Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Бүх цаг үеийн шилдгийн шилдэг Чарли Чаплин

Англи-америкийн жүжигчин, найруулагч, зохиолч, продюссер, хөгжмийн зохиолч Чарльз Спенсер Чаплин 1889 оны дөрөвдүгээр сарын 16-нд английн нийслэл Лондонд нэг их нэрд гараагүй мюзик-холл жүжигчний гэр бүлд төржээ. Тэгээд ч бүтэл муутай байснаас Чаплин эхтэйгээ өссөн байна. Ядуу амьдралаас болоод эх нь өвчилж Чарли дүүтэйгээ тэнүүлчлэн, дараа нь түүнийг гудамжны хүүхэд хүлээн авдаг газар хүргэсэн байна. 1898 онд эх нь эмнэлгээс гаран хүүхдүүдээ аван Метли-стритэд нүүж очжээ. Чарли есөн насандаа хүүхдийн “Ланкширын найман залуу” хамтлагт орж хоёр жил хөдөө нутгаар явж тоглосон байна. 

 

Ингээд ансамблиас гаран дуу дуулж бүжиг бүжиглэж, сонин худалдаж, хувийн сууцанд зарц хийн, хэвлэх үйлдвэрт ажиллаж бүжгийн багш, шилний үйлдвэрт, хашаа цэвэрлэгч зэрэг төрөл бүрийн ажил хийж байсан гэнэ.
Тэр 16 насандаа гэрээсээ явж театрт ажиллах болсноор жүжигчний нь замнал эхэлсэн гэж болно. 1907 онд түүнийг Ф.Карногийн пантомимод тоглуулснаар 1912 онд америкт тоглож байхад нь продюссер Мак Сеннет анхааран “Кистоун” кино компанитай гэрээ хийх санал тавьж кинонд тоглохыг урьжээ. Жилийн дараа гэхэд Чаплин тохиролцоонд хүрэн гэрээ байгуулж Лос-Анжелост очсон байна.


Ингээд Чаплины тоглосон “Амьдралын төлөөс” инээдмийн кино 1914 онд дэлгэцэнд гарсан бол мөн тэр жил гарсан “Венец дэх хүүхдийн авто уралдаан” гэдэг кинонд Чарли та бидний сайн мэдэх сахал, хувцас, галуун явдалтай уламжлалт дүр төрхөөрөө гарсан байна.
“Би яаж хувцаслах, будахаа мэдэхгүй байлаа. Миний гадаад төрх найруулагчид таалагдахгүй байсан юм. Би тэгээд шуудай шиг өргөн өмд, томдсон гутал өмсч, гартаа таяг барихаар шийдлээ. Тэгээд бас би хөгшин хүн байх уу, залуу байх уу гэдгээ мэдэхгүй байтал Сеннет намайг хэт залуу болохоор арай ахимаг харуулах гэж жижигхэн сахал тавьж өгсөн юм. Тэгээд бас ийм гадаад төрхттэй хүн ямар ааш араншинтай байх вэ гэдгээ ч бас бодоогүй л байж. Гэхдээ энэ хувцас төрх маань миний тухай өгүүлнэ гэдгийг л мэдэж, урландаа эргэж ирээд миний төрх хэдийнээ төрснийг ойлгосон” гэж Чаплин анх энэ төрхөө яаж олсноо дурссан байдаг.
Чаплин 13 дахь кино болох “Бороонд норогсод” гэдэг киногоо 1914 онд өөрөө найруулж, өөрөө тоглосон байна. Ийн тэр ганцхан жилийн дотор 34 кинонд тоглож америкийн инээдмийн киноны авьяаслаг жүжигчин хэмээн нэрд гарчээ.


1915 онд тэр чикагогийн “Эссеней” фирмтэй хамт 12 кино хийсэн байна. Түүний жүжигчин, найруулагчийн шилдэг бүтээлд “Тэнүүлч”, “Жаал хүү”, “Алтан хумхаа” “Сүсэгтэн” кино ордог бол уянгын болон эмгэнэлт “Цирк”, “Хотын гал” бүтээлүүд бас хийсэн юм.
1916 оны эхээр Чаплин “Мьючуэл” фирмд жилийн 670 мянган долларын гэрээ хийн шилжиж ирлээ.
1918 оны есдүгээр сард Чаплин 15 настай жүжигчин Милдред Харристай гэрлэсэн байна. Залуу бүсгүй түүний хүүхдийг нь тээж байгаа гэхээр л тэд гэрлэчихсэн гэдэг. Гэтэл бүсгүй худал хэлсэн байжээ. Ийн бүтэлгүй гэрлэлт нь Чаплины уран бүтээлд нөлөөлж 1919 онд тэр ердөө хоёрхон кино хийсэн байна.
Хэн нэгнээс хараат бус байхыг эрмэлзсэн Чаплин Дэвид Гриффит, Мэри Пикфорд, Дуглас Фэрбенкс нартай хамтран “Юнайтед Артистс” кино компани байгуулснаа 1922 онд өөрийн “Чарлз Чаплин филм корпорейшн" компани байгуулжээ.


