Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Ухаалаг эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар ярилцлаа

“Ухаалаг эрчим хүч” форум өчигдөр болж нээлтэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Финландын Элчин сайд Ярно Сиржала нар оролцож үг хэллээ. “Ухаалаг эрчим хүч” форумын үеэр Финландын туршлагыг жишээ болгон танилцуулсан. Сэргээгдэх эрчим хүчинд уян хатан нөхцөл чухал болохыг финланд илтгэгчид онцолж байлаа. Нүүрс шатаадаг станцууд бүрэн хүчин чадлаа дайчилж байж ашигтай ажилладаг бол сэргээгдэх эрчим хүчний станцууд асаах унтраах товчлууртай болохоор дуртай үедээ тохируулдаг онцлогтой гэнэ. Туушин зочид буудалд өрнөсөн сэргээгдэх эрчим хүчний чиг хандлагын тухай форумд “Эрчим хүчний өнөөгийн чиг хандлага”, “Сэргээгдэх эрчим хүчийг Монголд хэрхэн хөгжүүлэх вэ”, “Ирээдүйн эрчим хүчний үүсгүүрийн чадавхад нөлөөлөх үүрэг” гэх мэт илтгэлүүд тавигдлаа. Дэлхийн нийт эрчим хүчний 10 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж, манай урд, хойд хөршүүд сэргээгдэх эрчим хүчийг өндөр түвшинд ашигладгийг онцоллоо.

Улс орнууд хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг сонгож байгаа нь эх дэлхийдээ барьж буй том бэлэг гэв. Австрали улс 50 хувь байсан сэргээгдэх эрчим хүчээ 78 хувь болгох зорилго тавьжээ. Аргентин улсын хувьд нийт эрчим хүчнийх нь 25.5 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Далайтай хиллэдэг улс орнуудын хувьд усан цахилгаан станц гол давуу тал нь болдог байна.

 

Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудоржтой энэ сэдвээр ярилцлаа.

 

