Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
АЯЛАЛ, АМРАЛТЫН УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ, МАНАЙХААН...

Хөдөлгөөн хэрэгтэйг мэдэхгүй хүн гэж үгүй. Амарч, аялах дургүй хэн ч байх билээ. 

“Хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг үг хэчнээн үнэн болохыг хашигдмал, хязгаарлагдмал бидний амьдрал өдөр бүр сануулсаар байна. Суурин соёл, суугаа ажил, хүзүү, нурууг хөшингжүүлж, гэдсийг урагш нь, өгзгийг арагш нь түрдгийг хэн бүхэн л мэднэ. Иймэрхүү тэг дөрвөлжин, саран дугуй хэлбэр галбиртай байхыг хэн ч хүсдэггүй. Өвөл, хавар, намрын саруудад хурааж цуглуулсан хуян шар ус, тарга тэвээргээ тараангаа алжаалаа тайлж, сэтгэл санаагаа цэгцлэх ганцхан боломж олддог зуны улирал ирж байна. Монголын зун улам охор, бидний завгүй байх цаг улам урт болсоор л...
Монголчууд өвөлжингөө баяр тэмдэглээд, зунжингаа амардаг гэж шүүмжилдэг ч өнөөгийн бидний амьдралын нөхцөл боломж үүнээс өөр аргагүй. Тиймээс зуны амралтаа аялал, үр бүтээлтэй өнгөрөөх нь ухаалаг хүний бас нэгэн чадвар юм шүү.
Бидэнд нэг сул тал байдаг. Уулзалт, ажил, хоол идэхээ хүртэл бүхий л зүйлээ төлөвлөдөг хэрнээ амралтаа төлөвлөдөггүй. Эндээс харахад амралт бол тааваараа унтаж, дураараа тэнэх, хүссэнээрээ идэж уух цаг хугацаа гэж ойлгосон хэвээрээ. Зөвхөн өөрт тань олдож буй өчүүхэн гэхээргүй энэ цаг хугацааг үр ашигтай өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулж суръя. Амралт бол таны эрүүл мэнд болоод сэтгэл оюунаа жилдээ нэг цэгцэлж авах хамгийн том боломж юм. Тиймээс зуны амралтаа хараахан эхлээгүй байгаа бол явган алхалтыг санал болгож байна. Мөн зуны амралтаа өдрөөр нь төлөвлөхийг зөвлөе.


Төлөвлөхгүйгээр амарч чадлаа гэж үү?

