Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
ОУПХ: Боловсролын салбарт хөрөнгө оруулснаар ядуурлыг бууруулна

Олон улсын парламентын холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт”-ийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулган энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болж байна.


Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурал “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичгийг 2016 онд баталсан. Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар боловсролын сэдвээр тусгайлсан хуралдаан зохион байгуулна. Энэ нь чанартай боловсролыг бүх нийтэд хүргэх болон ядуурлыг устгах зорилготой шууд уялдаа холбоотой” гэв.

 

ОУПХ-г төлөөлж буй гишүүдийн хүйсийг 50, 50 хувь болгох зорилго дэвшүүлэв

 

ОУПХ-ны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон “Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлага бий. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн. Энэ боломжийг ашиглаад нэг чухал зүйл сонордуулъя. Ази, Номхон далайн бүс нутаг геополитикийн талаасаа их онцлог нөхцөлтэй. ОУПХ-ны Гүйцэтгэх хороонд эмэгтэй гишүүдийн оролцоо сайнгүй байдаг. Парламент дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсний үр дүн гарч байна. Харамсалтай нь, бүс нутгаас ОУПХ-г төлөөлж буй гишүүдийн хувьд эрэгтэйчүүд давамгайлсан байгааг бид 50, 50 хувь болгох зорилго дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, жендэрийн квот тогтоохыг зорьж байна. Учир нь эмэгтэйчүүд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцсоноор илүү эерэг өөрчлөлт гарахад нөлөөлнө. Тэд бодит байдлыг богино хугацаанд эергээр өөрчлөхөд нөлөөлж чадна” гэсэн юм.


Өнгөрсөн 2017 оны тавдугаар сард БНСВУ-ын Хочимин хотноо Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын чуулганыг зохион байгуулжээ. Тэр үед тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар хэлэлцсэн байна. Харин энэ удаа бүс нутгийн хэмжээний хоёр дахь арга хэмжээгээ зохион байгуулж буй нь энэ аж. Энэ хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх явцад одоогийн түвшинд хаана байгаа талаар парламентын гишүүд хамтарч тогтоох зорилготой арга хэмжээ аж.


Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан нь “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр явагдав. Энэ үеэр мэргэжлийн боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, боловсролын салбарын төлөвлөлтийн чадавхыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах талаар анхаарах зүйлс байгааг оролцогчид хэлж, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой арга болохыг онцолсон. Боловсролд хөрөнгө оруулалт хийж, бүх талын ойлголт мэдээллийг өгснөөр байгаль дэлхийгээ хамгаалж чадна гэж үзэж байв. Түүнчлэн эрүүл мэндийн талаар хангалттай мэдээлэл, мэдлэг олж авсан хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, тэр хэрээр эрүүл мэндийн салбарын зардал буурах боломжтой, хүчирхийлэлтэй тэмцэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх, гэмт хэргийг бууруулахад боловсролын үүрэг чухал гээд хүн бүрт чанартай боловсрол олгох нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд төдийгүй ядуурлыг устгах гол арга зам болохыг төлөөлөгчид онцлов.

 

С.Чинзориг: Эдийн засгийн өсөлт есөн хувьд хүрсэн ч энэ нь хангалттай үзүүлэлт биш

 

Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг ажлын байрыг нэмэх, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр “2018 онд эдийн засгийн өсөлт есөн хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 7.1 хувь болж буурсан ч энэ хангалттай үзүүлэлт биш. Ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь 1990-ээд онд хийсэн өөрчлөн байгуулалт, өмч хувьчлалын алдаатай бодлогоос үүдэлтэй. Өдгөө уул уурхайн олборлолт их байгаа ч боловсруулах салбар хөгжөөгүйтэй холбоотой асуудал тулгарч байна. Олборлох салбар ажиллах хүчний дөнгөж таван хувийг шингээж байгаа бөгөөд цаашид боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлбэл ажилгүйдлийг бууруулахад нөлөөгөө үзүүлнэ” гэв. Мөн энэ үеэр УИХ-ын дарга асан М.Энхболд “Өнөөдөр эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч цаашид 8.6 хувьд хүргэхээр төсөөлж байгаа. Тэгвэл 2016 онд Монголын нийт хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан. Хоёр жил тутамд энэ судалгааг хийдэг. Одоо гарах судалгаагаар ядуурлын түвшин хэр буурсан бэ гэдгээр бидний ажлын үр дүн хэмжигдэх учиртай. Эдийн засаг өсөөд ядуурал буурахгүй байвал эдийн засгийн өсөлтийн үр дүн, өгөөж иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс аргагүй. Тийм учраас бид эдийн засгийн өсөлтийг аль болох тогтворжуулах, иргэд өсөлтийн үр дүнг хүртэж байх боломж бололцоог бүрдүүлэхэд хурлаас гарах шийдвэр чухал юм” гэлээ.


Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулганаар бүс нутгийн улс орны парламентын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл дараах сэдвийн хүрээнд хэлэлцэх аж. Үүнд,


1.Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн
2.Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь
3.Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь
4.Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэж, гарсан саналыг төгсгөлийн баримт бичигт тусгах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
5 цаг 29 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]