Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Эрс шийдэмгий “бичилттэй” хосгүй үнэт өв

Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт өв “Азарганы ноцолдоон” зургийг танилцуулж байна. Төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжав Монгол хүн бүрийн сэтгэлийг огшоох энэ алдарт бүтээлээ 1958 онд 43 насандаа туурвижээ. 

Намрын нэгэн сайхан орой хар хүрэн, зээрд зүсмийн хоёр азарга ноцолдож байгааг та бүхэн харж байна. Цаад уулсынх нь орой шаргалтан, наад уулсын сүүдэр азарга ноцолдож буй хөндийд буужээ. Үйл явдлын өгүүлэмжид унагаа дагуулан цааш давхих гүү, уурга барин азаргануудын зүг ойртох эзэн малчин багтсан байна.
Амьдралын тэмцэл, бахдал бүхнийг нэгэн дэвсгэрт буулгасан энэ бүтээлээ зураач хэдэн жилийн турш, бодож боловсруулж зурсан гэдэг. Мал, амьтны сэдэвт зургаар гаршсан түүний энэ зураг хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад бүртгэлтэй.
“Азарганы ноцолдоон”-ыг ажиглах бүрт шинэ мэдээлэл бий болдог. Магадгүй урлаг судлаачдын насаараа судлах сэдэв нь ч энэ байж болно. Өөрийнхөө бүтээл бүрээр шинэчлэлийн салхи үлээлгэж байсан О.Цэвэгжав гуай хөрөнгөтний урлагийг сурталчилсан хэмээн донгодуулж явсан ч үүнийхээ ачаар Монгол дүрслэх урлагийн түүхэнд мөнхрөх бүтээл туурвижээ.
Азарга ноцолдож байгаа тийм ч элбэг харах боломжгүй ч энэ өрнүүн үйл явдлыг өнөө цагт бол гэрэл зургийн дуранд буулгаж байгаад зурчих боломжтой. Харин О.Цэвэгжав гуай энэ зургийн зохиомжийг хэдэн жилийн турш бодож, боловсруулж явсныг мэргэжил нэгтнүүд нь дурсдаг. Тиймдээ ч мөнхийн бүтээлийн нэр нь хүртэл оновчтой, сонсголонтой болсон биз.
Зургийн зүүн төв хэсэгт ноцолдож байгаа хоёр азаргыг зурж, хуйлран буй адуун сүрэг, баруун талд тэртээ алсад гэр, мал тодрон харагдана. Түүний бүтээлүүд амьд “бичлэгтэй” байдгийн илрэл нь энэ. Цаанаас ирж яваа эзэн малчин ч аргагүй л өөрийнхөө сүргийн зүг яваа мэт эрмэг харагдана.
“Азарганы ноцолдоон” зураг зотон тосоор бүтээсэн 200х147 см хэмжээтэй. Өдгөө энэ зураг Монголын уран зургийн галерейн Хосгүй үнэт бүтээлийн танхимд хадгалагдаж, олны хүртээл болж буй юм.
Энэ зурагт цагаанаас тод хар өнгө хүртэлх хэдэн янзын өнгө буй. Гэсэн ч өнгөний зохицол нь тухайн тэмцэлт үйл явдлын өгүүлэмжийн улам тодруулж байгаа учраас хоорондоо огт зөрчилддөггүй.
Хар хүрэн азарга ид насны, хүч тэнхээ эрмэг чадлыг үзүүлж байхад зээрд зүсмийн азарга зориг төгс, залуу насны цог жавхааг илэрхийлнэ.

Ардын зураач О.Цэвэгжав ОХУ-ын Чита мужийн Агын Буриад аймгийн Шаазгайт хэмээх газарт малчин ард Очирын гурав дахь хүү болон мэндэлжээ. Аав нь үхэр болон морин тэрэг хийдэг гарын дүйтэй хүн учраас хүүгээ урлан бүтээх үйлд дуртай болгон өсгөжээ. Хожим нь Багшийн сургуульд суралцаж байхдаа Б.Соёлтой, К.Померанцев нараар уран зургийн арга барил заалгаж, 1935 оноос Багшийн сургуульд багшлахын зэрэгцээ Ленин клубийн зураач А.Бушнев, театрын зураач Н.Бельский нарын удирдсан Европын уран зургийн дугуйланд явдаг байжээ.

 

М.Нандин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]