Сондун дүүргийн Ногоон хөгжлийн дарга Жин Жэ Вонь, Сайн дурын төвийн захирал Ким Ю Нан болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа. Тодруулбал эхний ажил болох хоёр дүүргийн хамтарсан “Найрамдлын төгөл” байгуулах ажлыг Монгол Улсад эхлүүлэхээр газар дээр биечлэн ирцгээж судлахын зэрэгцээ, төгөл байгуулах орчин болон ямар төрлийн мод таривал тохиромжтой зэргийг судлахаар “Баянгол Агро парк”-д ирээд байна. Мөн тус газарт дүүрэгтэй хамтын ажиллагаатай бусад орнуудын нэрэмжит төгөл хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа хэмээн Баянгол дүүргийн ИХ-ын төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ хэллээ.


Ингээд бид “Баянгол Агро парк”-ийн дарга, Д.Ганзоригоос бэлтгэл ажил ямар шатандаа яваа талаар сонирхов. Тэрбээр, манай парк 2014 оноос эхлэн БГД-ийн хоёрдугаар хороонд нийт 50 га газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Зургаан км хашааг цэвэр усны хамагаалалтын бүсэд хашиж үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд эко сургалт явуулах, мод цэцэг тарих, иргэдийн амралт зугаалгын бүсийг бий болгох чиглэлээр ажиллаж байна. 2018 оноос эхлэн Баянгол дүүргийн Засаг даргатай хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдөр олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудынхаа төглийг бий болгох ажил эхэлж байгаад баяртай байна. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улсын төсөвт суулгаж өгснөөр 300 хүүхдийн эко сургууль байгуулах ажил эхлэх шатандаа орчихсон явж байгаа. Энэ нь Ерөнхий боловсролын суруулийн хүүхдэд экологийн талын онолын болон практик мэдлэгийг олгох зорилготой сургууль юм. Мод тарих өдрөөр дүүргийн нутгийн удирдлагын байгууллага, ИТХ өөрсдийн төглийг бий болгох ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл “Баянгол Агро парк” иргэдийн мод тарих орчинг бий болгож, эко сургалт явуурах орчинг бий болгож иргэдээ дэмжих, мөн цаашлаад амралт зугаалгын бүс болно гэсэн үг. Бид дэлхийн жишигт нийцсэн, амралт зугаалгын бүс бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

 

Ногоон төглийг байгуулалцахаар ирсэн зочдоос ярилцлага авснаа танд хүргэе.

 

Шин Жэ Вонь: Монголчууд мод тарихыг нас нэмнэ, буян хураана гэж үздэг гэсэн

 

Сөүл хотын Сондун дүүргийн Ногоон хөгжлийн хэлтсийн дарга Шин Жэ Вонь

-Ирсэн зорилгынхоо талаар та танилцуулна уу?
-Өнөөдөр бид ах дүүгийн найрамдал дүүрэг болох Баянгол дүүрэгт хүрэлцэн ирээд байна. Биднийг юуны өмнө хүндэтгэн найрсаг, сайхан хүлээж авч байгаад баярлалаа. Сондун дүүргийн ногоон байгууламж ямар хэмжээнд байдаг, яг тийм сайхан ногоон орчныг бий болгохоор зорин ирж байгаадаа туйлын баяртай байна. Монголчууд мод тарихыг нас нэмнэ, буян хураана гэж үздэг гэсэн. (инээв) Тиймээс бид бас нутагтаа олон буян хураажээ. Харин одоо өөр улс оронд ногоон төгөл байгуулах аз завшаан гарч байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсад ирж “Найрамдал төгөл” бий болгох газрынхаа үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэн. Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Иймд ямар төрлийн мод, ургамал, цэцэг тарьж, ямар арга барил дизайнаар цэцэрлэгт хүрээлэн босгох гээд олон талын судалгаа шинжилгээ хийж яваа юм.


-Сэтгэлдээ тээж ирсэн ногоон байгууламж бий болгох орчноо харах гэж яарч ирсэн байх. Яг газар дээр нь ирээд танилцахад нөхцөл байдал ямар санагдаж байна?
-(Инээв) Гоё асуулт байна. Мэдээж бушуухан очиж харахыг хүссэн. Яг газар дээр нь ирээд танилцахад маш их таалагдлаа. Газрын хэмжээ болон орчин нөхцөл, цэлгэр уудам талбай харагдлаа. Үнэхээр сайхан цэцэрлэг байгуулж болохоор газар байна. Бас газар нь эрүүл байгаад олзуурхлаа. Дэлхийн жишигт нийцсэн “Найрамдал төгөл” бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо бид ажлаа эхлэх л үлдэж байна. “Баянгол Агро парк” сайхан газар юм. Энд Монголчууд чөлөөт цагаа ая тухтай сайхан өнгөрүүлж, зун цагт эндээ амарч өглөөний нарыг ч угтах боломжтой.
-Агаарыг сайн шүүдэг ямар төрлийн моднуудыг түлхүү ургуулах бол?
-Бид “Баянгол Агро парк”-ийн захирал Д.Ганзоригтой уулзаж энэ асуудлаар ярилцаж байна. Бас мэргэжлийн хүмүүс ирж танилцана. Ямар төрлийн модыг ургуулах нь олон талын ашиг тустай байх талаар судалж байна. Хуурайшилт ихтэй бүсэд агаарыг маш сайн чийгшүүлж өгдөг моднуудыг түлхүү тарих байх.
-Цаашид төлөвлөж байгаа ямар ажил байна?
-“Баянгол Агро парк”-тай хамтран дүүргийн иргэд болон сургуулиудад туслах зорилготой байгаа. Тухайлбал эко сургалтын төвүүдэд хэрэгтэй шинэ санаа болон ногоон байгууламжийн сургалтуудыг явуулахыг төлөвлөж байна. Бид эх дэлхийгээ ногооруулах хүсэлтэй. Энэ талаар цаашид хамтран ажиллана.

