Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
​Ё.Баатарбилэг: Шаардлага хангахгүй их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

Их, дээд сургуулиудад хяналт, шалгалт хийснээс зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд сургалтын чанар, орчин нөхөцлөө сайжруулах үүрэг даалгавар өгсөн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. 

Нийт 160 гаруй мянган оюутан суралцдаг 90 гаруй их дээд сургуульд аттестатчлал явуулжээ. Үүний 17 нь төрийн өмчийнх бол 70 гаруй нь хувийн хэвшлийн сургууль аж. Ингээд зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцалж, хэд хэдэн сургуулийн хөтөлбөрийг хаажээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Чанаргүй сургалт явуулдаг, өөрийн хичээлийн байр, багшгүй гэх мэт дээд боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй сургуулиудад арга хэмжээ авч байна. Одоо их дээд сургуулиудыг элсэлт, төгсөлт гээд хамгийн их ачаалалтай байдаг үе. Сургуулиуд зах зээлийн зарчмаар өрсөлдөөнд орж байгаа үе учраас бид нэр зааж цохож, олон нийтэд мэдээлээгүй. Ер нь сургалтын зөвшөөрлийг нь цуцалсан сургуулиудын талаар холбогдох байгууллагад нь мэдэгдсэн. Эдгээр сургуулиуд элсэлт авахгүй.

Энэ онд 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Жилд дунджаар 35-40 мянган хүүхэд дунд сургуулиа төгсдөг. Ингэснээр их, дээд сургуулиудад томоохон сорилт болно. Цөөхөн төгсөгчдийн дунд маш өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалтууд явагдана. Цаашид их, дээд сургуулиуд цомхон, чиглэл чиглэлээрээ маш сайн сургалтын үйл ажиллагаа явуулдаг болох ёстой гэж үзэж байна. Ялангуяа төрийн өмчийн сургуулиуд чиглэл чиглэлээ бариад сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой. Ер нь бол зах зээлийн зарчмаа дагаад гэх юм уу оюутнуудын хамгийн их сонирхож байгаа, хамгийн эрэлттэй байгаа мэргэжлээр бараг бүх сургуулиуд элсэлт авдаг болсон. ХААИС гэхэд эдийн засгийн чиглэлийн сургуультай болчихсон. Ялангуяа төрийн өмчийн их сургуулиуд төрөлжих нь чухал. Их, дээд сургуулиудын бүтэц, тогтолцоонд анхаарах шаардлагатай байна. Мөн сургалтын агуулга хөтөлбөрийг нь аттестатчилж, төрөөс онцгой анхаарахгүй бол сургууль бүр өөр өөрийнхөөрөө хөтөлбөр гаргаж, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэж байна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
16 цаг 28 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]