Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх сурагчийг өдрийн хоолонд хамруулна

УИХ-ын ээлжит чуулганы 2019 оны тавдугаар сарын 31-ний хуралдаан 10 цаг 21 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав.


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн хүүхэд багачуудадаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, “Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа эрхийг хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрдэм чадалтай монгол хүнийг төлөвшүүлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой анхааралд байдаг. УИХ өчигдөр (2019.05.30) Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх сурагч өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч 2019 оны улсын төсөвт нийт 123 сургууль, 134 цэцэрлэгийг улс даяар шинээр барьж байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Ингэснээр гурван ээлжээр хичээллэх, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт хамруулах асуудлыг бүрэн таслан зогсоох юм. Түүнчлэн 2017 оноос хойш хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох, нийт хүүхдийн 80 хувийг хамруулснаар эдийн засгийн бодит өсөлтийг үр хүүхдүүдэдээ хүргэх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгаа” гэв.

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Чуулганы хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Төсөл санаачлагч нь Автотээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт 19 удаа нэмэлт, өөрчлөлт орсноор хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, утга алдагдсан, нөгөө талаас шинэ техник технологи нэвтэрч, дамжин өнгөрөх тээвэрлэлт, ачаа болон зорчигчийн терминал, авто зам дагуух үйлчилгээ, автомашины үйлдвэрлэл зэрэгт эрх зүйн зохицуулалт шинээр хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг баталснаар автотээврийн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн, иргэдэд аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, тээврийн дэд бүтэц, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх, стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, автотээврийн салбарын хяналтыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангахад эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

 

УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчийн цалингийн хэмжээг УИХ-аас тогтоож, эрх зүйн орчныг бүрдүүлж хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 25 нь дэмжсэн. Ийнхүү гишүүдийн 58.1 хувь нь дэмжсэн тул ийн саналаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав. Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.


Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Байнгын хороо төслийг хэлэлцэх үеэр хуралдаанд оролцсон гишүүд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
8 цаг 37 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]