1919 оны долдугаар сард Милдред хүү төрүүлсэн ч тэр нь ердөө гурав хоног л амьдарчээ. Уйтгар гунигийн дараанаас Чаплин ажилд дарагдаж, ердөө 10 хоногийн дараа “Жаал хүү” кионы ажлаа эхэлж бүтэн жил ажиллан 300 мянган ам.доллар зарцуулсан байна.
Милдред, Чаплин хоёр салж, гэргий нь түүнийг хэрцгий хэмээн буруутгав. Гэр бүл салах үеэр өмгөөлөгчид “Жаал хүү” киног нь хураана гэж айлгасан тул Чарли хар зургаа аван Солт-Лейк-Сити руу зугтахад хүрсэн байна.


1925 онд Чарли Чаплин бүх цаг үеийн шилдэг киноны нэг болсон “Алтан хумхаа” киногоо бүтээсэн юм. Энэ киноны зургаа авч байхад Чаплин мөн л 15 настай Лита Грейтэй гэрлэхгүй бол хүүхэдтэй болгосон хэргээр шоронд суухад хүрч хоёр жил болоод салсан байна. Гэхдээ л Чаплин жинхэнэ гэр бүлээ олоогүй л байлаа. Лита түүнийг хэрцгий, ёс суртхуунгүй гэж буруутган 42 хуудас гомдол шүүхэд гаргаснаар сая доллар авч, Чаплиныг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлгээс гарахдаа тэр хэдийнээ бууралтчихсан байсан гэдэг. Ингээд 1926 онд эхлүүлсэн инээдмийн “Цирк” киногоо үргэлжлүүлжээ.


Америкийн консерваторууд түүнийг заналхийлж байснаас тэр америкийн иргэншил аваагүй л байлаа. Ингэж байтал 1932 онд жүжигчин Полетт Годартай танилцаж машинаар, завиар зугаалах болов.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Чарли Чаплин зүүний талыг баримталж “Аугаа дарангуйлагч” кино хийн, Европт хоёрдугаар фронт нээж гитлерийн германтай дайтаж байгаа ЗХУ-д туслахыг уриаллаа. Нью-Йоркийн “Дейли ньюс” сонин “Чаплин үзэгчдийг “коммунист хуруугаар чичилж байна” гэж бичиж, нацист суртал нэвтрүүлэг Чаплиныг еврей гэж нэрлэх болов.
Ингэж байтал Полетт Годар мөн л түүнэсэ салахыг шаардаж эхэлсэн байна. Энэ үед Чаплин “Хий үзэгдэл ба бодит байал” кинондоо жүжигчин хайж байгаад жүжгийн нэртэй зохиолчийн охин 17 настай Уна О’ Нилийг олжээ. Бүсгүй гоо үзэсгэлэнтэйн зэрэгцээ ухаалаг нэгэн байлаа.
Ингэж байтал дахиад л бөөн дуулиан дэгдэх нь тэр. Залуу жүжигчин Жоан Барри бүсгүй Чаплиныг өөрийн нь хүүхдийн эцэг гэж гомдол гаргаж энэ нь цусны шинжилгээгээр батлагдаагүй ч Чаплин нөхөн төлбөр өгөх хэрэгтэй болов.


