Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Цементийн үнээ өссөнтэй холбоотойгоор ШӨХТГ давамгай аж ахуй нэгжүүдийг шалгахаар болжээ
Барилга хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Барилга, хот байгуулалтын яамны газар хэлтсүүд, харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд шуурхай хуралдаанд танилцууллаа.
 
1 хүн, сууж байгаа ба дотор нарын зураг байж магад
 
Мэдээллийн дараа цаг үеийн асуудлуудаар холбогдох албан тушаалтнууд нэмэлт мэдээлэл өглөө. Үүнд:
 
БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн үнийн өсөлттэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулав. Тодруулбал “МАК” ХХК өнгөрсөн долоо хоногт цементийн үнээ өсгөсөн, үүнтэй холбогдуулан ШӨХТГ давамгай аж ахуй нэгжүүдийг нарийвчлан шалгахаар болсон, бусад аж ахуй нэгжүүдийн үнэ өсөөгүй, цементийн өртөг үнийг тооцох, захууд дээр шуудайтай цементийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр чиглэлээр ажиллаж байна" гэв. 
 
Тус мэдээллийн дараа БХБЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон Ерөнхий сайдын үүрэг даалгаварын хэрэгжилтийн явцыг танилцуулав. Дээрх баримт бичгүүдийн хэрэгжилт нийт дүнгээрээ 76-90 хувийн биелэлттэй гарч байгаа ч зарим нэг анхаарах ажлууд байгааг холбогдох удирдлагуудад анхаарууллаа.
 
5 хүн ба газрын зураг нарын зураг байж магад
 
Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд сайд Б.Мөнхбаатар газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
 
  • Цементийн хомсдол болон үнийн хөөрөгдэлтэй холбоотойгоор үйлдвэрлэл эрхлэгчид болон ШӨХТГ-тай уулзаж, шийдэл гаргах,
  • ”Ногоон нуур-1008 айлын орон сууц”, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн цементийн хэрэгцээг тогтвортой хангах талаар мэдээлэл өгөх,
  • Монгол улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Ерөнхий сайдын үүрэг даалгаварын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах талаар яам болон харьяа байгууллагууд онцгойлон анхаарах,
  • Нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг цахимжуулах талаар танилцуулах,
  • Тендэрийн үйл ажиллагаатай холбоотой дутуу ажлыг ирэх 14 хоногийн хугацаанд эцэслэж дуусгах.
  • Яамны захиалгаар хэрэгжүүлж байгаа зураг төслийн ажлууд болон зарим төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх,
  • Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтаан зохион байгуулах, бэлтгэлийг хангах үүргийг Барилга хот байгуулалтын сайд холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. 

3 хүн ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад

4 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс, костюм ба дотор нарын зураг байж магад

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]