-Монголд Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн төлөв байдал ямар байна вэ?
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хувьд олон арга хэмжээг авч ирсэн. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хуулийг баталсан. Монголын хамгийн анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр Салхитын цахилгаан станц 2013 онд ашиглалтад орсон. Монголд нийтдээ зургаан нарны станц, гурван салхин цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр бүгд нийлээд 215 мега ватт хүчин чадалтай.
Монгол Улсын нийт суурилагдсан хүчин чадал одоогоор 1300 мега ватт орчим байгаа. Энэ утгаар нь авч үзвэл Монголын нийт суурилагдсан хүчин чадлын 18 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Энэ жилдээ багтаад ашиглалтад орохоор станцууд хүлээгдэж байгаа. 2020 онд нийт хүчин чадлынхаа 20 хувьд элбэг хүрэхээр байгаа. Монгол Улсын төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого байдаг. Үүнд 2030 онд нийт эрчим хүчний 30 хувь нь сэргээгдэх эрчим хүч байна гэсэн зорилт дэвшүүлсэн.
-Үйл ажиллагааны зардал хэр их гардаг бол?
-Сэргээгдэх эрчим хүчний обьектууд их онцлогтой. Хэдийгээр ямар нэг түлш үйлдвэрлэдэггүй, ашигладаггүй ч нар, салхи, ус зэрэг байгаль дээр байгаа зүйлсийг ашиглаад эрчим хүч үйлдвэрлэдэг учир маш бага зардалтай. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний обьектуудын технологийн зардал харьцангуй өндөр байдаг. Энэ нь анхны хөрөнгө оруулалт харьцангуй өндөр гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулсан компани, этгээд хөрөнгө оруулалтаа нөхөх шаардлагатай. Тиймээс харьцангуй өндөр үнэтэй зарах болдог.
-Сая ухаалаг технологиудыг танилцууллаа. Дэлхийн зах зээлд эдгээр өндөр хүчин чадалтай технологиуд ямар үнэ өртөгтэй байдаг юм бол?
-Одоогоор нарийвчилсан тооцоо хийгээгүй байна. Цаашдаа эдгээр компаниудтай яаж хамтран ажиллах вэ, ямар хувилбар байна гэдэг дээр ярилцлаа. Цаашдаа бид эдийн засаг, санхүүгийн нарийвчилсан тооцоо хийгээд Монгол Улсад ямар технологи тохиромжтой байгааг судалж нэвтрүүлнэ.
-Сэргээгдэх эрчим хүч байгаль орчинд ямар хор нөлөөтэй вэ?
-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Огт сөрөг нөлөөгүй байна гэж үгүй. Нэг талаас эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэдэг утгаар байгальд нөлөөлөх сөрөг зүйл хамгийн бага. Нар, салхи ашигладаг гэдэг утгаараа ямар нэг идэвхтэй хор нөлөө, бохирдуулах зүйл байхгүй. Ямар нэг түлш шатаалгүй, байгаль дээр үнэгүй урсч байгаа нар, салхины энергийг ашиглаж байгаа. Энэ утгаараа байгальд нөлөөлөх хор нөлөө хамгийн бага гэж хэлж болно.
-Монгол орны эрчим хүчний хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой вэ?
-Монгол Улс эх үүсвэрийн хувьд баян орон. Дэлхийд дээгүүр ордог. Энгийнээр хэлбэл, хэрвээ Монголын газар нутгийг тэр чигт нь сэргээгдэх эрчим хүчний станц болговол Хятад улсын бүх хэрэглээг хангаад, цаана нь илүү гарахаар бололцоо байдаг. Онолын хувьд бид бүх эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ үнэ өртгийн асуудал бий. Сэргээгдэх эрчим хүчинд бас сул тал байдаг. Цаг хугацааны хувьд тогтворгүй. Өөрөөр хэлбэл нар тусахаар их үйлдвэрлэгдээд, тусахаа болихоор байхгүй болчих жишээтэй. Салхи их гарсан үед эрчим хүч их үйлдвэрлээд багасах үед байхгүй болчихдог онцлогтой. Гэтэл эцсийн хэрэглэгчид тодорхой цагуудад тоног төхөөрөмжүүд нь ажиллаж, найдвартай байх хэрэгтэй. Ялангуяа Монголын нөхцөлд өвлийн улиралд ихэнх хүмүүс ажлаа тараад орой нь гэртээ хариад цахилгаанаа залган хоолоо хийх, зурагтаа үзэж, гэрээ халаадаг. Энэ үед цахилгаан бэлэн байх ёстой. Гэтэл нарны станц ашигладаг бол орой энэ нь боломжгүй. Иймэрхүү хүндрэлүүд бий.
-Монгол Улсын хувьд нүүрсний нөөц ихтэй шүү дээ. Тэгэхээр энэ нөөцөө дэлхийн зах зээлд борлуулах зам хумигдана гэсэн үг үү?
-Хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг хүнд асуудал тулгарч байна. Энэ нэг улсын эрх ашгаас хамаарахгүй. Тэгэхээр цаашдаа нүүрс их хэрэглээд байвал агаар мандал дахь хүлэмжийн хий ихэсч, хэсэг хугацааны дараа хүн төрөлхтөн оршин тогтноход хүндрэлтэй нөхцөл үүсч магадгүй гэсэн айдас, таамаг бүгдэд байна. Тиймээс байгаль орчиндоо хор нөлөө багатай технологид шилжье гэсэн хөдөлгөөн дэлхий даяар явагдаж байна.
Нүүрс гэдэг бол нүүрстөрөгч, хүчилтөрөгчтэй нийлбэл шатна гэсэн үг. Тэгэхээр хүлэмжийн хий ялгарна. Үүнийг нэмэгдүүлээд байвал хэсэг хугацааны дараа хамаг мөнгөө эрүүл мэнддээ зарцуулах хэрэг гарна. Өнөөдөр улаанбаатарчууд хямдхан нүүрсээ түлээд, бохир агаараар амьсгалаад, тав арван жилийн дараа уушгины эмнэлэгт хамаг мөнгөө өгөөд, богинохон наслах уу, эсвэл анхнаасаа цэвэр технологийг ашиглаад урт наслах уу гэдэг сонголтын өмнө байна.
-Тэр өндөр технологийг худалдаж авахад Монгол Улсын хувьд хүндрэлтэй биш үү?
-Өнөөдөр эдийн засагт хүндрэлтэй байгаа ч цаашдаа хэрэглэх нь гарцаагүй. Одоохондоо бидний санхүүгийн чадавх муу байгаа учраас ойрын 10 жилдээ нүүрсээ хэрэглэх л байх. Гэхдээ үүнийг аажмаар багасгахаас өөр аргагүй.
-Нүүрсийг шингэн хэлбэрт оруулах технологийн талаар илтгэлд дурдагдлаа. Манайд ийм боломж байна уу?
-Дэлхий дээр ийм технологи байдаг. Энэ бол шинэ биш хуучин технологи. Нүүрсийг шингэн түлш, хий болгож болно. Гэхдээ урвалын эцэст ямар ч бүтээгдэхүүн гарсан шатаад хүлэмжийн хий л ялгарна шүү дээ. Үүнийг л бодох хэрэгтэй.
-Эрчим хүчийг яаж хуримтлуулдаг юм бэ. Тэгвэл хүссэн үедээ хэрэглэх боломж гарах байх?
-Өнөөдөр дэлхий даяараа эрчим хүчийг үйлдвэрлээд шууд хэрэглэж байна. Гэхдээ эрчим хүчийг хуримтлуулах арга замыг хайсаар л байна. Бага зэрэг хуримтлуулах аргуудыг олсон. Бидний хамгийн сайн мэдэх нь гар утасны батерей. Энэ бол химийн урвалын дүнд бодис хэлбэрт оруулан гаргаж авсан зүйл. Энэ их өргөн дэлгэрч байна. Гэхдээ ийм технологиудыг томруулаад ирэхээр өртөг өндөртэй болдог. Тэгэхээр одоогийн байдлаар хүн төрөлхтөн эрчим хүчийг урт хугацаагаар, удаан найдвартай хадгалах арга замыг олж чадаагүй байна. Өөр нэг хуримтлуулах арга бол усан цахилгаан станц. Усыг өндөрт хадгалаад хэрэгтэй үед нь доош нь унагаагаад энергиэ гаргаад авчихдаг. Мөн хийг саванд шахан савлах гэх мэтчилэн аргууд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]