Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
“Компанийн засаглалын кодекс"-ийн хэрэгжилтийн давтан үнэлгээг тавдугаар сард хийнэ

Нээлттэй хувьцаат компаниуд, даатгагч, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс"-ийг дагаж мөрдөж буй. Энэ дагуу нийт 116 компанийн кодексийн хэрэгжилтийн тайланг Санхүүгийн зохицуулах хороо хянахын зэрэгцээ давтан үнэлгээг хийхэд зохицуулалттай салбаруудад кодексийн хэрэгжилтийн үнэлгээ өнгөрсөн оны эцэст дунджаар 16.4 хувиар өссөн байсан.

Мөн энэ оны эхээр Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулаад тайлангийн хариугаар хугацаатай үүрэг даалгавар өгч эхлээд байна. Түүнчлэн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж улмаар ирэх тавдугаар сард давтан үнэлгээг хийх юм. Ингэснээр компанийн засаглалын чанар буюу кодексийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнд суурилсан компанийн засаглалын зэрэглэл тогтоох ажил зохицуулалтын салбаруудад бүрэн хэрэгжинэ.

“Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг аргачлалын дагуу үнэлэх, нэгдсэн тайлан гаргаж, салбар тус бүрийн засаглалын зэрэглэлийг тогтоох нь компанийн засаглалын тухайн үеийн нөхцөл байдал, эрсдэл, чиг хандлагыг тодорхойлон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь шаардагддаг чанарын үзүүлэлтийг бий болгох ач холбогдолтой. Ийм ч учраас Санхүүгийн зохицуулах хороо “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүн, судалгаанд тогтмол дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ мэдээллийг олон нийтэд тогтмол түгээдэг.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
5 цаг 9 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]