Уншиж байна...
 
Бие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
Номын Ертөнц

 “Хүүхдийн ертөнц” зургийн улсын уралдаанд шалгарсан 84 бүтээл “Монгол арт” галерейд нээлтээ хийлээ. Өнгийн цэцэгс алгалсан, өөр өөрийн ертөнцийг байгаагаар нь дүрсэлсэн хүүхдийн зургуудыг харахад үлгэрийн оронд очсон юм шиг санагдана. “Айл гэр”, “Хөдөөгөө зүүдлэв“, “Миний хайртай хурдан шарга”, “Айрагтай монгол” зэрэг тэр чигээрээ монгол ахуй, ёс заншил, уламжлал шингэсэн хүүхдүүдийн бүтээлүүдийг дэлгэжээ.

 

Уралдааны тэргүүн байрыг “Үй-Цай” бүрэн дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Г.Ундраа “Мөрөөдлийн ертөнц” бүтээлээрээ эзэлсэн бол 53 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч С.Очир-Эрдэнэ “Хотын гудамж” бүтээл, Монгени цогцолборын хоёрдугаар ангийн сурагч Т.Цэлмэг “Монголын нэг өдөр” бүтээлээрээ хоёрдугаар байрын шагнал хүртэв. Харин гуравдугаар байранд 53 дугаар дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Г.Ананд “Чингисийн байлдаан”, “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн сурагч Н.Содсэцэн “Мал тооллого”, “Шинэ өнөөдөр” сургуулийн сурагч Б.Гантуул “Айраг уух сайхан” бүтээлээрээ тус тус шалгарлаа.


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын зураачдын эвлэлийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид гуай сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрбээр “Монголын хойч ирээдүй болсон багачууддаа, багш, эцэг, эхчүүддээ эх үрсийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр хүүхдүүдийн инээд хөөрөөр чимсэн цоо шинэхэн “Монгол арт” галерей үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Их бэлгэшээлтэй сайхан үйл явдал болж байна. Энэ галерей үндсэндээ дөрвөн давхар. Давхар бүртээ 350 м.кв талбайтай нийт 1400 м.кв бүхий талбайтай галерей. Шинэ орчин үеийн галерей монголын үе үеийн зураачдын мөрөөдөл болж байсан билээ. Энэ галерейд монголын дүрслэх урлагийн шинэ үеийнхэн бүтээлээ дэлгэн, төрөн гаргах, гадаад, дотоодын үзэгчдийн нүдийг баясгах их өргөө болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]