Амралтын төлөвлөгөөгөө гаргахын тулд эхлээд уншиж судлах нь зүйтэй. Ингэхдээ аль болох эрүүлжих бас гэр бүлийнхэнтэйгээ шинэ газар үзэх, шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлсийг хамтдаа туршиж үзэхийг хичээгээрэй. Эрүүл мэндийн хамгийн гол эх ундарга бол нар, ус, агаар. Нэмээд эко монгол хоол хүнс. Үүнийг нэгэн дороос хүртэнгээ хүүхдүүдээ байгаль дэлхийтэй зөв харилцах, танин мэдэх аялал-сургалтыг хослуулж болно. Өөрийнхөө аяллын маршрутыг төлөвлөн гаргахдаа эцэст нь үр дүнгээ тооцох нь чухал. Энэ жил цагаан идээний аялал эсвэл хангайн аялал, говийн аялал гэх мэтээр. Тухайлбал цагаан идээний аялал хийж байсан туршлагаасаа хуваалцъя. Зуны амралт эхлэнгүүт судалж тооцоолсны эцэст хөдөөгүүр ходоодоо цайруулах сүүний аялал хийнэ. Хөдөөгүүр аялангаа малчин айлуудаар орж идээ цагаа хэрхэн боловсруулдгийг хүүхдүүддээ танилцуулангаа зоогийн ихэнхийг цагаан идээнээс бүрдсэн байхаар төлөвлөнө. Үүнийгээ аяллын зорилгоо болгох нь улам сонирхолтой. Аяллаа зорилгогүй хийдэг нь хамгийн ухаалаг бус явдал. Мэдээж үнэ ханшийн мэдээлэл авч сүү цагаан идээ худалдаж авах, малчин айлд өгөх бэлэг сэлтээ бэлтгэнэ. Мөн тодорхой дүрэм гаргана. Аялах хугацаандаа амттан болон нөөшилсөн бүтээгдэхүүн идэхгүй гэх мэт. Наадмын үеэр айраг гардаг тул амралтынхаа хугацаанд хоолны цэсээ нэмсээр явна. Энэ мэтээр аяллаа илүү сонирхолтой, өгөөжтэй болгохыг хичээгээрэй. Аяллаа хэрхэн төлөвлөж зохиож байгаагаас та болоод таны гэр бүл хэр зэрэг халуун дулаан уур амьсгалтай, эрүүл, ухаалаг хүмүүс вэ гэдэг нь шууд харагддаг.
Амарч явна гээд унаа машиндаа уруугаа түрүүлгээ унаж ойчсон байдалтай, таарсан айл, амралт болгоноор хэсүүчилж, архи үнэртүүлж өглөө оройгоо ч ялгахгүй өрвийсөн царайлсан хүмүүстэй бид зун олон таардаг. Ийм байдалтай амарвал хайран цаг хугацаа, хайран эрүүл мэнд болох биш үү. Амралтаараа хаа сайгүй хагас галзуу, хагас эрүүл байдалтай явсаар хиртэй хувцсаа угаахын тулд хэдхэн хоногийн өмнө ирж болохгүй. Ийм байдалтай амарвал дахин нэг жилийг хэрхэн давна аа хэмээн тархи ядарч эхэлнэ гэсэн үг.
Зөв аялах бол хувь хүний соёл юм шүү. Өөрийгөө төлөвшүүлж, зөв аялж амардаг болохын тулд гэр бүлээрээ явган алхалтаас эхэл. Явган алхах нь хүнийг олон зүйлд сургадгийг алхах явцдаа олж мэддэг.

 


Алхалт бол зүгээр нэг алхах гэсэн үг биш

Хоёр хөлөө зөөж тавиад зөрүүлж гишгэж хэн ч чадна. Харин явган аялал, алхалт бол өөр зүйл. Явган алхалтын эрүүл мэндийн ашиг тусыг өгүүлээд баршгүй. Гэхдээ эхний ээлжинд хэцүү санагдаж байгаа бол таягтай алхаарай. Таягаараа газар тулан явах нь гарын суларсан булчинг чангалдаг. Эрүүлээр жин хаях, бие цэгцэрч тэгшрэх боломж. Амралтын өдрүүдийн явган алхалтад хүүхдээ дагуулж мөн гэр бүлээрээ алхвал хуримтлагдсан таагүй харилцаа сайжирч бие биедээ тавих халамж, анхаарал дээшилдэг. Шинэ найз нөхөдтэй болж оюун ухаан саруулжина. Тиймээс хүмүүсийн алхах дуртай Богд уулын маршрутыг Засгийн газраас албан ёсоор баталсан билээ.


Богдхан уулын явган аяллын зам, чиглэл

• Төрхурах – Цэцээ гүн – 8.5 км
• Манзушир – Цэцээ гүн – 8.4 км
• Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт – 4.5 км
• Зайсан – Тэнгэр хад – 6.4 км
• Баянзүрхийн товчоо-Тэмээн хад-3.1 км

Эдгээр маршрутын дагуу сошиал группуудэд нэгдээд жилийн дөрвөн улиралд алхаж болно. Сайн мэдэхгүй бол цөөхүүлээ болон ганцаараа алхах гэсний хэрэггүй. Байгалийг басч болдоггүй учраас төөрөх, гэмтэж бэртэх эрсдэл учирна. Хүн хүссэн үедээ спорт зааланд хичээллэж болох ч эрүүл агаарт хийсэн дасгал үр дүнг 50 хувиар нэмэгдүүлдэг.
Мөн нэг монгол хүнд хааш хаашаа төө хэртэй спорт заал оногддог оронд бид амьдарч байна. Харин 1,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай улс билээ бид.
Тиймээс аялаад бай, алхаад бай. Урагшаа.