Холливуд ч суут бүтээлчийг нэг их үнэлэхгүй л байв.
1943 онд 54 настай Чарли Чаплин залуу Уна О’Нилтэй гэр бүл болох нь тэр. Олон нийтийн дунд жинхэнэ дуулиан болж бөөн шүүмжлэл дагуулж байсан ч тэр хоёр дөрвөн хүүхэдтэй болсон юм. 1947 онд “Ноён Вердад” гэдэг кино дэлгэцэнд гарсан нь консерваторуудын зүгээс шүүмжлэлд өртөн бүр гаргахыг хориглож, прокатаас хасч байлаа.
1952 онд Чарли Чаплин гэр бүлээ аван “удаан хугацааны амралтаар явлаа” хэмээн Англид ирэхдээ хэзээ ч буцаж Америкт очихгүй гэж бодож иржээ. Англид явах гэж АНУ-ын цагаачлалын албанаас эргэж ирэх виз хүссэн ч тэд хэдэн сарын турш мөрдөн шалгаж байгаад арай гэж эргэж ирэх виз гаргаж өгсөн байна. Ингээд л тэр эргэж ирэхгүйгээр шийдсэн нь тэр.
Хэдэн сар аялж байгаад Швейцарийн Мануар-де-Банд байнга амьдрахаар сонгож авсан байна. Энд тэрээр Корсье-сюр-Веве хотод 37 акр газар бүхий гурван давхар харш авчээ.
Швейцарьт тэр гэр бүлийн олон найзтай болсны дотор Испанийн хаан, киноны нэртэй найруулагч, зохиолчид байж зочдоор тасардаггүй байсан гэдэг. Уна түүний зөвхан эхнэр, хүүхдийн эх төдийгүй найз, жинхэнэ шүтээн байлаа.


Чарли Чаплин 1956 онд өөрийн гэсэн “Аттика-фильм компани” байгуулан жинхэнэ санхүүгийн эрх чөлөө эдлэх болсон байна.
Оксфордын их сургууль Чарли Чаплинд уран зохиолын докторын зэрэг олголоо. Дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмрийн нь төлөө Хүндэт Легионы одон гардуулав. Венецэд 1972 онд болсон олон улсын кино наадмын “Алтан арслан” шагналыг хүртээлээ.

Мөн тэр жил кино урлагт оруулсан хувь нэмрийн нь төлөө америкийн кино академи “Оскар”-ын шагнал гардууллаа.
1975 оны гуравдугаар сард Английн хатан хаан түүнд рыцарийн хэргэм хүртээсэн байна.
Энэ гайхамшигт хүн 1977 он арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баяраар швейцарийн Корсье-сюр-Веве дэх гэртээ 89 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Түүний бүхий л амьдрал ер бусын түүх, гайхамшигт уран бүтээл, элдэв цуу яриагаар дүүрэн байж, нас барсны нь дараа ч эцэс болоогүй юм. Түүнийг оршуулсны дараа гурван сарын дараа шарилтай авс нь алга болсон гэдэг. Шарилыг хулгайлсан хүмүүс гэр бүлээс нь 600 мянган франк нэхэмжилснийг өгөхөөс татгалзаж цагдаад мэдэгдсэнээр хагас жилийн дараа гэмт этгээдүүдийг баривчилж шарилыг байсан байранд нь эргүүлэн оршуулжээ.

1918 онд английн нэгэн сонин Англосаксоны клубт болсон оройн зоог дээр Чаплины танил өнөөх Мэри Пикфордын ярьсан нэгэн түүхийг нийтэлсэн байдаг. АНУ-д нэг удаа Чаплины өвөрмөц дүр төрхийг хэн гаргаж чадах вэ гэдэг уралдаанд Чарли Чаплин өөрөө оролцоод 20 дугаар байр эзэлсэн гэжээ. Мэдээж тэнд Чаплин өнөөх алдарт малгай, сахал, таяг, гуталгүй л ирсэн хэрэг л дээ. Үнэн худлыг хэн мэдлээ, Чаплин өөрөө л лав батлаагүй гэдэг.



Хэдийгээр аугаа их Чарли Чаплин насан эцэс болж амьдралаас явсан ч гэсэн тэр киноны үйл явдал болсоор л...
Аугаа их Чарли Чаплины ач охин Уна Чаплин “Хаадын тоглоом” цувралын гурав дахид нь Умардын хаан Робб Старкын гэргий Талиса Старкын дүрд тоглосон байна. Уна англи америкийн авьяаслаг жүжигчин Жеральдин Чаплины охин юм байна. Бүсгүй Мадридад төрж хүүхэд насаан Испани, Швейцарьт бас Кубад өнгөрүүлсэн байна. Тэр бас хэн бүхний мэдэх “Шерлок” цувралд тоглодог юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
38.99.82.43
мам их таалагдлаа
14 өдрийн өмнө
38.99.82.43
мам их таалагдлаа
14 өдрийн өмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]