Уншиж байна...
 
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа
Судалгаа: Махчин загас бусад зүйлтэй андуурснаар хүн рүү дайрдаг байна

Махчин загас буюу акулыг хүн агнадаг машин гэсэн ойлголт олон арван жилийн турш кино, номд байсаар ирсэн. Гэсэн хэдий ч акулууд хүмүүсийг зориудаар агнадаггүй гэдэг нь шинжлэх ухааны туршилтаар батлагджээ. 

Махчин загас нь ихэд ухаалаг анчид бөгөөд хүнтэй холбоотой аливаа халдлага нь таних тэмдгийг андуурсан тохиолдол байдаг гэнэ. Жишээлбал серфингийн тамирчид акулын дайралтанд өртөх эрсдэлтэй байдаг ч акул далайн эрэг эсвэл тэднийг өөр төрлийн хоол гэж андуурсантай холбоотойгоор дайрдаг гэнэ. 

Энэ талаар Австралийн Сидней дэх Маккуари их сургуулийн судлаачид акулын нүдээр харах туршилт хийжээ. "Энэхүү судалгааны үр дүнд махчин загас нь аливаа зүйлийг доороос нь харж байдаг учраас хүн усанд сэлэх эсвэл сэлүүрт завь сэлүүрдэх зэрэг нь өсвөр насны цагаан акулуудын нүдээр далайн хав, далайн арслантай маш төстэй болохыг тогтоожээ. 

2021 он гэхэд дэлхий даяар 72 акулд хазуулсан тохиолдол бүртгэгдсэн гэж trackingsharks.com мэдээллээ. Эдгээр халдлагын долоо нь хүний ​​аминд хүрсэн бол тав нь өдөөн хатгасан гэж тус сайт мэдээлж байна. Бүх халдлагыг олон нийтэд мэдээлж, баталгаажуулсан. Мөн 2019 онд Маккуарийн их сургуулийн судлаачид акулууд хүнийг хазах тохиолдол ховор боловч сүүлийн 20 жилийн хугацаанд "их хэмжээгээр" өссөн байна. Хэдийгээр махчин загас нь хүмүүсийн дунд аймшигтай амьтан гэх нэр тодотголтой нь тэдний тоо толгой буурч байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) мэдэгдээд байгаа юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]