 

 

Ким Ю Нан: Боломж олдвол хүмүүст туслах нь сайн үйл юм



Сондун дүүргийн Сайн дурын төвийн захирал Ким Ю Нан

-Та өөрийгөө юуны өмнө таилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Ким Ю Нан гэдэг. Би Сондун дүүргийн сайн дурын төвийн захирлаар ажилладаг. Манай төв нийгэмд туслах шаардлагатай олон асуудлуудад анхаарлаа чиглүүлдэг, сайн дураараа хүмүүст туслах чин хүсэлтэй хүмүүсийн сэтгэл зүрхээрээ нэгдэж, хамтарч ажилладаг байгууллага юм.
-Та Монгол Улсад анх удаа ирж байна уу?
-Тийм. Би анх удаа танай оронд ирж байна.
-Монгол Улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Танай сайхан оронд хүрэлцэн ирж байгаадаа баяртай байгаа. Сэтгэл их хөдөлж байна. Өчигдөр Төрийн ордонтой танилцаж Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөг харсан. Сүхбаатарын талбай дээр нэлээн олон майхан барьсан байсан. Дэлхийн олон оронд яг энэ төрлийн майхан барьсан байдаг. Ямар нэг арга хэмжээнд зориулж. Энэ нь Монгол түмний оюун ухаан, ур ухааныг гайхуулсан эх бүтээл. Нүүдэлчин ард түмнээс майхан үүссэн гэж би хувьдаа боддог. Иймд агуу ард түмний нутагт хөл тавьж байгаадаа би азтай хүн юм гэж бодож байна.
-Танай сайн дурын байгууллага олон улс оронтой хамтын ажиллагаатай байдаг уу?
-Анх удаа танай оронтой хамтын ажиллагаа байгуулж байна. Цаашид олон улс оронтой хамтын ажиллагаатай ажиллахаар төлөвлөж байгаа. Манай сайн дурын төв нь Сөүл хотын бүх дүүргүүдэд байдаг сайн дурын байгууллагын хамгийн том төв. Тэр ч утгаараа гадаад оронтой хамтарч ажиллахаар болж байгаа юм. Анх бол бусад төвүүдтэй адил жижиг байсан. Олон сайхан сайн дурын ажил хийх сонирхолтой хүмүүс нэгдсэнээр том төв болтлоо өргөжиж чадсан. Бид Засаг даргынхаа дэмжлэгтэйгээр өргөжсөн түүхтэй. Манай Засаг дарга мундаг хүн байдаг. Тийм учраас бид ингэж ажиллаж чадаж байна гэж бодож байна.
-Та сайн үйлийг юу гэж боддог вэ?
-Их том хүрээний асуулт байна. Би жаахан тайлбарлая. Хүн бол өөрийн хүссэн зүйлийг хэнээр ч хэлүүлтгүй хийдэг. Сайн үйл гэдэг бол өөрийн цаг зав, боломж бололцоогоо хойш тавьж, бусдад чин сэтгэлээсээ тус дэм болж чадах зүйлээрээ хүмүүст туслахыг хэлэх болов уу. Хүнд боломж тэр бүр бий болдоггүй. Боломж олдвол хүмүүст туслах нь сайн үйл юм. Бид сайн үйлийг хэдий чинээ сайн хийнэ, төдий чинээ хүний амьдрал баяр хөөртэй болдог. Энд ухаан зарахаас илүүтэй зүгээр л чадах зүйлээрээ хүнд туслах юм. Бахархалтай ажил шүү дээ. Эв нэгдлийн бэлэг тэмдэг.

 

Уулзалтын төгсгөлд Засаг дарга С.Одонтуяа “Танай дүүрэгт очиж зочлоход сайхан хүлээж авсан бидний саналыг. Дүүргийн үйл ажиллагаатай танилцаж явахад, үүдний номын сан миний анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Тэгээд санаа аваад би номын челлинж фэйсбүүкээр явуулах гэж байгаа. Богино хугацаанд олон ном цуглардаг гэж сонссон. Ингээд хамтын ажиллагаа үр дүнтэй, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажил болж, сайхан ногоон төгөл бий болгох ажил маань эхэлж байгаад баяртай байна” та бүхний их үйлс өөдөө байг хэмээн ерөөснөөр хамтын ажиллагаатай дүүргүүдийн уулзалт өндөрлөв. Ирсэн зочид сэтгэл дүүрэн, нүүрэндээ баясал тодруулан машин машиндаа сууж хөдөлсөн. Баянголчууд төдийгүй нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан орчин бүрдэх эхний алхам ийнхүү эхэлж байна. Аливаа зүйл хичээл зүтгэл, хөдөлмөр ур ухаан бас хөрөнгө оруулалт их шаарддаг. Энэ бүгдийг цогцоор нь харж нэг ч гэсэн сайхан орчин бий болгохыг зорин ажиллаж байгаа “Баянгол Агро парк”-ийн залуус болон дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нарын хичээл зүтгэлээр дэлхийн жишигт нийцсэн ”Найрамдал төгөл” цэцэрлэгт хүрээлэн бий болох нь. Монгол түмэн өөдөө байж, хүн зоны сэтгэл тэнүүн байг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]