Явган аялал буюу алхалт бол зөвхөн хүн өөртөө зориулж хийдэг чухал ажил учраас хүн дуурайх, хүмүүст аятайхан харагдахыг хичээх хэрэггүй. Зуны улиралд явган алхахад нүүр борлоно гэж хүмүүс ам хамраа таглан алчуур, ороолт зүүдэг. Энэ харин ч амьсгалаар нүүрэнд сэвх толбо үүсдэг. Мөн Монгол орон D витамины дутагдалтай бүсэд оршдог гэдгийг санагтун. Өвөлжингөө үрэл залгиж явснаас нүүр царайгаа наранд гаргаад алх. Өвлийн алхалтад торгон алчуур нь наалдаад хөлдчихсөн, зуны алхалтад хөлөө холгочихсон хүмүүстэй таарах нь олон. Аялал бол өөртөө бүрдүүлэх ямба биш харин эрүүл өөдрөг тав тух байх учиртай. Аялал бол түр хугацааны минималист амьдрал гэдгийг санавал зохино. Бусдаар хэрэглэдэг бүхнээ чирч явах нь аялал, алхалтыг тань улам бэрхшээлтэй болгоно. Байгальтай хэрхэн хөнгөн хялбараар дасан зохицож амьдарч чадах нь вэ гэдгээ сориод үзэхэд гэмгүй. Ингээд эхлэн алхагчдад зөвлөмж хүргэе.

 

• Биед таарсан, хөдлөхөд чөлөөтэй, бариу биш, хөнгөн, хүйтнээс хамгаалах, агаар чөлөөтэй нэвтрүүлэх хувцас цөөн тоогоор сонгоно.
• Шагайгаар татсан, эсвэл бага зэрэг давсан түрийтэй гутал өмсөх нь чухал. Гутал хөнгөн, арзгар ултай байвал сайн. Шинэ гутал авсан бол аян замд гарахаасаа өмнө өмсөж хэвшүүлэх хэрэгтэй. Мөн нэг дүрэм нь 2-3 оймс авч явах.

• Байгалийн гаралтай материалаар хийсэн аяны хөнжил, хувцас тохиромжтой. Монгол дээл хаана ч сайн хувцас, хучлага, дулаалга, хамгаалалт болдог.

• Аяны үүргэвчинд ойр зуурын зүйлс байх бөгөөд эмх цэгцтэй, авахад хялбар байх шаардлагатай. Хэтэрхий чихэж дүүргэсэн үүргэвч аяллын үед бэрхшээл учруулна. Үүргэвчид литр усны сав, ээлжийн даавуун футболка, өглөө оройн сэрүүнд өмсөх салхинаас хамгаалах нимгэн куртик, борооны цув, нарны шил, нарны хамгаалалтын тос, уруул өнгөлөгч, ойр зуурын эм, нарны малгай, жижиг оврын гар чийдэнг бэлдсэн байвал зохино.
• Гараа урж шархдуулахаас сэргийлж өмсөх нимгэн бээлий хэрэгтэй.
• Идэх, уух зүйлс их хэрэггүй. Хааяа уусгаж идэх хар шоколад авч явахад гэмгүй. Аян замд хэт их идэх нь биеийг хүндрүүлж улам ядраадаг. Аялж, алхангаа далимдуулан өөрийгөө эцээж ядраахгүй дэглэм барих нь санадаг л санаа шүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]