Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Японы гэрэл зурагчин монголчуудын 36 жилийн түүхийг өгүүлсэн ном гаргав

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар -1983” гэрэл зургийн номын нээлт өчигдөр Монгол-Японы төвд боллоо. Сүгияама Тэрүзо 1983 онд манай улсад ирж байсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэлх хугацааны өөрчлөлтийг гэрэл зураг болгон үлдээснээ ийнхүү нийтэд толилуулж байна. 

Тэрбээр үзэсгэлэнгээ нээж хэлсэн үгэндээ “Анх 1983 оны зун Монголд ирж байлаа. Тэр үед БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрх угтсан. Намайг Сүгияама буюу монгол дуудлагаар найзууд маань “Сүүгүй ямаа” гэж дууддаг. Анх Чойжин ламын сүмийг үзээд өвөрмөц сэтгэгдэл төрж буддын шашны сүм музейн зураг авах хүсэлтийг холбогдох яаманд гаргасан боловч зөвшөөрөөгүй. Тухайн үед гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байсан. Харин 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийн даргатай хамтарсан соёлын өвийн зураг авалтын ажлыг эхлүүлсэн” хэмээв. Уг зураг авалтаараа тэрбээр “Монголын соёлын өв” дөрвөн цуврал гэрэл зургийн цомог хэвлэсэн нь дэлхийд анх Монголын гэрэл зургийн томоохон бүтээл болж, өндрөөр үнэлэгдэж байжээ.
“Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист засаглалтай үеийн Улаан­баатар, 1992 онд социалист засаглалаас ардчилалд шилжсэн “Монгол Улс”-ын нийслэлийн өнгө төрх, монголчуудын амьдрал, уламжлал, хувцаслалт гэх мэт соёлыг 36 жилийн түүхийг гэрчилсэн 223 зураг багтсан байна. “Улаанбаатар 1983” номд 3000 орчим зургаас 226 зургийг шилж оруулсан бөгөөд Улаанбаатар номын сан, Үндэсний номын сангуудад бэлэглэх тул оюутан залуус зорьж очиж, үзэж сонирхох боломжтой.
Амьдралынхаа 36 жилийг Монголын гэрэл зурагт зориулсан Сүгияама Тэрүзонь 1987 онд “Монгол зураг” /Монголын шашны зураг/, 1988 онд “Монголын дүрслэх урлаг”, 1990 онд “Монголын сүм хийд” болон архитектур”, “Монгол уран баримал” /Монголын цутгамал бурхдын зураг/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1996 онд “Монголын нууц эрдэнэс”, 1998 онд “Монголын шашны урлаг” гэрэл зургийн цомог тус тус гаргаж “Алтан гадас” одон болон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]