Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Дэлхийн 201 орноор аялсан, Британи эр...

Зуны амралт эхэлж аялал жуулчлалын улирал эхэллээ. Хэн хүнгүй л амралтаа авч, хамгийн ойр нь зусланд, дунд зэрэг нь аймаг сум руугаа, эсвэл байгалийн үзэсгэлэнт нутаг, дараагийнх нь гадаад улс орнуудаар явах гэж хувцас, чемодан саваа зэхэж байна уу. Гэтэл нэг хэсэг нь зүгээр ч нэг гадаад оронд суугаа найз нөхөд, хүүхдэдээ биш дэлхийн улс орнуудаар аялж, юм үзэж нүд тайлах гэж байгаа байх. 

Гэвч та нар минь дэлхийн хэдэн улс орноор аялсан юм бэ....Олон нийтийн сүлжээгээр л нэг энд тэнд очсон зураг хөрөг тавиад байдаг......

 

Британийн аялагч Грэм Хьюз


Британийн Ливерпулийн 38 настай иргэн Грэм Хьюз бол дэлхийн 201 орноор аялж алдарт Гиннесийн дээд амжилтын номд орсон хүн. Өөр нэг сонин нь тэрээр хэзээ ч онгоцоор аялж байгаагүй нэгэн.
Тэр хамгийн эхлээд 2009 оны нэгдүгээр сарын 1-нд дэлхийг тойрох аялалд гарахдаа гурван цүнх, нэг их биш мөнгөтэй гарснаа өөрийгөө “Одиссей” гэж нэрлэжээ. Тэр хамгийн их зардал нисэх онгоцны тасалбарт зарцуулагддаг учраас онгоцоор зорчихоос татгалзсан гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгээд л тэр ердөө автомашин, галт тэрэг, усан онгоцоор аялаад байж. Ингэж явсаар тэр дэлхийн 133 оронд очиход л дэлхийн дээд амжилт тогтоосон байна.


Манай гаргийн таван тивийн өөр өөр үндэстэн ястан, хэл ус, арьсны өнгө, ёс заншил өөр улс орнуудаар аялахад юу эс тохиолдох билээ. Ихэнхэд нь огт танихгүй нутгийн хүмүүст найдах болдог, зарим тохиолдолд аюулгүй байдлын улмаас тээврийн хэрэгслээс татгалзаж явган явах, бүр мөлхөх ч тохиолдол гарч байж.
Баруун африкийн Кабо-Верде улсад үргэлж завиар явах шаардлага гарч байсан бол Умард Солонгост мөлхөх ч хэрэг гарч байжээ.


Ингээд 2012 оны арваннэгдүгээр сар гэхэд тэр 1426 хоногийн хугацаанд нэг ч удаа нисэх онгоцоор зорчилгүйгээр дэлхийн 201 оронд зочилчихсон байжээ. Энэ урт аялал адал явдал, бэрхшээлгүйгээр өнгөрөөгүй нь мэдээж. Түүнийг Орос, Конго, Кабо-Верде зэрэг орнуудад 17 удаа баривчлан саатуулж байж. Гэвч тэр бууж өгсөнгүй өдөрт 15 ам.доллар зарцуулан хүрч боломгүй, сардаа ганц удаа хөлөг онгоц очдог арлын Сан-Томе, Принсипи болон Науру улсуудад очсон байна. Тэр аяллынхаа хугацаанд дөрвөн паспортын бүх хуудсанд виз, хилээр орсон гарсан тэмдэг даруулан дуусгаж амжжээ. Тэр долоо хоногийн төсвөө 100 ам.доллароор “баталж” үүндээ захирагдан явсан гэдэг. Түүний аяллыг дэлхийн далайн бохирдолтой тэмцэх буяны 'WaterAid' төсөл дэмжиж санхүүжүүлж байжээ.
Тэрээр аяллынхаа хугацаанд 201 улсаар аялсны 193 нь НҮБ-ын гишүүн орон байсан.
Хамгийн сонин нь байгаль цаг уур, уур амьсгал өөр халуун, дулаан сэрүүн, эрс тэс уур амьсгалтай улс орнуудаар явсан ч Хьюз нэг удаа өвчлөөгүй, бүр хамрын ханиад ч хүрээгүй гэдэг.
Түүний дөрвөн жил буюу нарийвчилбал гурван жил 11 сар 16 хоногийн аялал Өмнөд Суданд дууссан байна.


