Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
10-хан насандаа алдаршсан Жудит Барсийн эмгэнэлт хувь заяа

Жудит Барси гэж хар нялхаараа Холливудад алдраа цуурайтуулсан бяцхан охин америкийн Калифорнийн Лос-Анжелос хотод унгараас гаралтай Марии, Жозеф хоёрын гэр бүлд 1978 онд төрж. Ээж нь хоол зөөгч байсан болохоор тэдний ажлын газар дээр хоёр цагаач үг хэлээ амархан олж танилцсан гэдэг.


Төрсөн охиноо тэд Жудит хэмээн нэрлэж, охин ердөө гурван настай байхдаа л англи, унгар хэлийг мэддэг болчихсон байлаа. Үүнээс гадна охин бүр багаасаа л жүжигчний авьяастай нь анзаарагдаж, ээж нь ч үүнийг нь дэмжин гурван настайд нь авьаслаг хүүхдүүдийн уралдаанд оруулсан нь шүүгчдийн анхаарлыг татсан гэнэ. Тэгээд ердөө л үүний дараа охиныг сурталчилгааны роликт тоглуулах санал тавьжээ.
Ингээд гуравхан настай охины анхны бүтээл нь Lay's чипсийн сурталчилгаа байлаа. Чухам энэ өдрөөс л түүний алдар хүндийн шат өгсөж эхэлсэн байна.


Тун удахгүй түүний уран сайхны кинонд урих нь тэр. Аз жаргалтай охин “Аюултай байдал” кинонд нэг их том биш дүрд тоглолоо. Америкийн алдартай жүжигчид тоглосон энэ кино тэр дороо л олны анхааралд өртөж Жудитын нэр хүнд замнал ч дагаад өсөх нь тэр. Улмаар хэд хэдэн кино, цуврал кинонд тоглоодохлоо. Сурталчилгаанд тоглохоо ч орхисонгүй, тоглосоор л байлаа. Хажуугаар нь хүүхэлдэйн кинонд дуу оруулсаар байсны хамгийн алдартай нь “Бүх нохой л диваажинд очдог”, “Цаг хугацаанаас өмнө бүтсэн дэлхий” кинонууд.

 


Жудитын дуу хоолой бүр хүүхдээрээ, өөрийнхөө наснаас ч бага насны хүүхдийн хоолойгоор дуугардаг байсан нь найруулагчдын анхаарлыг татаж, үзэгчдийн сэтгэлд хүрдэг байлаа.Тэр юмыг яг л том хүн шиг ойлгодог атлаа гурван настай хүүхэд шиг дуу хоолойтой байлаа.Тэр их ухаалаг, шинэ зүйлд тун хурдан дасан зохицож, өөртэй нь хаирлацаж байгаа хүн юу хүсээд байгааг тэр дороо ойлгон гэрээ хэлцэл хийдэг байсан юм.


Охиныг ээж нь гадаад төрхөөрөө өөрийнхөө үе тэнгийнхнийг гүйцээсэй гэсэндээ эмчид үзүүлж өсөлтийн даавар өгч эхэлсэн байна. Харин продюссерууд болохоор охин ерийн хүүхэд шиг өсөөд эхэлбэл хамаг авьяас, өхөөрдөм байдал нь үгүй болчихно гэж болгоомжилж ингэж хэрэггүй дээ гэж байсан гэдэг.
Энэ хооронд Жудит кинонд тоглосоор, шагнал авсаар, алдар хүнд нь өссөөр л байлаа. Охиныхоо авьяас, алдар хүндийн ачаар эцэг эх нь тансаг хороололд сайхан байшин худалдаж авлаа. Тэд ажил хийхээ больж, эх нь зөвхөн охиноо л халамжилж байдаг болов. Гэр бүлээрээ л Жудитийн мөнгөөр амьдарч байж.


Харамсалтай нь Жудитын гэр бүлийн бүхий л зүйл ийм сайхан байсангүй. Ажилгүй суусаар эцэг нь архи уух болов. Аажмаар бүр мөнхийн хэрэглээ болж, тэгээд асуудал дагуулж эхлэх нь тэр. Охиных нь алдар хүнд, авьяас, тэгээд өөрийн нь амьдрал түүнээс хараат мэт байх нь хөлчүү Жозефыг амар тайван байлгахаа болилоо. Эх нь болохоор ямагт охинтойгоо байж, хамт явж, түүнд туслаад Жозеф чухамдаа хэнд ч хэрэггүй мэт байх болжээ. Тэр аажмаар эхнэр нь охиноо дагаж явсаар, нэг л зурагнаас буцаж ирэхгүй явчих юм шиг санагдах болж айдаст автах боллоо.
Энэ айдас, шаналал нь яв явсаар үзэн ядах үзэл болж хувирах нь тэр. Энэ нь хуримтлагдсаар эхнэр нь гэртээ байсан нэг оройн үдэшлэг дээр задарч гарлаа. Цугларсан олон ердөө л жижигхэн Жудитыг анхаарч, Жозефыг байгаа байхгүй ч анзаарахгүй мэт байв. Энэ бүхэнд эгдүүцэж, нэг талаар “атаархсан” эцэг нь охиныг өөр өрөөнд дагуулж оруулаад уурлан хашхичиж, түлхэж унагаажээ. Охин шалан дээр унаж, маш их айсан байна. Эх нь ч гэсэн Жозефоос айгаад юу ч хэлсэнгүй.


