Уншиж байна...
 
ВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байнаАрьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ
Хүүхдүүд мөрөөдлийн сургуулийнхаа талаар ярьж байна

“Миний мөрөөдлийн сургууль” гэсэн сэдвээр ахлах ангийн сурагчид ярьж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдаан зарласан байна. Энэхүү уралдаанд ирсэн эсээ бичлэгийн шилдгүүдийг өчигдөр тодруулсан юм. Энэ үеэр сурагчдаас ямар сургуулийг мөрөөдлийн сургууль хэмээн үзэж байгааг нь тодрууллаа.

 

Сурагч Т.Номин: Хамгийн нэгдүгээрт эрүүл аюулгүй орчинг бид хүсч байна

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн сурагч Т.Номин хэлэхдээ “Манай сургуулийн хүүхдүүдэд олон асуудал тулгардаг. Тухайлбал, өнгөрсөн жил манай сургуулийн хүүхэд хөл бөмбөгийн хаалганы төмөрт даруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс хамгийн нэгдүгээрт бид, эрүүл, аюулгүй орчинг хүсч байна. Хоёрдугаарт, чанартай боловсрол авахыг хүсч байна. Яагаад гэвэл манай сургууль элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр нийслэлдээ доогуур орж байгаа.

Бид дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн, монгол хүүхэд байхыг хүсч байна. Гэтэл гэр хорооллын сургууль, хотын төвийн сургууль, улсын сургууль, хувийн сургуулийн хооронд асар их чанарын ялгаа байдгийг гайхаад олохгүй байна. Хүүхэд бүхэн адил тэгш эрхтэй хэрнээ яагаад өнгө мөнгөөр ялгагдаж, өөр өөр боловсрол авах ёстой юм бэ. Үнэхээр шударга бус санагдаж байна. Тиймээс ижил тэгш боломж, эрх тэгш өрсөлдөөнийг бид хүсч байна. Энэ бол миний мөрөөдлийн сургууль. Энэ мөрөөдлийн сургуулиа бодит байдал дээр бий болгохын тулд өнөөдөр би дуу хоолойгоо томчуудад хүргэж байна. Миний хувьд өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудлын талаар хэнээс ч айхгүйгээр үзэл бодлоо илэрхийлдэг болсон нь давуу тал.
Олон хүүхэд өөр хоорондоо ойр тойрондоо байгаа тулгамдсан асуудлын талаар ярьдаг боловч, сургуулийн захиргаа, аав, ээж, багш нартаа илэрхийлж чаддаггүй. Тиймээс би найзууддаа өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлснээр олон зүйлийг сайнаар шийдэх эхлэл болдгийг үлгэрлэн харуулахыг хүсдэг. Бидний суудаг ширээ сандал эвдэрхий, хугархай байгаагаас хичээл хийхэд тав тухгүй байдаг. Энэ бол манай сургууль дээр түгээмэл байдаг асуудал. Тиймээс ангийнхан маань санаачлаад “Иргэн” төсөлд оролцож, сургуульдаа “Урлаг” заал бариулж, сурагчдын өмнө тулгамдсан нэг ч гэсэн асуудлыг шийдвэрлэж чадсандаа баяртай байгаа. Хүүхдүүд өөрсдөө нэгдээд, тэмцэж чадвал сургуулийнхаа асуудлыг шийдэж чадна гэдгийг харууллаа.
Хотын төвийн сургуулиудад англи, хятад хэлний хичээл түлхүү ордог байхад, манай сургуульд ордоггүй. Ямар нэг хичээлээр дагнасан сонгон хичээл явуулдаг болмоор байгаа. Одоогоор мөн л сонгон, дугуйлан хичээллэхгүй байгаа. Тиймээс хүүхүүд бид гүнзгийрүүлсэн сургалттай орчинд сурахыг хүсч, мөрөөдөж байна. Монгол Улсын иргэдийг би, дэлхийд өрсөлдөх чадвартай гэж боддог. Гэхдээ өрсөлдөх чадварыг олгох бэлтгэл дутуу байна. Тиймээс ирээдүйд дэлхийд дүүлэх иргэдийг өнөөдрөөс эхлэн ижил түвшний боловсролоор хангаасай гэж хүсч байна. Бид амьдралын боломжтой, эсвэл боломжгүй гэр бүлд төрж өссөнөөрөө боловсролын ялгаатай байдлыг мэдрэх ёсгүй. Манай улсад ерөнхий боловсролын нэг л тогтолцоо байдаг. Тийм бол нэг л стандартаар жигд хүртээх хэрэгтэй. Хэдийгээр хотын захын хүүхдүүдэд үнэтэй дугуйланд сурах мөнгө байхгүй, түүнийг нь аав ээж нь төлж дийлэхгүй ч гэсэн бусдын адил хөгжиж, сурч боловсрох эрх нь байгаа гэдэгт итгэж байна. Би хүүхдүүдээ жигд хөгжүүлдэг, жигд сургадаг сургуулийг мөрөөдөж байна” гэв.

 

Сурагчдаа дэмждэг бол тэр жинхэнэ хүүхэд бүрийн мөрөөдлийн сургууль болж чадна


Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн сурагч Д.Дүүрэнжаргал “Миний мөрөөдлийн сургууль бол хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцлөөр хангасан сургууль. Үүнд сэтгэл, харилцаа хандлага чухал гэж бодож байна. Хүн бүхэн багахан сэтгэл гаргаснаар хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, сургуулийн орчинд жолооч ах, эгч нар маань хурдаа хасаад, хүлээцтэй байхаас л эхэлнэ. Ийм дадал хэвших юм бол олон хүүхдийг осолд өртөхөөс сэргийлнэ. Сургуулийн захиргаанаас ч гэсэн сургуулийн гадна болон дотор орчинд хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтэх зүйлд жижиг гэлтгүй анхаарч эхлэхээс л хүүхдийн төлөө сэтгэл хэр гаргаж байгаа нь харагдана шүү дээ.
Би сургуулийнхаа “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн ахлагч. Бид сургуулийн орчинд хүүхэд хүүхдээ дээрэлхэх, хүүхдийг томчууд дээрэлхэх байдлаас урьдчилан сэргийлэх нь эрүүл, аюулгүй орчинд суралцах эхлэл гэж боддог.
Манай бүлэг хүүхдийг хамаалах олон ажил зохиосон. Энэ ч бас миний мөрөөдлийн сургуулийн нэгээхэн хэсэг. Бид тохилог номын сан, олон давхар сургуулийн байгууламж, хөгжих дэвших боломж нээлттэй байлгахыг хүсдэг. Сургуулийн хүртээмж асуудалтай байгаа ч гэсэн одоо байгаа орчиндоо сурагчдаа бүхий л талаар нь дэмждэг байвал мөрөөдлийн сургууль болж чадна гэлээ.
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ирээдүйдээ итгэлтэй, хариуцлагатай, санаачилгатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд дэмжин туслах зорилгоор “ULAANBAATAR DREAM SUMMIT” төслийг JCI Импакт салбар байгууллага санаачилж, “Чанартай боловсрол-Ээлтэй хот-Иргэдийн оролцоо” уриан дор хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
33 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]