“Одоо миний аялалд тусламж дэмжлэг үзүүлж, хоноглох байр, хоол ундаар ханган, зөв зам чиг зааж өгч байсан манай гаргийн тэр сайхан сэтгэлд бүх хүмүүст баярлаж байна. Камбожид автобусны буудал дээр өглөө болтол хүлээж суусан, аймшигтай бартаатай замаар ачааны машин дээр суугаад явж дэндэгнэж явсан үе тохиож л байсан. Тэгэхэд би яах гэж ингэж явна даа гэж бодож л байсан. Гэхдээ ямар ч үед аяллаа үргэлжлүүлье л гэж бодож байсан даа” гэж Хьюз Өмнөд Суданы хэвлэлийн сурвалжлагчид ярьжээ.
Тэр бас “Хүмүүс надаас Афганистан, эсвэл Ирак, Умард Солонгос орох уу гэж асуудаг байсан. Үнэн хэрэгтээ энэ улсуудад нэг их бэрхшээл тохиолдоогүй, харин ч амар байсан” гэсэн байна. Харин хамгийн хэцүү газар Науру, Мальдив болон Сейшал гээд арлын орнууд байсан, тэнд дээрэмчид, далайн дээрэмчид ихтэй гэж тэр хэлээд нарийн яриагүй гэнэ.
Грэм Хьюз уг нь телевизийн найруулагч, хөтлөгч мэргэжилтэй испани, франц хэл гадарладаг нь аяллын үед ихээхэн тус болсон нь мэдээж. Ийм дээ ч тэр хаа газрынхантай үг хэлээ ололцож, явсан газар бүртээ өөртөө тохиолдсон үйл явдал, бэрхшээл адал явдлынхаа талаар богино хэмжээний ролик бэлтгэж явсан байна.


Тэр аяллынхаа хугацаанд бөмбөрцгийн гадаргуу дээр 250 мянган км замыг туулсан. Атлантын далай туулах 600 км замын тэр загасчны завь дээр дөрөв хоног явж өнгөрүүлсэн гэдэг. Арай гэж эрэг дээр ирэхэд түүнийг хамт явсан загасчидта йнь хууль бусаар хил нэвтэрлээ хэмээн баривчлан саатуулсан гэдэг.
Эстонийн хил дээр хилчид түүнийг саатуулахад, өмгөөлөгч дуудах зуур эстонийн хилчид түүнийг дайлж цайлж ч байсан тохиолдол бий гэнэ.
Энэтхэгт тэр заан угааж байсан бол Өмнөд Солонгост амьд наймаалж идэж, Зүүн Тиморын ерөнхийлөгчтэй танилцаж, Тувалугийн ерөнхий сайдтай уулзан ярьж хөөрч явж.
Тэр аялалд гарсан эхний 14 хоногтоо нийт 12 орноор аялаад амжсан бол нэг жил өнгөрөхөд хэдийнээ 133 оронд оччихсон байжээ. Харин сүүлийн нэг жилдээ буюу буцах замдаа дөнгөж 17 орноор дамжиж байж эх орондоо очсон байна.


Ер нь бүхий л африк асар их асуудалтай, айдастай байсан гэсэн Ази, Ойрхи Дорнод визийн асуудлаас болоод бүр хэцүү байсан гэж Грэм Хьюз ярьжээ.
Грэм бас Дорнынхон их найрсаг хүмүүс гээд барууныхан Ираныг дарангуйлагч дэглэмтэй, аймшигтай улс гээд байдаг, гэтэл үнэн хэрэгтээ хамгийн зочломтгой халуун дулаан орон байсан гэжээ.
Энэ бүхий л аяллын хугацаанд Грэм маш их ядарч байссан ч хугацаанаасаа, тавьсан зорилгодоо хүрээгүй байхдаа аяллаа дуусгахыг огт бодсонгүй. Энэ үед төрсөн эгч нь хавдраар нас барж, өөрийн нь замд аллага, дээрэм тонуул, авлига гээд өчнөөн зүйл тохиолдож байсан ч тэр зорьсондоо хүрч чаджээ.


2014 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гайхамшигт аялагч Грэм Хьюзийг алдарт Гиннесийн номд бүртгэн авсан байна.
Сонирхолтой санагдвал та 82 насална гэвэл таны амьдрал 30 мянган өдөр үргэлжилнэ гэсэн үг. Гэтэл үүний эхний 5800 өдөр нь та хэт жижигхэн байж, эцэг эхийн асрамжид өнгөрөөдөг бол амьдралын тань сүүлийн 8000 өдрийг хүүхдийнхээ асрамжид өнгөрөөдөг өтөл нас. Ийм насанд танд хүч чадал үгүй болно. Тэгэхээр таны амьдралын хамгийн идэвхтэй байх мөч бол үлдэж байгаа 16200 хоног. Идэвхтэй өнгөрүүл.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]