Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
БИЕ, СЭТГЭЛИЙН ЯРУУ НАЙРАГ БҮЖГИЙН СПОРТОД ШУНАН ДУРЛАХЫН УЧИР...

 Энэ хорвоогийн хамгийн нандин сайхан зүйлсийн нэгд бүжгийн урлаг зайлшгүй багтана. Бүжиг бол хэмнэл,  хөдөлгөөн, хөгжихүй, хөгжим...сэргэлт бас тайтгарал. Бүжиг бол бие сэтгэлийн яруу найраг. Ийм л учраас хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгалгүй бие сэтгэлээрээ тэрхүү яруу найргийн бал бурмыг амтлан таашаахаар дурладаг биз ээ.

Ийм л  бал бурмын амтанд дурласан 24 хүн галт тэргэнд суухаар өглөө эртлэн вокзал дээр бужигнаж байв. Энэ 24 хүн бол LEADERS DANCE бүжгийн клубын тамирчид юм.  Өөрийн  хүсэл,  зорилго,  сонирхлоороо нэгдэн нийлж долоо хоногийн дөрвөн өдөр бүжгийн клуб рүүгээ бэлтгэлийн хувцсаа цүнхлээд гүйдэг тийм л хүмүүс. Өөрөөр хэлбэл стандарт хэмээх нандин тансаг бас хэцүү бүжгийн төрлийг сонирхон, сонгон хичээллэгсэд. Баянбуурал хэмээх амралтын газар болох “Үндэсний аварга шалгаруулах бүжгийн цугларалт- 2020”-д явахаар баяр хөөртэйгөөр цугларсан нь энэ.

Удалгүй чиглэлийн галт тэрэг ч ирж хамтдаа хөгжилдөн явахаар нийтийн өрөөнүүдэд “чихэв”. Бүжгийнхэн ямба мэдэхгүй тэгээд ч бүжиг гэдэг хүнийг багийн сэтгэл, зорилгод бүрэн нэгтгэж чаддаг учраас ганцаараа тухлаж, бодлогоширч явах боломжгүй болгодог ажээ.

Биеийн хүч, ухааны ураар бүжиглэдэг гэвэл хүн гайхах болов уу. Үнэндээ тийм. Биеэ удирдах, хэмнэл мэдрэх, хөгжим сонсох, хөдөлгөөний техник, хурд, хүч, орон зай,  тооцоолол гээд бие,  тархи хоёр хамаг л эрчмээрээ ажиллахыг шаарддаг урлаг бол стандарт бүжиг. Бас дээрээс нь сэтгэл нэмэгдэнэ. Сэтгэлээрээ уусч, уярч,  жаргаж бүжиглэхгүй бол бүжиг, бүжиг биш алдаагүй хөдөлгөөний дэс дараалал болно. Тиймээс л бүжгийг бие сэтгэлийн яруу найраг гэдэг билээ.

Дэлгэр Монголынхоо  зуныг галт тэрэгний цонхоор тольдож, хөдөөгийн салхи үнэртсээр зорьсон газраа ирлээ. Эх орон маань байгалийн үзэсгэлэн гоогоо хэдийнээ  бүрдүүлжээ. Үндэсний аварга шалгаруулах бүжгийн цугларалт хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд 21 аймгаас бүжигчид ирж оролцдог цар хүрээ томтой арга хэмжээ юм. Энэхүү тэмцээн нь LEADERS DANCE бүжгийн клубын нэрэмжит тэмцээн бөгөөд тус клуб хоёр дахь удаагаа санаачлан зохион байгуулсан нь энэ юм. Цугларалтын гол зорилго нь бүжгийн спортын болон  нийтийн бүжгээр сонирхон хичээллэж буй тамирчдын мэдлэг,  чадварыг дээшлүүлэхэд чиглэгддэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс тэмцээнээс гадна хүрэлцэн ирсэн багш нар өөр өөрийн ур чадвараас тамирчдад зааж сурган “номын дуу” сонсгодгоороо үр өгөөжтэй болов.

Энэ удаагийн цугларалт  хэдийгээр цар тахлын хөл хориотой, сонгуулийн төгсгөл давхацсан үе тохиосон ч бүжигт дурлах 120 тамирчны хөлийг хорьж дийлсэнгүй хөдөө орон нутгаас багууд хүрэлцэн ирсэн байв. Тухайлбал  Улаанбаатар хот,   Дархан хот,  Сэлэнгэ,   Хөвсгөл,     Баянхонгор,  Өвөрхангай,  Өмнөговь, Дорноговь,  Говь-Сүмбэр, Сүхбаатар,  Орхон зэрэг аймгуудаас 120 гаруй тамирчид ирж оролцсон юм.  Спортын  болон нийтийн бүжгийн тэмцээнд тамирчид:

-Насанд хүрэгчид 19-29 нас

-Сениорь-1 30-39 нас

-Сениорь-2 40-49 нас

-Сениорь-3 50-59 нас

-Сениорь-4 60 ба түүнээс дээш гэсэн насны ангиллаар өрсөлдлөө.

Бүжгийн тамирчид бүжиглэхээс гадна спортын олон төрлөөр шаггүй тамирчид гэдгээ харуулав. Шатар, даам, гар бөмбөг, олс таталт, ширээний теннис зэрэг спортын аваргуудаа мөн шалгаруулсан юм. Спортын бага наадамд  Шилдэг аймгаар Өмнөговь, Шилдэг хотоор  Дархан хот, Шилдэг зохион байгуулалттай клубээр  “LEADER DANCE” бүжгийн клуб тус тус шалгарлаа. Монголын бүжгийн зөвлөл, Бүжгийн спортын холбооны  мэргэжлийн хэлтэс хариуцсан захирал Монгол Улсын  СТА Д.Ганбаяр, бүжгийн спортын  дэд мастер Ч.Хулан багштай   “LEADER DANCE” бүжгийн клуб 33 медалийг хүртэж эвсэг, зохион байгуулалттай  шилдэг клуб гэдгээ баталсан юм.  Мөн шүүгчийн сургалт шалгалт амжилттай зохион байгуулагдаж МБЗ-ийн нийтийн бүжгийн хэлтсийн дэргэд 11 шүүгч бэлтгэгдэн гарлаа.

Ийнхүү сургалт, тэмцээн хосолсон хоёр дахь удаагийн цугларалтад олон тамирчид медалийн өнгөө ахиулж, бүгдээрээ сурч мэдсэн зүйлтэй, арга туршлагаа солилцсон, хөгжил хөөрөөр дүүрэн сайхан болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
185.5.250.188
You can download any of the provided casinos above without any problems. If you download the casino app, it purposefulness travail like a conformable reproduction of the power supply site from the unstationary version. Unfortunately, all the apps you download choice however commission on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced mechanical applications. The most suitable casino apps benefit of Android The muddle is that declaration Android apps and
2021/11/18
1981168.151.229.58
I will right away clutch your rss as I can not find your email subscription link or newsletter service. Do you’ve any? Kindly permit me realize so that I may subscribe. Thanks. Hi there, I check your blog on a regular basis. Your story-telling style is awesome, keep it up! Hi! Someone in my Myspace group shared this site with us so I came to take a look. I'm definitely enjoying the information. I'm book-marking and will be tweeting this to my followers! Exceptional blog and
2020/07/12
Zochin202.55.180.58
Mundag zaluusdaa bolon chadvarlag bagsh nartaa bayarlalaa. Urlag sportiin unduruus undur gyalalzsan amjiltiig husie.
2020/07/06
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]