Жозеф өөр амьдрал туулсан, Францад амьдарч байхдаа бас л унгараас гаралтай Клара гэж бүсгүйтэй гэрлэж бүр охин хүү хоёртой болж байсан аж. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд Жозеф хүн хөдөлмөр хийж, мөнхийн дутуу гачуугаасаа болоод бухимдаж, тэгээд л архитай нөхөрлөх болжээ. Оройдоо согтуу ирж, эхнэр, том хүү хоёроо зодох болсноор эхнэр нь түүнээс салан хоёр хүүхдээ аваад явсан гэдэг. Жозеф хэчнээн уучлал гуйж аргадсан ч тэр эргэж ирээгүй юм байна.
Харамсалтай нь Жозефын энэ араншин шинэ гэр бүлд нь ч гэсэн үргэлжлэхдээ огт өөр хэлбэрээр илрэх нь тэр. Энд бүх зүйл хангалттай, хүрэлцээтэй, харин ч бүр тансаг байсан ч бүх зүйл охиноос нь хамааралтай байлаа. Ингээд л согтуурсан, бухимдсан Жозеф ёстой л “жаргал даахгүйн зовлон”-д нэрвэгдэж эхнэр Мариягаа яг л өмнөх эхнэрээ зоддог байсан шиг зодох болов. Мария цагдаад мэдэгдсэн ч түүнийг зодсон ул мөр, шинж тэмдэг алга гээд цагдаа хэрэгссэнгүй.


1987 онд Жудит Багамын арлуудад очиж “Аварга загас” киноны зургийг авхуулахаар явах болов. Замд гарахын нь өмнө Жозеф бас агсан тавьж эхнэрээ зодлоо. Шөнө хутга барин орны нь дэргэд ирж хэрвээ эргэж ирэхгүй юм бол та хоёрыг хоёуланг чинь ална гэж заналхийлснээр охин учиргүй айжээ. Ингээд зургийн дараа охин эхтэйгээ гэртээ эргэн ирсэн ч зан араншин нь огцом өөрчлөгдөж эхэлсэн байна.
Охин үүнээс хойш их цочромтгой, байнгын уур уцаартай байдаг болсныг эргэн тойрныхон ч үүнийг нь анзаарч эхэлсэн байна. Хүмүүстэй харилцахдаа ч ойлголцохоо больж, инээмсэглэж хөгжилдөх нь улам л ховордлоо. “Бүхий л ноход диваажинд очдог” киноны зураг авах үеэр найруулагч нь түүний араншинг анзаарч ярилцахыг хүсэхэд охин уйлан байж бүхий л түүхээ чин үнэнээр ярьсан байна. Ингээд сэтгэл зүйч эмч дуудсанаар Жудит асар их бухимдал, сэтгэлийн дарамтад байгааг тогтоожээ. Тэр эхдээ хандаж өөрийг нь хүүхэд хамгаалах албанд өгөхийг гуйсан байна.
Мария үүнийг сонсоод эргэлзсэн ч харамсалтай нь тийм ч хурдан шийдсэнгүй. Нөхөр нь мөн л янзаараа гэр бүлдээ дуулиан тарьж, эх охин хоёрыг ална тална гэж сүрдүүлэн заналхийлсээр. Мария харин тэднийг гэртээ эргэж ирэхгүй бол Жозеф тэртэй тэргүй хаанаас ч гэсэн олно гэж айж байлаа. Ойр дотныхон нь Жозефын энэ заналхийллээс болоод Марияг гэрээсээ яв гэцгээсэн ч харамсалтай нь тэр маш их айснаасаа болоод ийм алхам хийж чадсангүй. Гэхдээ тэр Жудитэд айх аюулгүй нөхөдтэйгөө амар тайван байж болох байр гэрээсээ хол олж өгсөн байна. Орой нь охин эцэг нь хүлээж байсан гэртээ иржээ.


Ийм гашуун түүх удаан үргэлжилсэнгүй... 1988 оны долдугаар сарын сүүлчээр Жудит найзуудтайгаа үдэшлэг дээр байсан байна. Баярын дараа найз нь гэртээ хамт хоноё гэж гуйсан ч охин зөвшөөрсөнгүй, гэрээгээ очжээ.Энэ гайт шөнө эцэг нь түүний унтлагын өрөөнд сэмхэн орж ирээд охиныг буудан хөнөөсөн байна. Шууд толгойд нь буудсан болохоор охин ч газар дээрээ нас барж, буун дуугаар орж ирсэн Марияг бас хөнөөжээ. Ингээд Жозеф эхнэр охин хоёрынхоо цогцосны дэргэд хоёр хоног зүгээр сууж. Хаалганы хонх дуугарахад ч хариу өгсөнгүй. Цагдаагийнхны нэг удаагийн хонх цохиход л тэр “Гэр бүлийнхэнтэйгээ салах ёс хийж байна” гэж хариулсан гэдэг.


Долдугаар сарын 27-нд Жозеф цогцсууд дээр бензин асгаж шатаагаад өөрөө гараашдаа орон амиа хорложээ.
Бяцхан Жудит, Мария хоёрыг Холливудад 1988 оны наймдугаар сарын 9-нд оршуулсан байна. 1989 онд Жудитын Анна-Мирийн дүрд нь дуу оруулсан бүх шинэ хүүхэлдэйн кино дэлгэцэнд гарсан байна. Жудитын дуу оруулсан “Бүхий л нохой диваажинд очдог” кино бүх цаг үеийн хүүхэд багачуулын дуртай кино хэвээр байж өнөө ч гэсэн хүүхэд төдийгүй насанд хүрэгчид ч шимтэн үздэг кино хэвээр байсаар байгаа юм.
Тэр богинохон амьдрал, уран бүтээлийн ахархан хугацаандаа хүүхэлдэй, урансайхны, болон телевизийн цуврал 13 уран бүтээлд оролцож, дуу оруулсан байдаг юм. Ялангуяа түүний хэн ч давтамгүй хүүхдийн алиа хонгор дуу хоолой, дуу оруулах чадварыг найруулагчид биширдэг байсан гэдэг.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]